Яруу найраг ба Философи

Яруу найраг ба Философи Суут яруу найрагчдын бүтээл болон эвдэрхий нийгмийн доторх орхигдсон гүн ухааныг танин мэдэхийг хүсэгчдийн нэгдэл

17/07/2025

Р.Чойном /ӨД сан/ #рчойном/өдсан/moment

With Р.Чойном /ӨД сан/ – I just got recognized as one of their top fans! 🎉
01/07/2025

With Р.Чойном /ӨД сан/ – I just got recognized as one of their top fans! 🎉

4-Р САРЫН 26. Р.ЧОЙНОМЫН ЦАГААТГАГДСАН ӨДӨР !1990 оны 4 дүгээр сарын 26-нд болсон Монгол Улсын Дээд шүүхийн бүгд хурлаар...
21/06/2025

4-Р САРЫН 26. Р.ЧОЙНОМЫН ЦАГААТГАГДСАН ӨДӨР !

1990 оны 4 дүгээр сарын 26-нд болсон Монгол Улсын Дээд шүүхийн бүгд хурлаар Р. Чойномд холбогдох хэргийг дахин хянан хэлэлцээд түүнд “эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон шүлгүүд нь агуулгын хувьд зарим дутагдалтай байсан нь үнэн боловч түүгээрээ БНМАУ-ын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилготой байсан, төрийн эсрэг чиглэсэн гэх үндэсгүй бөгөөд зориуд бэлтгэж тараасан баримт алга байна. Иймд 1961 оны эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн “а” ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн явдал буруу болжээ”гэсэн дүгнэлт хийж Р. Чойномыг нэхэн цагаатгажээ.

МОНОЛОГ
Найз минь, та нар минь, сэтгэлт минь
Намайг битгий хараагаарай!
Найраг шүлэг нь эс ч, найрагчийн бие нь гомдоно.
Намайг бас бүү хоосон магтаарай...

#Чойном

Яаж ч чи гоёж гангаллаа гэсэнЯс угсаагаа далдартал гоёод хэрэггүй.Ямар ч ном, олон хэл сурлаа гэвчЯруу сайхан монгол хэл...
28/03/2025

Яаж ч чи гоёж гангаллаа гэсэн
Яс угсаагаа далдартал гоёод хэрэггүй.
Ямар ч ном, олон хэл сурлаа гэвч
Яруу сайхан монгол хэлээ мартаж болохгүй.

Р.Чойном гуйан "Хориотой модны жимс"Р.Чойномын "Хориотой модны жимс" шүлэг нь түүний алдартай бүтээлүүдийн нэг бөгөөд ха...
28/03/2025

Р.Чойном гуйан "Хориотой модны жимс"
Р.Чойномын "Хориотой модны жимс" шүлэг нь түүний алдартай бүтээлүүдийн нэг бөгөөд хайр дурлал, хүсэл тачаал, нийгмийн ёс суртахууны хязгаарлалтыг шүүмжилсэн гүн утга агуулгатай бүтээл юм.

Энэ шүлэгт хүн төрөлхтний эртнээс нааш мэдэрч ирсэн "хориотой" зүйлд тэмүүлдэг сэтгэл зүй, хүслийн хүч, нийгмийн дүрэм журмын эсрэг зөрчилдөөн гэх мэт сэдвүүдийг уран яруу, шулуухан байдлаар илэрхийлсэн байдаг. Хүмүүс хориглосон зүйлсийг улам их сонирхдог бөгөөд энэ нь хүний мөн чанартай холбоотой гэсэн санааг шүлгээрээ дамжуулан өгүүлсэн.

Р.Чойном бол Монголын уран зохиолын хамгийн зоригтой, шударга яруу найрагчдын нэг байсан бөгөөд түүний шүлгүүд олон хүний сэтгэлд хоногшиж, нийгмийн үнэн нүүрийг илчилдэг байсан учраас тэрээр цагтаа ихээхэн шүүмжлэл, дарамтанд орж байв.

"Хориотой модны жимс" нь хайр, хүслэн, нийгмийн хязгаарлалт болон хувь хүний эрх чөлөөний тухай эргэцүүлэхэд хүргэдэг сонгодог шүлэг юм.

