DUGUT Art Gallery

DUGUT Art Gallery 5+... Уран бүтээлийн нэгдэл.

09/03/2026
Samandariin Tsogtbayar зураг амилна гэж энэ дээ ZEHAHAHAHA 😂🤣
14/09/2025

Samandariin Tsogtbayar зураг амилна гэж энэ дээ ZEHAHAHAHA 😂🤣

Зураач Ц. Оргил 😎 { Юу ч зурцын бүү мэд } үзэсгэлэн нээгдлээ✌️
13/09/2025

Зураач Ц. Оргил 😎 { Юу ч зурцын бүү мэд } үзэсгэлэн нээгдлээ✌️

and he said yes🥹instagram.com/ts_orgil
07/09/2025

and he said yes🥹
instagram.com/ts_orgil

Урлаг гэж юу вэ? гэх асар өргөн цар хүрээтэй асуултыг дэлхийн шилдэг профессорууд ч лекцийнхаа эхэнд асуух нь олонтаа. У...
24/03/2025

Урлаг гэж юу вэ? гэх асар өргөн цар хүрээтэй асуултыг дэлхийн шилдэг профессорууд ч лекцийнхаа эхэнд асуух нь олонтаа. Уг асуулт нь “Би хэн бэ?” гэсэн асуулттай мөн чанарынхаа хувьд агаар нэг юм. Хүмүүн бүрийн амьдрал, цаг хугацаа, орон зай нь тухайн хүнийг бүтээдэг бөгөөд дурсамж болоод мэдрэмжүүд нь маш хувийн шинж чанартай хийгээд дахин давтагдашгүй. Урлаг яг л үүнтэй ижил. Урлаг болоод урлагийн бүтээл нэг бүр нь үл давтагдам, гүн гүнзгий утга агуулга бүхий хувь хүний үзэл бодол, шинж чанарыг агуулсан байх тусмаа хүртэж буй үзэгчиддээ хүчтэй нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл хүртэж чадах нь л хүртдэг гэсэн үг. Бид өөр өөрийн хөг аялгуугаар хөглөгдөн, хүмүүний орчлонд нийцэх нэгэнтэйгээ нийцэж, уусан амьдардагтай утга нэг. Гэхдээ хувийн үзэл бодол, шинж чанарыг гүн гүнзгий агуулах нь бусдын эрх ашгийг хөндөж буй хэрэг огтоос биш. Харин, урлаг гээчийг ойлгож, гүнзгий танилцах тусам бид өөрийгөө илүү ойлгож, танин мэдэж, мөн мэдрэмжүүдтэйгээ шинээр танилцсаар байдаг. Урлагийг гайхамшигт хүч нь үүнд л оршино.

Өнгөрсөн нэгдүгээр сард Тайланд улсын Ко Фанган гэх үзэсгэлэнт арал дээр цаг хугацаа зогссон мэт, гайхалтай шинэ мэдрэмжүүдээр дүүрэн аялал хийсэн манай багийн уран бүтээлчид маань өөр өөрсдийн дурсамжыг бүтээлдээ шингээснийг та бүгдэдээ үзэсгэлэн болгож хүргэж байгаадаа тун баяртай байна🌷

Нийт 2 долоо хоногийг хугацаанд 8 уран бүтээлч нэг баг болон аялаж, уран бүтээл туурвисаг бөгөөд мартагдашгүй аялал байсныг манай багийнхан гэрчлэх биз ээ ☺️

Энэ 7 хоногийн Баасан гаригт буюу 03.28 ны өдөр 17:00 цагаас нээгдээд удаагүй байгаа шинэхэн галерейд уулзацгаая 🎉

📍5-р сургуулийн баруун талд Dugut Gallery

Art Code Gallery
Art Code Gallery

Art Code Art & advisroy
DUGUT Art Gallery

13/02/2025

“ҮҮЛЭН ДЭЭРХ МӨР” – УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН

Өнөө цагийн чадварлаг уран бүтээлчдийн нэг, тосон будгийн урлагт өөрийн өвөрмөц өнгө төрхийг бий болгосон зураач Х.Ууганбаярын ийн шинэ бие даасан үзэсгэлэн “Үүлэн дээрх мөр” нэртэйгээр дэлгэгдэж байна.

Энэхүү үзэсгэлэнд зураачийн дотоод сэтгэлийн аялал, ертөнцийг үзэх үзэл, гэгээрэл, хүний оршихуйн мөн чанарыг тусгасан сүүлийн үеийн онцлох бүтээлүүд багтжээ. Түүний уран бүтээлүүд нь бодит болон хийсвэр ертөнцийн заагийг бүдгэрүүлж, хүний дотоод ертөнц, оюун санааны нууцыг тайлахад урин дуудна.

Бясалгал, дотоод гэгээрэл, эрчим хүчний урсгал, орон зайн уялдаа холбоог харуулсан дүрслэл.
амар амгалан, ертөнцийн зүй тогтол, бодит ба хийсвэр хослолыг Буддын гүн ухааны өнгө аяс бүхий дүрслэлээр харуулсан бүтээлүүд багтаж байна

“Үүлэн дээрх мөр” үзэсгэлэн нь хүн төрөлхтний мөнхийн асуултууд болох “Би хэн бэ?”, “Хаанаас ирсэн бэ?”, “Хаашаа явж байна вэ?” гэсэн эргэцүүллийг төрүүлэх бүтээлүүдээр бүрдсэн . Энэ бол зөвхөн харах биш, бас мэдрэх, сэтгэх урлагийн орон зай юм.

Үзэсгэлэнгийн нээлт: 2025/02/18-ны 15:00 цагт
Үргэлжлэл хугацаа: 2025/02/18 - 2025/03/03

Монголын Урчуудын Эвлэлийн Арт галерейд

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when DUGUT Art Gallery posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category