ALPHA Theatre

ALPHA Theatre Feel Alive...
Монголд анх удаа нэн шинэ үеийн “АЛЬФА” постдрамын театр “The Corporate Hotel & Convention Centre”-д байгуулагдлаа.

https://ergelt.mn/news/23/single/17551
25/01/2022

https://ergelt.mn/news/23/single/17551

-Таньд юун түрүүнд Ф.М.Достоевский “Гэм зэм” жүжгийг амжилттай найруулан тавьсанд хүргэе. Та энэ жүжгийг үзэгчдийн хүртээл болгож байхдаа ямар нэгэн хүлээлтэй ба....

"Орфей" болон “Альфа” театрын Ерөнхий найруулагчМЯГМАРНАРАНГИЙН БАТБОЛДЫН МЭНДЧИЛГЭЭБид аварга хөлөг онгоцийг бүтээж чад...
31/12/2021

"Орфей" болон “Альфа” театрын Ерөнхий найруулагч
МЯГМАРНАРАНГИЙН БАТБОЛДЫН МЭНДЧИЛГЭЭ

Бид аварга хөлөг онгоцийг бүтээж чадсан!. Тэр бол Достоевскийн "Гэм зэм" постдрамын жүжиг. Тэр хөлөг онгоц тийм амар бүтсэнгүй, 6-8 сарын туршид тооцоологдож, зурагдаж, судлагдаж,угсрагдаж, зарим сэлбэгүүд нь солигдож, цаг ирэх тусам улам эрчтэй бүтээгдсэн юм. Тэр сүндэрлэж чадсан. Бид нэгэн үзүүрт сэтгэлээр нэгдэж бүтээсэн тэр хөлөг онгоц өнөөдөр чулуун хэрмийг буталж чадсан юм. Хөлөг онгоцонд байдаг далбаа, сэлүүр, хөвөгч, залуур, луужин болох Зохиолч, Жүжигчид, Зураач, Хөгжмийн зохиолч, тайз техник, камер, дүрс, гэрлийн баг, найруулагчид, маркетинг, зохион байгуулагч , продюсер, ивээн тэтгэгч, хамтран ажиллах компаниуд, туслах ажилчид, зохион байгуулагчдаас бүрддэг бол ИХ ДАЛАЙ нь ҮЗЭГЧИД ТА БҮХЭН ЮМ! Манай уран бүтээлийн нээлтийн 18 удаагийн тоглолт залны 97% ийн дүүргэлттэй тоглогдсон байна . Дараа жил бидний хөлөг онгоц зангуугаа таслаад , задгай далайд улам хол аялах болно. Хэр хол аялахыг уран бүтээлчид бидний хичээл зүтгэл, итгэл, сэтгэл, мэрийлт, дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Иймээс энэ оныг амжилтаар жаргааж, ирэх оныг агуу амжилтуудаар урин дуудаж гэрэл өөд тэмүүлцгээе! БИД ГЭРЭЛ ГЭГЭЭГ ОЛЖ ХАРСАН! Тэр гэрэл бол мөнхөд мандах МЭРГЭЖЛИЙН ТЕАТРЫН УРЛАГ! Театрын урлаг бол жинхэнэ АМЬД урлаг!!!. Амьд байна гэдэг хайрлах, Хайрлах гэдэг АМЬД байх гэсэн үг. Театрын урлагийг мэдрэн таашаагч, үзэгч та нартаа ирж буй шинэ онд аз жаргал ,сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
2022 ОН ТА САЙН БАЙНА УУ!

10/11/2021

"ФАУСТ" жүжгийн найруулагч Мягмарнарангийн БАТБОЛДЫН хоёр дахь уран бүтээл үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Ф.М.Достоевскийн "Гэм зэм" романаас сэдэвлэсэн "ГЭМ ЗЭМ" постдрамын жүжгийг энэ сарын 25-наас "Русский Дом" буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн (РЦНК) тайзнаа тоглоно. ЭНЭ БОЛ ДАХИН ТӨРСӨН ХҮНИЙ ТҮҮХ. Batbold Myagmarnaran
ТАСАЛБАР: https://ticket.mn/event/1045/
• РЦНК касс
• Орфей фэйсбүүк чатбот ORFEY Theater
• Утас: 8002 5742, 9002 5742

08/06/2021

Бурхны орондоо заларчээ
Ум ма ни бад ми хум
СУИС-ийн Тайз дэлгэцийн урлагийн сургуулийн найруулагч, жүжигчний уран чадварын тэнхимийн багш, Монгол улсын гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар дөнгөж саяхан /2021.06.08 13.00 цагийн орчим/ хүнд өвчний улмаас таалал төгсжээ.

