Buteegchid.mn

Buteegchid.mn Boost your creativity - Бүтээмжээ бүүстлэ

Хүчирхийлэл Монголд шинэ контент болж байна.😢Өнөөдөр бид лайк авахын тулд юу хийхэд бэлэн байна вэ?Зодоон хүчирхийлэл гэ...
16/03/2026

Хүчирхийлэл Монголд шинэ контент болж байна.😢

Өнөөдөр бид лайк авахын тулд юу хийхэд бэлэн байна вэ?
Зодоон хүчирхийлэл гэмт хэрэг биш. Контент болчихож...
Өсвөр насныхан хүчирхийллийн бичлэг хийж TikTok дээр нийтэлж, дагагч нэмж, лайв хийж өөрийгөө зөвтгөж байна.
Алгоритм тэднийг шийтгэдэггүй — харин илүү алдартай болгодог. Алгоритм хүчирхийллийг зогсоохгүй. Харин анхаарал татсан зүйлийг илүү олон хүнд хүргэдэг.
Бид өөрсдөө ч анзаарахгүйгээр анхаарлаа энэ системд өгөөд байна. 3 хүүхдийн эцэг хүний хувьд энэ бүхнийг хараад нэг асуулт толгойноос гарахгүй байна.

👉 Лайк авахын тулд хүмүүс юу ч хийхэд бэлэн болсон нийгэмд бидний хүүхдүүд өсөж байна уу?
👉 Бид хүүхдээ хүмүүжүүлж байна уу, эсвэл алгоритм хүмүүжүүлж байна уу?
👉Маргааш миний хүүхэд эдгээр сошиал дээр viral болж буй хүчирхийллийн бичлэгүүдийн аль талд нь зогсох вэ?
Тиймээс бид нэг баримтат кино хийхээр шийдсэн.

“ДИЖИТАЛ МУНХРАЛ”
Өнөөдөр энэ киноны зохиол дууслаа. Олон сар бодож төлөвлөж өнөөдөр ард нь гарлаа. “Дижитал Мунхрал” баримтат кино нь орчин үеийн хүний анхаарал хэрхэн алгоритм, сошиал медиа, мэдээллийн урсгалд автсан тухай өгүүлнэ. Энэ кино технологийн эсрэг биш. Энэ кино анхаарал хулгайлдаг системийн тухай.

ЯАГААД ЭНЭ КИНОГ ЯГ ОДОО ХИЙХ ЁСТОЙ ВЭ?

Хэрэв бид энэ асуудлыг одоо ярьж эхлэхгүй бол:
👉 Дараагийн үе хүчирхийллийг контент гэж ойлгож өснө.
👉 Лайк, дагагч авахын тулд хүмүүс юу ч хийхэд бэлэн болно.
👉 Алгоритм маргаан, уур, хүчирхийллийг улам өсгөнө.
👉 Сошиал медиа бодит амьдралын ёс зүйг аажмаар өөрчилнө.
👉 Өсвөр насныхны хувьд виртуал нэр хүнд бодит үнэ цэнээс илүү чухал болно.
👉 Олон нийтийн өмнө шүүж доромжлох соёл хэвийн зүйл болно.
👉 Хүүхдүүд үзэгч биш, контент болох эрсдэл нэмэгдэнэ.
👉 Бодит амьдралын зөрчил камерын өмнө жүжиг болон хувирна.
👉 Хүмүүс асуудлыг шийдэхийн оронд камер асаахыг сонгоно.
👉 Нийгэм хүчирхийллийг хараад цочирдохоо болино.

“Дижитал Мунхрал” бол хэдэн төгрөг олох гэсэн ашиг хонжоо хайсан кино биш. Хэрвээ мөнгө олох зорилготой байсан бол ийм хүнд сэдвийг сонгохгүй байсан.
Энэ бол бидний анхаарал, бидний хүүхдүүд, бидний нийгмийн тухай кино.

🎬Зарим кино үзвэрийн төлөө хийгддэг.
🎬Зарим кино харин ярих ёстой учраас хийгддэг.

