05/12/2026
📢 🎶 Хойд Америкийн Морин хуурын Наадам дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж, 3 өдөр морин хуураар ёстой нэг амьсгалж, догдолж, хөөрч өндөрлөлөө.
🇲🇳🇺🇸 Америкт өсөн торниж буй хүүхдүүддээ эх хэл өв соёл, үндэснийхээ сор болсон морин хуур хөгжмийг түгээн дэлгэрүүлэх, сурсан эрдэм, ур чадвараа сорих боломжийг олгох, суралцагчид багш нараа хөхүүлэн, урлаачид, судлаачид, морин хуурын шинэ залуу үе, ахмад алдартнуудтай танилцуулах, морин хуурын талаарх эрдэм ухааны мэдлэг мэдээлэл солилцох, хамтран ажиллах, залгамж халааг бэлтгэх, мөн бусад улсын монголын соёлыг сонирхогчдод үндэсний урлагаа сурталчлах, урлагаар дамжуулан өв соёлоороо бахархах, өөрийн ондоошлоо мэдрүүлэх зорилготой энэхүү наадмыг явуулдаг билээ.
Энэ жил энэхүү наадмыг 2026 оны 5 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Америкийн Дэнвэр мужийн Колорадо хотод амжилттай зохион байгууллаа.
Тус наадмын хүрээнд Бага дунд нас, Өсвөр нас, Насанд хүрэгчид ангиллаар муж мужийн морин хуурын төвийн 111 сурагчид ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
✨️💯 дундаас манай төвийн 2 сурагчид:
🎼🌟М. НОМИНЖИН, Бага дунд насны 'Б' ангилалд ТУСГАЙ БАЙР
✨️🥈У. САЙХАНБИЛЭГ, Өсвөр насны 'Б' ангилалд ХОЁРДУГААР байранд шалгарч бахархалтай амжилтыг үзүүллээ.
Морин хуур хөгжмийг шимтэн сонирхогч хөөрхөн хүүхдүүдийн маань уйгагүй бэлтгэл үр дүнгээ өгч аав ээжийнхээ алдарыг Америк даяар дуурсгаж байна.
👨👩👧👦Хүүхдүүдээ морин хууранд явуулсан нийт аав ээжүүддээ талархал илэрхийлье.
👨🏫 Анхны гараа амжилтын суурийг тавьсан эрхэм багш Э. Жамбалдорж, уралдаанд удирдсан МУСТ-ийн багш Б. Нинжээ (СТА), төгөлдөр хуурч Б. Мөнгөнчимэг (СТА), боломж бүхнийг гаргасан МУСТ-ийн тэргүүн Ц. Энхтуяа (СТА), уралдаанд концертмастер хийсэн төгөлдөр хуурч Есүй (Анура Мюзик) нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.
🇲🇳 Бид бүхэнд үнэтэй сургаал, урам дэм өгч ирсэн СФ хотын Ерөнхий Консул Б. Мөнхбаатар танд гялайлаа.
🎼🇲🇳 Монгол Урлаг Соёлын төвөөс болон бусад бүх мужийн тэргүүний СУРАГЧИД болон бай шагналын эзэд болсон бүх ШИЛДЭГҮҮДЭД халуун баяр хүргэе💐
Хойд Америкийн Морин хуурын наадмыг зохион байгуулагчид, хандив туслалцаа өргөсөн хувь хүн албан байгууллага, бизнесийнхэн, нийт багш, эцэг эхчүүд, цаг наргүй ажилласан сайн дурынхан та бүхэндээ дахин дахин БАЯРЛАЛАА 🙏❣️💐.
Монгол Урлаг Соёлын Төв
2026 оны 5-р сарын 11
Сан Франциско, СА
#муст #МоринХуур