Түүний гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

ДЭЛХИЙН ТЕАТРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 🎭3000 гаруй жилийн түүхтэй дэлхийн театрын урлаг нь  түүхэн хөгжлийнхөө явцад хүн тө...
27/03/2021

ДЭЛХИЙН ТЕАТРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 🎭
3000 гаруй жилийн түүхтэй дэлхийн театрын урлаг нь түүхэн хөгжлийнхөө явцад хүн төрөлхтнийг соён гэгээрүүлж, ёс суртахууны тэгш хэмийг баримтлан чиглүүлсээр , сэтгэлгээний гоо сайхан, оюун бодлын ертөнцийг хөгжүүлэн тэтгэсээр, хайрыг бусдад түгээх ариун үүргээ цаг тутамд биелүүлсээр ирсэн юм . Тийм ч учраас театр бол хүн төрөлхтөнд өгсөн бурхны бэлэг гэж үздэг. Монголын театрын урлагийг дэлхийд өрсөлдөхүйц төвшинд хүргэх алсын хараатайгаар байгуулагдсан "Альфа" постдрамын театр нь байгуулагдаад хагас жил болсон хэдий ч нээлтийн жүжиг болох И.В.Гёте " Фауст " жүжгээрээ нийгэм олон нийтэд танигдан, Монголын театрын урлагт цоо шинэ тэсрэлт хийж, үзэгч идийнхээ театрын урлагт алдраад байсан итгэлийг амилуулж, шинэ сэтгэлгээний гоо сайхан, шинэ театрын ертөнцийг нээсэн билээ. Бид цаашдаа та бүхэндээ хүргэх олон олон шинэ,сонгодог,тэсрэлттэй, шилдэг бүтээлүүдээр бэлэг барих болно! Хамтран ажилладаг уран бүтээлчид, жүжигчид,
зураачид, хөгжмийн зохиолчид, найруулагчид, техникийн ажилтнууд, маркетинг, менежментийн баг, дэмжин ажилладаг компаниуд, хувь хүн, Элчин сайдын яамдууд, Олон улсын байгууллагууд, Төрийн албаны байгууллагууддаа, үзэгч та бүхэндээ хайртай шүү гэдгээ хэлэх боломж олгосон дэлхийн театрын баярын мэндийг хүргэе!

Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

09/03/2021
09/03/2021

Дэлхийн сонгодог жүжиг Монголын тайзнаа тоглогдсонд үнэхээр баяртай байна

09/03/2021

Фаустын үзэгчдийн сэтгэгдэл

Аз жаргалын томъёог олсон уу? -ФАУСТ ПОСТДРАМЫН ЖҮЖИГ
09/03/2021

Аз жаргалын томъёог олсон уу? -ФАУСТ ПОСТДРАМЫН ЖҮЖИГ

09/03/2021

Ерөнхий продюсер Т.Ганболд, Ерөнхий найруулагч М.Батболд нарт чин сэтгэлээсээ талархал илэрхийлье

ФАУСТ- 2021.03.08
09/03/2021

ФАУСТ- 2021.03.08

09/03/2021

С.Чимгээ: Гайхалтай бүтээл цаг үеэ яг олоод Монголын тайзнаа тавигджээ, бахархаж байна

Address

CORPORATE CONVENTION CENTRE
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when ALPHA Theatre posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

“ALPHA” POSTDRAMATIC THEATRE

“АЛЬФА” постдрамын театр нь Монголын театр урлагийн хөгжлийг шинэ түвшинд гаргах, дэлхийн театрын хөгжилтэй эн зэрэгцүүлэх, нийгмийн сэтгэлгээний түвшин, үзэгчдийн оюун санаа, гоо зүй, ёс суртахуун, соён гэгээрлийг театрын уран бүтээлээр дамжуулан боловсрол олгох зорилгоор мэргэжлийн найруулагч, уран бүтээлийн баг, хамт олон үүсгэн байгууллаа.

Постдрамын театр нь сэтгэлгээ, мэдрэмжийн гоо сайхан, логикийн гүн нарийвчилсан түвшинд бодогдсон шийдэл бүхий уран яруу илэрхийлэмжийн төгс нийлэмжийг хүний сэтгэлзүй, далд ухамсрын анализ ухагдахуун дээр тулгуурлан дээд мэдрэмжинд шууд нөлөөлүүлж, дотоод оюун сэтгэлгээний ертөнцийг чөлөөлөхөд чиглэнэ.

Цаг үеийн хөгжлийг даган илэрхийлэх арга хэлбэр нь ч мөн өөрчлөгдөж хөгжсөөр, судлагдахуу, утга зүй ч улам нарийссаар...

Feel Alive