European Film Festival in Mongolia

European Film Festival in Mongolia Official page for European Film Festival in Mongolia

ЕВРОПЫН КИНО НААДАМ 2026Нарлаг хаврын мэндийг үзэгч, уран бүтээлч танд хүргэе!Бид энэ жил эрхэм үзэгч, уран бүтээлчид та...
25/03/2026

ЕВРОПЫН КИНО НААДАМ 2026

Нарлаг хаврын мэндийг үзэгч, уран бүтээлч танд хүргэе!
Бид энэ жил эрхэм үзэгч, уран бүтээлчид та бүхэнтэй 2026 оны 6-р сарын 23–27-ны өдрүүдэд олон улсын нэр хүндтэй наадмуудаас шагнал хүртсэн олон сонирхолтой кино бүтээлүүд болон соёл, урлагийн олон талт үйл ажиллагаануудаар баялаг хөтөлбөртэйгээр уулзах болсоноо баяртайгаар дуулгаж байна.

Өнөөдөр бид наадмын хамгийн эхний чухал үйл явдлыг албан ёсоор зарлаж байна:

ЕВРО СИНЕЛАБ 2026– БОГИНО КИНО СУРГАЛТЫН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Монголын залуу кино бүтээгчдэд зориулсан богино хэмжээний кино лабораторийн 2026 оны элсэлт албан ёсоор нээгдлээ.
Тус хөтөлбөр нь анхны болон хоёр дахь богино киногоо хийхээр зорьж буй уран бүтээлчдэд өөрийн түүхийг дэлгэцэнд бүтээлч хэлээр өгүүлэх, олон улсын мэргэжилтнүүдээс арга зүй, чиглүүлэг авах ховор боломжийг олгодог хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн мэдээлэл:
• Сонгогдох оролцогчдын тоо: 10
• Формат: Онлайн сургалт
• Үргэлжлэх хугацаа: 10 өдөр / 40 цаг

• Бүтээх кино: 3–10 минутын богино кино
• Сэдэв: Өөрийн хөрөг
• Шагнал: 2,000,000₮, сертификат
• Сургалт явуулах багш нар: Олон улсын туршлагатай кино найруулагчид

Хэн хамрагдах боломжтой вэ?
• Кино уран бүтээлчид
• Кино урлаг сонирхдог хэн бүхэн
• Анхны болон хоёр дахь богино киногоо бие даан бүтээх зорилготой залуу

Шаардлага:
• Англи хэлээр ярьж, ойлгох чадвартай байх
• Монгол улсын иргэн байх

Бүртгэлийн эцсийн хугацаа:
2026.04.20 – 23:59
Бүртгүүлэх холбоос: https://cineuropa.net/EuroCineLab2026/
Бүртгэлийн формын нууц үг: CineLab26

Холбоо барих: 8805-0670
И-мэйл: [email protected]

Өөрийн түүхийг дэлгэцийн хэлээр өгүүлэх онцгой боломжийг бүү алдаарай!
Европын кино наадамтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй албан ёсны хуудсаараа дамжуулан хүргэх болно. Бидэнтэй хамт байгаад баярлалаа!

EU Delegation to Mongolia

Address

Ulaanbaatar

Telephone

+97672111122

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when European Film Festival in Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to European Film Festival in Mongolia:

Share

Category