24/10/2025
"Улаанбаатар" олон улсын кино наадам 2025
💜✨𓅃 Улаанбаатар хотын завгүй амьдралын нэгээхэн долоо хоног кино урлагаар амьсгалж өндөрлөлөө.
Энэ жил "Улаанбаатар" олон улсын кино наадам 17 дахь удаагаа Тэнгис, Prime Cineplex Encanto кино театруудад амжилттай зохион байгуулагдлаа.
Наадмын долоо хоногийн турш Монголын хийгээд олон улсын орчин үеийн болоод сонгодог нийт 24 кино бүтээлүүдийг 42 үзвэрээр үзэгчдэд хүрлээ.
Мөн наадмын хүрээнд Кино өдөрлөг (Industry day) зохион байгуулагдаж, Берлиний олон улсын кино наадмын үеэр танилцуулах “Монгол кино төслүүд”-ийн сонгон шалгаруулалт болон 2025-2026 оны Киноны нүүдэл хөтөлбөрийн танилцуулга, кино форум болсон юм.
Кино наадмаар зочилсон үзэгч, зочид та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Дараа жилийн наадмаар дахин уулзацгаая. #18
***
Ulaanbaatar International Film Festival 2025
💜✨𓅃 The city of Ulaanbaatar came alive with the art of cinema for a vibrant week.
The 17th edition of the festival was successfully held at Tengis Cinema and Prime Cineplex Encanto, showcasing the best of contemporary and classic cinema from Mongolia and around the world. Over the course of the festival, a total of 24 films were screened in 42 showings.
As part of the festival program, Industry Day featured the selection of Mongolian film projects for presentation at the Berlin International Film Festival, the launch of the 2025–2026 Film Nomad program, and a professional film forum.
We extend our sincere gratitude to all audiences, guests, and participants for contributing to the success of this edition of the festival.
We look forward to welcoming you again at UBIFF #18 next year.
𓅃Ерөнхий зохион байгуулагч / Main Organizer:
Монголын Урлагийн Зөвлөл Arts Council of Mongolia
𓅃Хамтран зохион байгуулагчид / Co-Organizers:
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл Mongolian National Film Council