Toy shop

Toy shop Хүүхдийн тоглоомын дэлгүүр

30 НАС ХҮРЭХЭЭСЭЭ ӨМНӨ ХЭВШҮҮЛЭХ 6 ДАДАЛЗорилгоо тодорхойлж, түүнд хүрэх замыг төлөвлөхөх зуршилЗорьсон зорилгодоо хүрэх...
12/01/2015

30 НАС ХҮРЭХЭЭСЭЭ ӨМНӨ ХЭВШҮҮЛЭХ 6 ДАДАЛ

Зорилгоо тодорхойлж, түүнд хүрэх замыг төлөвлөхөх зуршил
Зорьсон зорилгодоо хүрэхэд туслах зүйл бол өдөр тутмын төлөвлөгөө. Өглөө бүр, эсвэл орой бүр маргааш юу хийх талаар бодон төлөвлөснөөр амжилт таны гарт орно. Төлөвлөгөөгөө бичиж байхдаа маш чухал болон энгийн зүйлүүдийг ангилж бичиж байгаарай.

Цагийг төлөвлөх зуршил
Бүсгүй та ажил дээрээ үргэлж завгүй байдаг байх. Тэгвэл завгүй эмэгтэй цаг хугацааг маш зөв зохион байгуулах чадварыг сурсан байх ёстой. Гэвч харамсалтай нь 24 цагт юу ч амжихгүй байх тохиолдол бий. Үүнээс сэргийлэхийн тулд та мөн адил хамгийн чухал зүйлсээ хурдан хийж дуусгасны дараа тийм ч чухал бус ажилдаа орж байгаарай. Цагийг дэмий өнгөрөөх нь эцэст нь хэцүү байдалд оруулдаг.

Цаг тутамд сурч байх зуршил
Амжилттай яваа бүх бүсгүйчүүд мэдлэгийн түвшингээ үргэлж нэмэгдүүлж байдгийг та мэдэх үү? Таны ажлын салбарт сурч боловрохгүйгээр амжилтанд хүрнэ гэдэг хэцүү. Өдөр бүр өөрийн ажилтай холбоотой мэдээллийг 1 цаг сурч, уншиж байгаарай.

Хангалттай нойр авч байх зуршил
Хэвшүүлэх ёстой чухал зуршлуудын нэг бол хангалттай нойр авах явдал юм. Бид хангалттай нойр авч чадахгүй бол мэдээж бидний бие махбодийн болон сэтгэл санааны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Ажлаа бүрэн хийж чадаагүйгээс болж шөнө орой сууж ажиллах хэрэг болдог. Оройтож унтчихаад маргааш өглөө нь эрт босдог. Дутуу нойр нь бие махбоди, сэтгэл санаа болоод ажилд хүртэл сөргөөр нөлөөлдөг. Тиймээс багадаа 7 цагийн нойр авч байх хамгийн чухал.

Эрүүл амьдралыг чухалчлах
Эрүүл мэнд бол нилээдгүй чухал зүйл шүү. Эрүүл байснаар амьдрал аз жаргалтай бөгөөд амжилттай явна. Үүний тулд эрүүл хооллолт, архи тамхинаас хол байх, спортлог байх хэрэгтэй.

Өөдрөг болоод эерэг байх зуршил
Өөдрөг сэтгэлгээтэй хүн амьдралаасаа үргэлж сайн сайхан зүйлсийг хүртдэг юм шигээ. Хэцүү зүйл тохиолдсон ч өөдрөг сэтгэлгээгээр хандахад бүх зүйл бүтэх юм шиг санагддаг. Бодол биеллээ олдог гэдэг шүү дээ. Тэгэхээр та бодлоосоо бүгдийг эхлэх хэрэгтэй гэсэн үг. Муу зүйл бодож гутранги зүйл бодолгүйгээр өөдрөг байгаарай.

http://expo.freetime.mn/specialШинэ жилийн мэнд хүргэе!!!
26/12/2014

http://expo.freetime.mn/special
Шинэ жилийн мэнд хүргэе!!!

utwór wykonany podczas programu "Michael Buble's Christmas in New York" 2014.

Шинэ жилийн тухай сонирхолтой баримтууд 300 жилийн өмнөөс Оросод  I Петр хааны зарлигаар нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэж ...
22/12/2014

Шинэ жилийн тухай сонирхолтой баримтууд

300 жилийн өмнөөс Оросод I Петр хааны зарлигаар нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэж эхэлжээ. Үүнээс өмнө гуравдугаар сарын 1-нд тэмдэглэдэг байжээ.

Өвлийн өвгөнд илгээдэг захидалд сүүлийн үед багачууд компьютертэй болохыг, харин томчууд даргыгаа “хөлдөөх” хүсэлтэй байгааг илэрхийлэх болжээ.