#Чойном #ЯрууНайраг

Р.ЧОЙНОМ ЖАРГАЛ ЗОВЛОНХатмал цөлд явахад хар ус амттайХаранхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэйЖаргал ховор цагт жаргалын ...
27/03/2025

Р.ЧОЙНОМ ЖАРГАЛ ЗОВЛОН
Хатмал цөлд явахад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай
Ингэхэд ер нь жаргал гэж
Илэрхийлж юуг хэлдэг юм бол оо
Хүндэт тэр жаргал тэгээд
Хүн бүхэнд адилхан уу?
Үгүй ээ
Үүлэнд хэлбэр байхгүй
Үйсэнд ширхэг байхгүй
Үнсэнд тоо байхгүй
Усанд өнгө байхгүй
Утаанд үнэ байдаггүй
Ургамалд дуу байдаггүй
Учир нь гэвэл
Хэтэрхий баян байгаль
Хэлбэрт захирагдах дургүй гэнэ
Хэнд юу сайхан бэ гэдгийг
Хэлж тогтоож болдоггүй гэнэ
Амттаны сайхныг идэж өнгөтний сайхныг өмсөж
Аливаад дутах зовлонгүй амар жимэр суухыг
Зарим хүн жаргал гэнэ
Залхаж хагас нь зовлон гэнэ
Гэтэл бусдаас харамлах өмчгүй
Будаж гоодох гоёлгүй
Буруудсан ч зөвдсөн ч хувьдаа
Буйдхан тэнэж явахыг
Эр хүний жаргал гэнэ
Энэ насны зовлон ч гэнэ
Сайн хүлэг унаад
Сайхан эмээл тохоод
Хүүхний сайхантай ханилаад
Хүнд гайхуулж явахыг
Хамгийн дээд жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ
Гэтэл, хүн тоохгүй унаатай
Хүүхэд ч тоохгүй эмээлтэй
Амьтан тоохгүй эхнэртэй
Амиа борлуулж суухыг
Алд биений жаргал гэнэ
Арчаа байхгүйн зовлон ч гэнэ
Төрийн тушаалд дэвшиж
Төмөр царай царайлж
Эгэл олныг айлгаж
Эрх ямбатай явахыг
Дурлаж зарим нь жаргал гэнэ
Дургүйцэж зарим нь зовлон гэнэ
Гэтэл, халагдахаасаа өөр сэтэргүй
Хавийнхныгаа айлгах сэнтэнгүй
Хар гэртээ хаан бор гэртээ богд байхыг
Хал балгүй жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ
Намба ухаан төгс
Нас тогтсон авгайтай
Энхрийлэл халамж хоёрт нь
Эрхлэн хөлчүүрч хэвтэхийг
Зарим нь ухаалаг жаргал гэнэ
Зарим хүн уйтгар зовлон ч гэнэ
Гэтэл амьдрал мэдэхгүй багачуудыг
Амрагаа болгож аваад
Ноолуулж эрхлүүлэх ялдамд
Номорхож томорхож суухыг
Энэ биений жаргал гэнэ
Эр хүний зовлон ч гэнэ
Ай, элдэв жаргал хэмжээтэй
Эцэст нь төлөх үнэтэй
Эрдэм сурах, санасандаа хүрэх хоёр л
Энэ насны жаргал гэлтэй
Ай даа, хожмын үр сад минь дээ
Хорин зууны бичиг судлахдаа
Зовлон гэж юу байдаг юм бол оо гэж
Зон олноосоо сураглаж явах болтугай
Энэ үеийн бидэнд уух ус идэх талх шиг
Элбэг байсаар байгаа зовлон гэдэг сүүдрийг
Нэвтэрхий толийн хуудаснаас холын удам минь
Нэн ч зүдэж байж олж ойлгох болтугай
Энэ миний үеийнхэн хэн маань ч ялгаагүй
Элс шороотой хөдөөрхүү нутагт
Жаргал дунд биш зовлон дунд
