Anir sound records

Anir sound records Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Anir sound records, Mahatma Gandhi street-39, Khan-Uul district 15th khoroo, Ulaanbaatar.

Full-Service Music Production Studio
🎵 Composition, Production & Arrangement
🎼 Orchestration & Film Scoring
🎙️ Recording • Mixing • Mastering
📍 Ulaanbaatar, Mongolia

🎤 Монгол Улсын Гавьяат жүжигчин Лосолын Болдбаатарын 🇲🇳“МОНГОЛОО ДУУЛНА” тоглолтын хэвлэлийн бага хурал амжилттай зохион...
30/07/2026

🎤 Монгол Улсын Гавьяат жүжигчин Лосолын Болдбаатарын 🇲🇳“МОНГОЛОО ДУУЛНА” тоглолтын хэвлэлийн бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.

🎼✨ Тус тоглолтод Анир Поп Оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

📅 2026.09.19
📍 Төв Цэнгэлдэх Хүрээлэн

Эх орон, өв соёл, Монгол дууныхаа үнэ цэнийг хамтдаа дуулж, хамтдаа мэдрэх тэр үдэш уулзацгаая. 🇲🇳

25/07/2026

🇲🇳 "Би монгол хүн" 🎶⚜️
Дуучин: Г.Ариунбаатар /Чингис хаан одонт, МУГЖ/
Үг: Ж.Мөнхбат
Ая: Т.Сэр-Од /УГЗ/
Хөгжмийн найруулга: Б.Алтанхуяг /УГЗ/
УДБЭТ- найрал дуу

24/07/2026

✨️"ААВДАА"💞 Live Version
Дуучин: Г.Ариунбаатар /МУГЖ/
"Монгол сонгодог 4"- тоглолтын хэсгээс...
🎧 энэхүү дууны аудио хувилбарыг бүх аудио болон сошиал стрийминг платформуудаас сонсоорой 👍
🔸️ https://www.facebook.com/share/v/1HVrWo7pTx/
🔸️ https://youtu.be/QhIOdsCCsdI?si=b4n1pAQaNyn_BS-Y
🔸️ 👇👇👇 https://www.facebook.com/share/v/19CKuafQDU/

🇲🇳❤️‍🔥💯
24/07/2026

🇲🇳❤️‍🔥💯

🇲🇳 2026 оны 7-р сарын 22-нд ARA FESTIVAL- ийн тайзнаа Монгол Улсын төрийн дээд шагнал "Чингис хаан" одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Ганбаатарын Ариунбаатар, Анир Поп Оркестр хамтран "Монгол сонгодог IV" тоглолтыг амжилттай тоглоод ирлээ.
✨️🔸️ Элэг нэгт монголчууддаа өөрийн уран бүтээлийг сонордуулахаар Арын сайхан хангайг зорин ирсэн Г.Ариунбаатар дүүгээрээ маш их бахархлаа. Хоолойн өнгө, мэдрэмж, гүйцэтгэл, тайзны харизм ... үнэхээр гайхалтай. Аргагүй л дэлхийн дуучин ❤️‍🔥💯
✨️🔸️Анир студи дуучин Ариунбаатартай арав гаруй жил хамтран уран бүтээл туурвисаар ирсэн. Харин Анир Поп Оркестрын хувьд Монгол Улсын төрийн дээд шагнал "Чингис хаан" одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ганбаатарын Ариунбаатартай тоглож байгаа анхны сонгодог тоглолт гэдгээрээ АНИР-ын түүхэнд тодоор бичигдэн үлдэх том хэмжээний тоглолт боллоо. Анирынхаа хамт олон, уран бүтээлчидэд халуун баяр хүргэе ээ 👏👏👏❤️‍🔥💯
✨️🔸️ Монголд анх удаа үзэсгэлэнт байгалийн сайханд, хөдөө орон нутгийн стадионы задгай тайзнаа дэлхийн хэмжээний сонгодог тоглолт толилуулснаараа сонгодог урлагийн түүхэнд бичигдэх онцгой тоглолт боллоо.
✨🔸️Энэхүү түүхэн төслийг санаачлан урлаг, соёл, аялал жуулчлалын салбарт нэгэн түүхийг эхлүүлэн, бүтээн байгуулалтыг хийн улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэрээ оруулж амжилттай хэрэгжүүлж буй ARA FESTIVAL-ийн удирдлага, хамт олон, ерөнхий продюсер Э.Цолмонбаяр болон нийт зохион байгуулагч, ажилчидад гүнээ талархая 💞
✨️ 🔸️Тоглолтод оролцож ая дуугаа өргөсөн монголын сонгодог урлагийн сор болсон эрхэм дуучиддаа талархал илэрхийлье
🎙 Дуучин: Өнөшихбаярын Уянга /МУГЖ/
Баасансүрэнгийн Энхнаран /МУГЖ/
Дэлгэрсуурийн Дүйнхэржав /СТА/
Цэнд-Аюушийн Амарболд /СТА/
Төгсбаярын Санжаа
Отгонбатын Энх-Эрдэнэ
🎤 Хөтлөгч: С.Баттулга
Ц.Эрдэнэбаатар
🔸️ Ерөнхий Продюссер: Э.Цолмонбаяр
🎹 Хөгжмийн найруулагч, удирдаач: Б. Алтанхуяг /УГЗ/
🎼 Нот хөрвүүлэг: Ж.Отгончулуун
💖 Анир Поп Оркестр

🎚Тонмейстр: Т.Лувсаншарав
Б. Чинбаатар
Эрдэнэбат (Бумбаарай)
🔸️Тайз, гэрэлтүүлэг: Б. Гарьд



Би ер нь бараг зураг авдаггүй, авсан ч олон нийтэд төдийлөн нийтэлдэггүй хүн л дээ.Анир дээр ажил үргэлж буцалж байдаг б...
17/07/2026

Би ер нь бараг зураг авдаггүй, авсан ч олон нийтэд төдийлөн нийтэлдэггүй хүн л дээ.
Анир дээр ажил үргэлж буцалж байдаг болохоор тухтайхан зураг дарах зав ч ховор. Эргээд бодоход Монголын сор болсон олон уран бүтээлчидтэй хамт бүтээл туурвиж, сайхан дурсамжийг хамт бүтээсэн мөртлөө тэр бүхнийг гэрчлэх зураг тун цөөн үлджээ. Өөрт үлдсэн цөөхөн хэдэн зургаа харах бүрт харамсал төрөөд байдаг юм. Одоо оройтох юу байхав гэж бодох ч олон жилийн дадал зуршлыг өөрчилнө гэдэг амаргүй даваа байна.
Нэг зургийн цаана оргилж буцалж явсан залуу нас, шинэ бүтээл төрж буй үйл явц, хүч хөдөлмөр, хамтдаа ярилцаж, хөөрч, бухимдаж, бас гуниглаж байсан мөчүүд оюун бодолд хадгалагдан үлдэж харах бүрт тэр цаг хугацаанд хүргэдэг нандин дурсамж болж үлддэг ажээ.

Address

Mahatma Gandhi Street-39, Khan-Uul District 15th Khoroo
Ulaanbaatar
17013

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Anir sound records posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Anir sound records:

Shortcuts

Share