25/07/2026
Тун удахгүй
Бүртгэл 8-р сарын 1-нээс
МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЖҮЖИГЧИН, ТӨРИЙН ШАГНАЛТ, ЗУУНЫ МАНЛАЙ БҮЖИГ ДЭГЛЭЭЧ Ц.СЭВЖИДИЙН НЭРЭМЖИТ
“МЭРГЭЖЛИЙН БҮЖИГЧДИЙН УЛСЫН V УРАЛДААН, ОЛОН УЛСЫН АНХДУГААР УРАЛДААН”-Ы УДИРДАМЖ
УРАЛДААНЫ ЗОРИЛГО:
Монгол Улсын тусгаар тогтнолын билэг тэмдэг болсон үндэсний урлаг тэр дундаа бүжгийн урлагийг дэлхий дахинд суртачилан таниулах, судлан хөгжүүлэхээс гадна улсын болон төв орон нутгуудын театр чуулгуудын урын санг шинэ бүтээлээр баяжуулах, бүжигчид, бүжиг дэглээчдийн ур чадварыг дээшлүүлэх, Ц.Сэвжидийн дэглэсэн дахин давтагдашгүй бүжгүүдийг монголын болон олон улсын тайзнаа мөнхийн бүтээл болгон үлдээх, монгол бүжгийн дэг жаяг, зохиомжийг хадгалах, орчин үеийн бүжгийн урлагийн шинэчлэл, дэвшил өөрчлөлтийг тодруулан гаргахад гол зорилго оршино.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Монголын Урлагийн Ажилтны Холбоо уламжлал болгон ҮУИТ-ын Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Сэвжидийн нэрэмжит Бүжгийн чуулгатай хамтран “Гоцлол, хоёрол, гурвал, цөөхүүл, хамтлаг бүжигчдийн улсын Ү уралдаан”-ыг зохион байгуулан явуулах гэж байна.
Энэ удаагийн уралдааныг Ц.Сэвжидийн мэндэлсний 110 жилийн ойн ажлын хүрээнд зохион байгуулна.
ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Монголын Урлагийн Ажилтны Холбоо
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
- Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам
- Үндэсний Урлагийн Их Театр
- Үндэсний Урлагийн Их Театрын Ц.Сэвжидийн нэрэмжит Бүжгийн чуулга
- Дорноговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар
- Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл
УРАЛДААН: 2026 оны 09 сарын 25-ны өдрөөс 10 сарын 4-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Уралдааны шагнал гардуулах ёслол: 2026.10.04 ний 11 цагт - Гала тоглолт Үндэсний Урлагийн Их Театрын тайзнаа 17 цагт
ХАМРАХ ХҮРЭЭ БА ОРОЛЦОХ НӨХЦӨЛ:
Уралдаанд төвийн болон орон нутгийн театр чуулгуудын бүжигчид, мэргэжлийн сургуулийн /16-аас/ дээш насны оюутнууд, олон улсын болон мэргэжлийн уран бүтээлчид оролцоно.
Уралдаанд оролцох уран бүтээлчдийн ирэх очих унаа, хоолны зардлыг төв орон нутгийн театр, чуулгуудын захиргаа болон хувь хүн өөрөө хариуцна.
Оролцогч тэмцээний үеэр бэлтгэл сургуулилт хийх бүжгийн заал, танхимыг зохион байгуулагч тал хариуцна.
УРАЛДААНД ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛ :
Оролцогчид нь 2026 оны 08 сарын 01 ны өдрөөс 08 сарын 10 ны өдрүүдэд мэдүүлгээ ирүүлнэ.
Мэдүүлгийг Монголын Урлагийн Ажилтны Холбооны [email protected] цахим хаягаар хавсаргасан маягтын дагуу хүлээн авна.
- II. III шатанд бүжиглэх хөтөлбөрөө болзолын дагуу тодорхой бичиж ирүүлнэ.
- Хавсаргасан маягтыг асуултын дагуу бөглөх
- Өнгөт гэрэл зураг PDF -/гоцлол, хоёрол, гурвал, цөөхүүл, хамтлаг/
- Уралдаанд оролцох эрхийн хураамж ноцлол бүжигчид 250.000 төгрөг, бусад төрөлд оролцогчид 150,000 төгрөг, Гадаадын оролцогч 100$ долларын хураамжийг төлнө.
- Оролцох бүртгэлийн хураамжийг: ХАС 01 банкин дахь МУАХ-ны 500 000 5009 тоот дансанд тушаасан баримтыг хавсаргах
- Хугацаа хожимдсон болон бичиг баримт дутуу материалыг хүлээн авахгүй.
УРАЛДААНЫ ҮЕ ШАТ
Уралдааныг III үе шаттай явуулна:
- I шат нь хасагдах журмаар явагдах бөгөөд шалгаруулалт цахим хэлбэрээр явагдаж өгөгдсөн бүтээлийг дүрсжүүлэн илгээнэ.
- Хүлээн авах хугацаа 2026 оны 08 сарын 17ны өдрөөс 08 сарын 24 ны өдрүүдэд МУАХ-ны [email protected] цахим хаягаар хүлээн авна.
- II-р шатанд тэнцсэн уран бүтээлчдийг 2026 оны 09 сарын 5-ны дотор нийтэд мэдээлэх болно.
- II болон III шатны шалгаруулалт 2026 оны 09 сарын 25ны өдрөөс Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Уралдаанд оролцогчид: Гоцлол, Хоёрол, Гурвал, Цөөхүүл хамтлаг гэсэн төрлөөр оролцоно.
