15/09/2025
PS5 | GTA 6 COMING Next Year 🔥👀
- PlayStation | PS5 Pro | PS5Themes
Video games, тоглоом, шинэ технологи, playstation, ps4, ps5, giftcart, gift cart, худалдаа, хүргэлт ! Playstation, Gift cart худалдаа үйлчилгээ
Playstation Gamer Store Mn
Ulaanbaatar
13210
Be the first to know and let us send you an email when Ps5 Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
Send a message to Ps5 Mongolia:
Тогооч мэргэжлээр ажлаад 15 жил аль хэдийн өнгөрчээ.Амьдралынхаа гарааг эхлэхдээ тогооч болж түүгээр амьдралаа залгуулна гэж төсөөлөө ч үгүй байсан.Румын руу 100 %ийн тэтгэлгээр суралцах даа сонгосон мэргэжил маань сэтгүүлч бас явахаасаа сарын өмнө элссэн сургууль маань Радио Телевизийн сэтгүүлчийн анги байж билээ.Гадаадад Оюутан хүн мэдээж амжиргаагаа залгуулахын тулд ажил хийнэ.Анх гал тогоонд орж ажиллаж үзээд шууд л таалагдсан.Тэгээд энэ л миний байх газар юм байна гэж бодож билээ.Тэгээд угаагчаас нь эхлээд тогооч хүртэлээ олон зүйлийг сурч мэдэж бас ажил хийж сурсан юм даа.Сурахын хажуугаар ажлаад өдөрт заримдаа 15 цаг зогсоогоороо ажилна.Гал тогоо гэдэг хэцүү тамтай ажил ч дурласан хүндээ бол сэтгэл татам ажил.Амьдралдаа надад сонголт хийх шаардлага тулгарсан юм.Сэтгүүлч болох уу?Тогоочоор ажлах уу гэдэг.Тэр үед би зүрх сэтгэлээ л дагасан юм шиг одоо санагддаг юм.Олон оюутан залуусд амархан олддоггүй тэр боломжоор сурсан ч нэг өдөр нь зүгээр салхинд хийсгэж надад итгэлээ тавьж байсан гэрийнхэнийхээ итгэлийг хэдий алдсан ч өнөөдөр бол би сонгосон сонголтондоо хэзээ ч харамсдаггүй.Учир нь би өөрийнхөө амьдралынхаа сонголтыг л хийсэн юм.Тухайн үед тэнэг мангараараа дуудуулж,магадгүй зарим таньдаг найз нөхөд дотроо азгүй амьтан гэж бодож л байсан биз.Аав минь надад зах дээр гарч тэрэг түр гудамжинд лааз өшиглөнө гэж хэлж байсан ч би өөрийнхөө зөв л гэдгийг батлах л болно гэж бодсон.Өнөөдөр би зах дээр тэрэг түрээгүй, гудамжинд лааз өшиглөөгүй,мянга мянган дипломтай ажилгүй залуусын эгнээнд ч ороогүй.Ядаж л 3 хэлээр ярих мэдлэгтэй.Үргэлж өндөр цалин авч Ерөнхий болон ахлах тогоочоор ажиллаж ирлээ.Олон цагаар салж унатлаа ажиллаж сэтгэлээр унатлаа загнуулж үзсэн ч энэ бүхэн ур чадвар сахилга бат өнөөдрийн намайг бүтээж байсныг эцэст нь одоо л ойлгосон юм.Европын жижиг улсад сурсан тогоочийн сертификатаар амьдралд ийм хол хүртэл явна гэж хэн санах вэ дээ.Магадгүй сэтгүүлчээр ажлаад амжилт гаргаа ч уу? Үгүй ч уу?.Өөрөө өөртөө би сэтгэл хангалуун өнөөдөр байж чадах байсан болов уу? гэхээр үгүй юм.Хүн амьдралд хүслээрээ амьдарч өөрт ноогдсон билэг авъяас,байгалийн өгөгдлийг бүрэн нээж түүнийгээ хязгаар хүртэл нь илэрхийлэхгүй юм бол авъяас байгаад хэрэг юу байна?Өнөөдөр тогооч дэлхийд эрэлт хэрэгцээтэй мэргэжил үргэлж ажлын байр элбэг бас өрсөлдөөнтэй.Монголд тогоочийн цалин 800,000-2,000,000 төгрөг.Солонгосын далай Бурёоны тэнгист гал тогооны туслахаас авхуулаад ахлах тогооч хүртэл ажилсан тушлагатай.Гадаадад 8 сая төгрөгний цалин хүртэл авч байсан.Амьдралдаа 2 ч удаа хувиараа юм хийж үзлээ.15 жил 20 гаруй алыан байгууллагат ажиллаж үзлээ. Монголын Ажил олгогч хөдөлмөрийн хэлтэс дээр хүртэл тогооч олдохоо байтлаа тийм эрэлт хэрэгцээтэй. Гадаадад 2000-6000 хүртэлх доллар маш их ур чадвар олон цагийн ажил тэсвэр хатуужил шаарддаг мэргэжил юм.Тогоочоор жишээ авч байгаа ч Гол санаа юу вэ?гэвэл амьдралд карьерээ өөрчлөхөд хэзээ ч оройтохгүй.Гол нь өөрийнхөө дуртай ажлыг хий гэхдээ чи түүндээ авъяастай байх шаардлагатай.Магадгүй өнөөдөр Майкл Жордан шуудан зөөгч юм уу?эсвэл Билл Гейтс компютерийн инженер болсон бол хэзээ ч өнөөдрийн бидний биширдэг хүн болохгүй л байсан.Өөрийгөө тийм мундаг гэж тодорхойлохгүй ээ зүгээр л сэтгэл хангалуун байгаагаа сийрүүлэн бичиж жишээ болгож татлаа. 2018 оны 9 сарын 24н Э.Мөнхжаргал