31/08/2025
Бид бол SKY FORCE ✨
Сайн байна уу, залуусаа!
Манай баг өчигдөр Монгол Улсын аварга болж, Зүүн Өмнөд болон Төв Азийн бүсийн хамгийн том тэмцээн болох PMSL-д оролцох эрхээ авлаа! 🏆 Энэ амжилтын бидний ард байсан үзэгч, фэнүүд, та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. ❤️
Багийнхан болон арын албаныхандаа ч гэсэн баяр хүргэе, та нар үнэхээр лаг шүү! 🫶
Мэдэхгүй хүмүүст багын тоглогчдыг товчхон танилцуулъя аа:
Batnasan ‘ICY’ Tengis – Манай багийн ноён нуруу, багийн уураг тархи, eSports-оор бол IGL маань байгаа юм аа. За амжилтын Google дээр харчина биз дээ 😂 Зүүн Өмнөд Азийн 3 удаагийн аварга, Дэлхийн аваргын 3-р байр болон 2-р байр гээд явж өгнө дөө. Манай бөмбөрцгийн OG тоглогч шуудээ, юу ярихав!
Baatarkhuu ‘Godless’ Bilguun – Манай багийн fragger тоглогч. Одоо юу ярихав дээ, мэдэхгүй бол жинхэнэ алдас болох байх хэхэ. Монгол Улсыг төлөөлдөг манай мундаг Mongolz одоо PUBGM-ийг дараад байгаа болохоос биш, Godless маань Монгол Улсын түүхэнд хамгийн анх удаа 2023 оны PMGC S-tier Major буюу Дэлхийн аварга болж байсан шүү дээ! Дэлхий андахгүй жинхэн бөмбөрцөгийн тамирчин!
(Mongolz-ийг муулаагүй шүү, би ч бас дуртай хха)
Galbadrakh ‘Sanchir’ Sanchirbold – Манай багийн бүх роль дээр тоглох чадвартай мундаг тоглогч. Жинхэн Монгол улсын PUBGM-ийн салбарт өөрийн биерээ түүх бичилцэж байсан, манай салбарынхан ч андахгүй дээ! Нэг багт нэгдэж IGL role дээр ганц тэмцээнд ороод л 2024 оны PMGC буюу дэлхийн аваргад шууд шалгарчихдаг юм байна , бас л үзүүтэй өлсгөлөн тамирчин шүү дээ!
Perenlei ‘Riley’ Khangerel – Манай багийн жинхэнэ clutch god. Манайхаар хэлж сурснаар “шинэ цус” гэж байгаа юм даа хха. 2024 оны дэлхийн аваргыг үзсэн хүмүүс бол андахгүй дээ, хуучин багтаа жинхэнэ carry хийсэн мундаг залуу тоглогч. Ирээдүй ч үнэхээр өнгөлөг байгаа даа, залуу хүүхэд хха.
Narantsogt ‘RYLO’ Narantsatsralt – Манай багийн хамгийн отгон тоглогч. Авьяас, механик, gamesense гэж ярих юмгүй, доороос түрж гарч ирж байгаа чимээгүй байлдагч. Ах нараасаа үлгэр жишээ аваад, зөв замаар мэргэжлийн түвшинд ёс зүй, тууштай байдлыг эрхэмлэж сайн хичээх юм бол дэлхийн аварга ч хол биш дээ!
Өө, өөрийгөө танилцуулахаа мартчихаж. Юу гэж бичихээ ч сайн мэдэхгүй байна, манай үзэгчид comment дээрээ хэлээд өгнө байх өө хэхэ.
Ингээд саяхан 2 сарын өмнө бүрэн бүрдсэн багийнхаа тухай товчхон танилцуулчихлаа.
Миний бие анх 5 жилийн өмнө мэргэжлийн түвшинд өөр багтай PUBG MOBILE-ийн Зүүн Өмнөд Азийн аварга болоод гарч ирэхэд толгой газар хүрэхгүй баярлаж байсан. Тэр үедээ өөрөө и-мэйл бичээд, Монгол улсаасаа спонсор байгууллага хайсан боловч ч нэг л компаниас хариу авдаг байгаа. Харин тэр хариу нь юу байсан гээч?
“Амжилтаа дахин бататгаад, дараа нь холбогдоорой.” гэсэн байдаг юм. Хэхэ.
Түүнээс хойш бид Зүүн Өмнөд Азийн бүсийн тэмцээнд 7 удаа түрүүлсэн байдаг юм.
Одоо бол Esports Монголд үнэхээр хөгжөөд, бүх шатныхан ойлгодог, дэмждэг болжээ. Үнэхээр сайхан байна. Мөн энэ салбарт зүрх сэтгэлээрээ зүтгэж буй залуусаа ч гэсэн дэмжээд өгөөрэй. Хаяа аймар муулцан байдаг comment хардаг шүү хха уйддаг юмуу яадаг юм. Жинхэнэ цэвэр, ямар ч арын хаалгагүй, зөвхөн бор зүрхээрээ яваа хүмүүс шүү!
Shoutouts to all Esports Community! 🫶🔥
За тэгээд SKY FORCE нэрийн дор Монголын далбаагаа намируулан, залуу үеэ дэмждэг, Esports-д хайртай, хүчтэй сайхан компаниуд байвал гарч ирээрэй. Манай багийг чин сэтгэлээсээ дэмжих компани гарч ирвэл бид 100% Монгол Улсаа төлөөлөн, хамтран ажиллахад бэлэн байна!
Манайхан мэдээллийг хүргэх ёстой хүмүүст нь хүргээд, share хийж дэмжээд өгөрэй залуусаа. Баярлалаа! ❤️
(Аан тийн, манай багийн нэр SKY FORCE их утга учиртай шүү “Тэнгэрийн хүч” гэж бэлгэшээж өгсөн, Бидэнд их түшиг болдог юм шиг санагддаг 😁)
Хэрэв sponsor байгууллага олдохгүй бол гадаад компанитай хамтрах сонголт үлдэх болно. Дараа нь зарим хүмүүс “Монгол биш юм уу, гадаад байгууллага байна шүү дээ” гээд байдаг шүү битгий тэгж шүүмжлээрэй. 😅
Esports-ийг дэмждэг, ойлгодог хэдэн компанийн нэрийг mention хийчихлээ, заримын мартчихсан байвал уучлаарай 🙏🏻Манайхан бас сайн share хийж дэмжээрэй. ❤️
Энэ хүртэл уншсанд баярлалаа ❤️
Unitel
mobicom
MCS Group
Mountain Dew Mongolia
Red Bull Mongolia
KFC
Infinix Mongolia
APU Company