1. Гоцлол төрөл /эр, эм/
2. Хоёрол төрөл
3. Гурвал төрөл
4. Цөөхүүл төрөл 4 - 9 хүний бүрэлдэхүүн
5. Хамтлаг төрөл 10 -оос дээш хүний бүрэлдэхүүнтэй оролцоно.
БҮЖГИЙН ТӨРӨЛ, ДЭГЛЭСЭН ОН, БҮЖИГЛЭХ ХУГАЦАА
I шатанд дотоодын оролцогч нар алтан үеийн бүжиг дэглээч эрхэм багш нар болох Ц.Сэвжид, С.Сүхбаатар, Г.Долгорсүрэн, И.Дамдин, ДЛхамжав, Ч.Даваасүрэн нарын дэглэсэн бүжгээр оролцоно.
Олон улсын оролцогчид I шатанд өөрийн улсын үндэсний бүжгээр оролцоно.
№ Заавал хийх бүжиг Бүжгийн нэрс
шатны ангилал
1 Гоцлол төрөл Эр : Эм:
1. Баяд хотон 1. Үзбек
2.Эмнэг сургагч 2. Үелзүүр
3.Төрийн Тулгуур 3. Аягатай дөрвөд
2 Хоёрол төрөл 1.Загасчин
2.Хоёр хүний баяд
3.Морьтой болоод завтайсан бол
3 Гурвал төрөл 1.Гурван хүүхний биелгээ
2.Гурван хүний буриад
3.Жалам хар
4 Цөөхүүл төрөл
/4-9 бүжигчин / 1.Баруун монгол
2.Халх жонон
3.Дөрвөн бэрх
4.Уяачдын бахархал
5.Чичиргэнэ
6.Чацуутан
5 Хамтлаг төрөл
10 аас дээш бүжигчин 1.Адуучин залуус
2.Цоглог залуус
3.Хөдөө нутгийн залуус
4.Охидын уянга
5.Эрчүүд
II шат - Үндэсний бүжиг: Дотоодын оролцогчид Монгол үндэсний уламжлалт бүжгийн онцлог, намба, хэв шинжийг харуулсан тайзны хэлбэрт зориулан дэглэсэн ардын бүжгээр оролцоно.
Гадаад оролцогчид өөрийн улс үндэстний ардын бүжгийн онцлогийг харуулсан тайзны бүжгээр оролцоно.
III шат - Чөлөөт сэдэв: Бүжгийн бүх төрлөөр оролцож болно.
Уралдаанд 2023 оны 1 сараас хойш дэглэгдсэн бүтээлүүдээр оролцож болно.
II, III шатанд бүжиглэх бүжгийн үргэлжлэх хугацаа:
- Гоцлол бүжиг - 4 минут хүртэлх
- Бусад төрөл - 5 минутаас хэтрэхгүй байх
ЗОХИОГЧИЙН ЭРХ
Уралдаанд оролцогч өөрийн бүжиглэх бүтээлийнхээ хөгжмийн зохиолч болон бүжиг дэглээчээс зөвшөөрлийн хуудас авах шаардлагатай.
/ Оюуны өмчийн эрхийг хүндэтгэн оролцоно уу! /
УРАЛДААНЫ ШҮҮЛТ
- Уралдааны I шатнаас дараагийн эрхээ авсан уран бүтээлчдийг II болон III шатны нийлбэр оноогоор байр эзлүүлнэ.
- Уралдааныг мэргэжлийн шүүгчид шүүн явуулж болзолын дагуу номинацаар байр эзлүүлнэ.
- Уралдааны шүүгчид аль болох монгол уламжлалаа хадгалан үндсэн ур чадварын өндөр гүйцэтгэлтэй шинэ шинэлэг бүтээлүүдийг шалгаруулах үүрэгтэй.
- Уралдаанд шүүгчдийн шийдвэрээр аль нэг байр олгохгүй буюу хуваан олгож болно.
- Уралдааныг шүүх явцад оноо тэнцэх буюу маргаантай асуудал гарсан тохиолдолд ерөнхий шүүгчийн шийдвэр эцсийн шийдвэр байх болно.
ШАГНАЛЫН САН
Ц.Сэвжидийн нэрэмжит Гран При
шагнал – 1 Өргөмжлөл 20 000 000 төгрөг
А.Гоцлол бүжигчин /эр, эм тус бүр/
Тэргүүн байр - 1 Өргөмжлөл 5 000 000 төгрөг
Дэд байр – 1 Өргөмжлөл 4 000 000 төгрөг
Гутгаар байр – 1 Өргөмжлөл 3 000 000 төгрөг
Б.Хоёрол бүжигчид
Тэргүүн байр - 1 Өргөмжлөл 6 000 000 төгрөг
Дэд байр – 1 Өргөмжлөл 5 000 000 төгрөг
Гутгаар байр – 1 Өргөмжлөл 4 000 000 төгрөг
В.Гурвал бүжигчид
Тэргүүн байр - 1 Өргөмжлөл 7 000 000 төгрөг
Дэд байр – 1 Өргөмжлөл 6 000 000 төгрөг
Гутгаар байр – 1 Өргөмжлөл 5 000 000 төгрөг
Г.Цөөхүүл бүжигчид
Тэргүүн байр - 1 Өргөмжлөл 8 000 000 төгрөг
Дэд байр – 1 Өргөмжлөл 7 000 000 төгрөг
Гутгаар байр – 1 Өргөмжлөл 6 000 000 төгрөг
Д. Хамтлаг бүжигчид
Тэргүүн байр - 1 Өргөмжлөл 10 000 000 төгрөг
Дэд байр – 1 Өргөмжлөл 9 000 000 төгрөг
Гутгаар байр – 1 Өргөмжлөл 8 000 000 төгрөг