“Дижитал Мунхрал” бол хоёр дахь нь.
Энэ кино бол хүний анхаарал хулгайлдаг системийн тухай,
бидний хүүхдүүдийн ирээдүйн тухай нийгмийн анхааруулга юм.

Тиймээс “Дижитал Мунхрал” нэртэй баримтат кино хийхээр хичээнгүйлэн ажиллаж байна. Мөн "Дижитал Мунхрал - Бодит түүхүүд" гэсэн фэйсбүүк хаалттай группыг судалгаа болон хамтын community болгох зорилгоор нээлээ.

ЛИНК: https://www.facebook.com/groups/2000611627525004

Энд та дараах зүйлсийг хуваалцаж болно:
👉Сошиал дээр харсан бодит кейс
👉Сyber bullying
👉Өсвөр насны хүчирхийлэл
👉Viral болсон бичлэгүүд
👉Сошиал медиа хүний амьдралд нөлөөлсөн бодит түүх

Хэрвээ хүсвэл нэрээ нууцалж бичиж болно. Зарим түүхүүдийг баримтат киноны судалгаанд ашиглаж магадгүй.
Мөн группийн гишүүд кино зохиолоос эхлээд зураг авалт, монтаж, нээлт хүртэл хэрхэн бүтэж байгааг хамтдаа харах боломжтой.

Бид:
👉Киноны судалгааны явц
👉Зураг авалтын үе
👉Туршилтын явц
👉Бүтээлийн процесс зэрэг мэдээллийг эндээ хуваалцаж байх болно. Өөрөөр хэлбэл та энэ киноны анхны үзэгчид, хамтрагчид байх болно.

Хэрвээ энэ асуудал танд бас бодогдож байгаа бол
энэ постыг хуваалцаж, группт нэгдэж бодит түүхүүдээ хуваалцаарай. Энэ кино ганц хүний биш, олон хүний түүхээр бүтэх болно.

📲Дэлгэц унтрахад амьдрал унтардаггүй.
Харин харилцаа эхэлдэг.

📌 BUTEEGCHID POST PRODUCTION

13/03/2026

👉 "Мэдлэгт дурлагсад" шинжлэх ухааны танин мэдэхүйн хялбаршуулсан 13 цуврал нэвтрүүлгийг хийж монголын 6 телевизээр цацав. 🧬🧫

🎥 13 цуврал дугаарыг тун удахгүй.

📌 BUTEEGCHID POST PRODUCTION

12/03/2026

🏛️ Нийслэлийн газар зохион байгуулалтын алба 📈

📌 BUTEEGCHID POST PRODUCTION

11/03/2026

"Хүргээд өгье" 🚕 подкастны эхлэл шторк 🎙️

📌 BUTEEGCHID POST PRODUCTION

08/03/2026

🌺 Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлье. 🌸

📌 BUTEEGCHID POST PRODUCTION

07/03/2026

Захиалагч: Европын холбоо 🇪🇺

Stream+ төсөл 👨‍🔧

📌 BUTEEGCHID POST PRODUCTION

05/03/2026

🍙 KIMNAMI реклам хийж гүйцэтгэлээ. 🍛

🍽️ Амт, эрүүл мэнд, эрч хүчний төгс хослол 🦹

📌 BUTEEGCHID POST PRODUCTION

04/03/2026

"Марчаахай" цахим аялал шторк

📌 BUTEEGCHID POST PRODUCTION

03/03/2026

Захиалагч: Нийслэлийн газар зохион байгуулалтын алба

🎥 Найруулагч: Э.Энхтүвшин

🎥 Зураглаач: Э.Алтан-Очир

🎥 График, эвлүүлэг: Э.Энхтүвшин

📽Video edit tool: Adobe Premiere CC2020, Adobe After effects 2020, Adobe Photoshop 2020

🎚️Sound design: Steinberg Cubase 11

Address

Ulaanbaatar
17042

Alerts

Be the first to know and let us send you an email when Buteegchid.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Buteegchid.mn:

Share