19/06/2026
Дараагийн үзэсгэлэн
“Гүн / The Depth”
Уран бүтээлч Ц. Билгүүн-Очир нь Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийг дүрслэх урлагийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгсөж, өдгөө Италийн Перужиа хотын Дүрслэх урлагийн академид магистрын зэрэг хамгаалан суралцаж буй залуу уран бүтээлч юм. Тэрээр 2025 онд Италийн Перужиа хотод анхны бие даасан үзэсгэлэн болох I Volti della Steppa (“Тал нутгийн төрхүүд”) хөрөг зургийн үзэсгэлэнгээ толилуулсан.
“Гүн” үзэсгэлэн нь уран бүтээлчийн дотоод мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөнөөс урган гарсан 12 абстракт бүтээлээс бүрдэнэ. Урьдчилан төлөвлөсөн дүрслэлээс ангид, чөлөөт эрэл хайгуулын явцад бүтсэн эдгээр бүтээлүүд нь дотоод ертөнцийн гүнээс төрөх мэдрэмж, энерги, зөн совингийн илэрхийлэл юм.
“Гүн” нь зөвхөн уран бүтээлчийн дотоод орон зайг өгүүлэх бус, харин бүтээлүүдтэй учран золгож буй үзэгч бүрийг өөрийн дотоод гүн рүү өнгийх боломжийг нээж өгч буй үзэсгэлэн юм.
Үзэсгэлэнгийн нээлт: 2026.06.24 / 17:00 цагаас