Bright Mongolia

Directions Website Contact the establishment

Bright Mongolia Лааны үйлдвэр Who is Bright Mongolia ?

Энэ бол “Лааны үйлдвэр” юм. Гэхдээ хүний гараар бүтсэн биш, өөрийн биеэр гэрэлтэх олон мянган лааны тусгал юм.
(497)

Bright Mongolia гэдэг нь дотроосоо гэрэлтэж, бусдын асаасан гэрлийг улам цааш нь түгээж, аз жаргалтайщ сайхан амьдрах хүсэлтэй эгэл энгийн хүмүүсийн хүсэл мөрөөдлийн огтлолцол, гэгээлэг мэдээллийг үйлдвэрлэх “Лааны үйлдвэр” юм. Why is it important ?
Монгол улс гэрэлтэй байна уу ? Монгол улс үнэхээр гэрэлтэж чадах уу ? Чадна аа, гэхдээ хэзээ ч өглөө бүр мандах наран шиг гэнэт маш том гэрэл гарч ирээд Монголыг гэрэлтүүлэхгүй. Хүн бүр дотроосоо гэрэлтэж, биесээ хайрлаж, утаатай харанхуйд ч гэсэн гэгээтэй ирээдүйг төсөөлөх үед л Монгол улс гэрэлтэж, хөгжих болно. Муу муухай мэдээллийг түгээсэн хүн сүүдрийг улам томсгож ямар ч асуудлыг шийдэж үл чадах бөгөөд харин с айн сайхан мэдээллийг олонд түгээсэн хүн гэрлийг томсгож сүүдрийг арилгах болно. Who can be “Лаа” ? How ?
Бидний дотор гэрэл байдаг. Харин ихэнхи хүмүүс үүнийгээ мэддэгүйгээс гадна үргэлж бусдаас гэрлийг хайдаг шүү дээ ? Та хэн ч байсан бидэнтэй нэгдэж болох бөгөөд таны бусдыг уриалсан ганц үг, зарцуулсан хэдхэн минут, түгээсэн гэрэл болгон чинь өөрийн тань ч санаанд оромгүйгээр бусдын дотор нуугдаж байгаа тэр лаануудыг асаах болно.

05/05/2026

Энд цас орж байна... Зөөлхөн, хөнгөхөн будраад л байгаа энэ цасан ширхгүүд яг л учир чигээ олохгүй байгаа бужигнасан олон хүмүүс хаа нэг тийшээ яарах шиг юм. Цонхоо ширтэн суух зуур нэг үг санаанд буув. "Нэг ч цасан ширхэг буруу газраа унадаггүй"

Гэхдээ зөв газраа олоод буух нь тэдний төгсгөл юм болов уу, эхлэл юм болов уу? Бударсан бужигнасан урт хугацааны үйлдлийнх нь аз жаргалтай төгсгөл бол хэчнээн гунигтай вэ.
Хүмүүс бид ч гэсэн тасралтгүй хөдөлмөрлөж, цуцашгүй зүтгэж явсныхаа эцэст яг л байх ёстой газраа олтол энэ нь төгсгөл байх юм биш байгаа даа?

Үгүй ээ эхлэл... Эхлэл гэж бодъё. Амар тайван оршихуйнх нь эхлэл гэж итгээд нүдээ анья. Хэрэгтэй, хэрэггүй олон юм бодохоо болиод зүгээр л хэсэг "ЗЭН" байя!

Лаачин С.Э
2019.03.09

Address

Olympic Street 14-6
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Bright Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Bright Mongolia:

Shortcuts

Share

Category