Шинэ он гарахаас хагас цагийн өмнө цаасан дээрээ хүслээ бичиж Кремлийн цагийн хонх цохиж эхлэхэд шатаан хонх цохиж дуусахтай зэрэгцэн дуусвал хүсэл биелдэг гэдэг.

Харин эквадорчууд өөрт тохиолдсон муу бүхнээ бичиж шатаадаг.

Оросын өвлийн өвгөний төрсөн өдөр 11 дүгээр сарын 18-нд болдог гэнэ. Өвлийн өвгөний эх нутаг нь Великий Устюг аж. Өвлийн өвгөнийг оросууд Мороз Иванович, Мороз Красный нос, Дед Трескун гэж нэрлэдэг.

Харин цасан охин өнгөрсөн зууны 50-иад онд “төрсөн”. Зохиолч Сергей Михалков, Лев Кассиль нар хүүхдүүд зориулан өвлийн өвгөний ач охиныг ийнхүү бодож олсон байна.

Төвдүүд шинэ жилээр хуушуур хийж гудамжаар яваа хүмүүст тараадаг уламжлалтай. Хэр олон хүнд өгнө, төдийчинээ сайн байдаг аж.

Дэлхийн хамгийн өндөр 76 метр хиймэл гацуур модыг Бразилийн Рио-де-Жанейрод босгожээ.

Италичууд шинэ жилээр хуучин бүхнээ орхихыг хүсдэг. Тиймээс цонхоороо элдэв хуучин эд хогшлоо гаргаж шиддэг гэнэ.

Шведийн Санта Клаусууд бэлгээ шарах шүүгээнд харин Германых цонхны тавцан дээр үлдээдэг.

Анхны гэрэлтэй гацуур мод 1895 онд Америкт Цагаан ордны өмнө асчээ.

Эрт цагт хүмүүс Өвлийн өвгөнөөс бэлэг хүлээх биш өөрсдөө бэлэг өгдөг байж.

31-нээс 1-нд шилжих шөнө сайхан зүүд зүүдэлбэл биелдэг.

Францын өвлийн өвгөнийн Пэр Ноэль гэдэг.

Гацуур модны шилэн тоглоомыг XIX зууны дунд үеэс Скандинавын орнуудад хийж эхэлжээ.

Англи, ирландчууд шинэ жилийн бэлгийг оймсонд, харин мексикчүүд гутланд хийдэг.

Кубад шинэ жилийг Хааны өдөр гэж нэрлэдэг.

Япончууд шинэ он солигдох үед хайртай хосууд Лапланд явж туйлын туяа харвал хүү төрдөг гэдэгт итгэдэг.

Өвлийн өвгөний цаа бугыг Лешка гэдэг.

Шотландад шинэ оны эхний өдөр хог хаядаггүй, мөн гэрлэх санал тавьдаггүй.

Америкчууд зул сарын баярын ил захидал, бэлгээр жил бүр дээд амжилт тогтоодог.

Кремлийн анхны шинэ жил 1954 онд болжээ.

1843 онд Лондонд анхны зул сарын ил захидал гарчээ.

19/12/2014
08/12/2014

Багш хүүхдүүдтэйгээ танилцаж байна.
Маша:
-Аав орос, ээж орос, би бас орос...
Мойша:
-Аав еврей, ээж еврей харин би орост төрсөн. Тэгэхээр орос л байж таарна.
Вовка:
-Ээж орос, аав орос. Намайг машины гаражид төрүүлсэн гэсэн. Тэгэхээр би одоо ЗИЛ-130 юм уу, хаашаа юм.

Таргаар ханиад дарж, цэр ховхлох ардын эмчилгээний аргууд:Хоолны хоёр халбага сонгины шүүс, хоолны 2-3 халбага ус мөн ий...
08/12/2014

Таргаар ханиад дарж, цэр ховхлох ардын эмчилгээний аргууд:

Хоолны хоёр халбага сонгины шүүс, хоолны 2-3 халбага ус мөн ийм хэмжээний зөгийн бал. Сонгины шүүсийг тараг, зөгийн балтай холиод ус нэмээрэй, тэгээд цагийн турш зөөлөн гал дээр буцалгана. http://budda.mn/news/1992.html

Хоолны хоёр халбага тараг, хагас аяга сонгины шүүс, нэг хоолны халбага сармисны шүүс, 2-3 хоолны халбага зөгийн бал хэрэгтэй. Том хэмжээтэй саванд тараг, сонгины болон сармисны шүүс, зөгийн балаа хийгээд сайтар хутгаарай. Өдөрт хэд хэдэн удаа бүрэн эдгэртлээ ууна.

Address

Ulaanbaatar
210

Opening Hours

Monday 11:00 - 20:00
Tuesday 11:00 - 20:00
Wednesday 11:00 - 20:00
Thursday 11:00 - 20:00
Friday 11:00 - 20:00
Saturday 11:00 - 20:00
Sunday 11:00 - 20:00

Telephone

+97699170501

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Toy shop posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Toy shop:

Share