Жаалхан биеэрээ унаж тусаж төрсөн юм
Унахдаа дуулж төрөөгүй ээ, уйлж төрсөн юм
Өргөс ихтэй энэ хорвоод
Өөрөө ч мэдэлгүй зовлон тоочсон нь тэр
Ой мод шиг зовлон дундаас гээсэн сүх шиг жаргалыг
Олох гэж яваад нэгэн насаа бардаг юм
Олон зууны, олон олон үеийнхэн
Олсноосоо олоогүй нь их ээ
Эх дэлхийн минь тансаг амьдрал дунд
Энэ их зовлон чухам хаанаас ундарнам бэ?
Элж улирдаг их түүхийн турш
Элдэв зовлон барагддаггүй юм уу?
Үгүй ээ, барагдах нь байтугай, багассан ч үгүй
Үндсийг нь хүн өөрөө тарьж
Үр жимс мэт зовлонгоо ургуулж, үржүүлж
Бие биендээ тараасаар байна
Өвөг дээдэс болсон сармагчин ажаагаа
Өвчиж төрдөг хүн гэдэг амьтан
Өөртөө дандаа дайсан болж
Өег жаргалын оронд
Өвчин зовлон санаачилна
Үстэй, чихэвчтэй малгай зохиосон мөртлөө
Үдэш өглөөний жаварт гоёж явж чихээ хөлдөөнө
Ган халуун зун олны өмнө нэрэлхэж
Гангалж бариу гутал өмсөөд хөлөө сүйтгэнэ
Хортойг нь мэдсээр байж архи дарсанд
Хорхойтсон баавгай шиг шунан согтоод
Хонуут өнжүүт огьж бөөлжөөд
Хоосон хохийн шартахын зовлон эдлэнэ
Унд хоол байсаар байтал тамхины
Утаа залгилж, бохь зажилж
Авсанд ортлоо зэрэмдэг болоод
Ам чөлөөгүй зовлон тоочино.
Хүсч өөрийг нь тоох нь байтугай
Хүн байна ч гэж хараагүй
Хар элгийн хүнд шохоорхон
Хайртай боллоо гэж давхиад
Эвийг нь ололгүй сээтэгнэж
Эгдүүг нь хүргэж орхиод
Эцэст нь өөрийгөө тоосонгүй гэж
Элдвээр харааж зүхэж үлддэг
Тэрийгээ өсгөн өсгөн
Тэнгэрт тулсан зовлон тоочдог
Тоочсон зовлондоо өөрөө итгэж
Толгой, мэдрэлийн солио тусдаг
Элдэв хуулийг өөрөө батлаж
Эцэст нь тэрийгээ өөрөө зөрчиж
Эрүүгийн хэрэгтний сандалд сууж
Элгэн саднаараа зовлон болдог
Хэтэрхий бөх шорон барьчихаад
Хэрэг тарьж өөрөө орчихоод
Хэл мэдэхгүй адгуус гэмээр
Хэв хэрэггүй орилж цамнадаг
Өөрсөндөө эцэст нь амар заяа үзүүлэхгүй
Өөдгүй, хэнхэг хүнд их эрх эдлүүлээд
Хариуд нь тэрэндээ үе удмаараа
Харгислуулж гашуун зовлон эдлэнэ
Төрсөн үрээ үг сүггүй эрхлүүлж
Төрхгүй мунхаг болгож өсгөөд
Хөлд нь сүүлд нь өөрсдөө үрэгдэж
Хөрөнгө хогшил, нэр төрөө баллуулдаг
Хүмүүс минь дээ,
Хүсэл чинь их, ухаан чинь урт ч гэлээ
Хүлээх тэвчээр чинь даанч богиноос
Хүүхэд мэт сониучхан аашиндаа хөтлөгдөж
Эртнээс эдүгээ хүртэл та нар
Эрэг сондуул мэт нуран нурсаар иржээ.

#Чойном #ЯрууНайраг
Эзэгнэн захирч чадаагүй өөрөөсөө болоод
Энэ мэтчилэн та нар зовсоор байх юм уу?

О.Молор-Эрдэнэ бол Монголын орчин үеийн философич, нийгмийн шүүмжлэгч бөгөөд шинжлэх ухаанч сэтгэлгээ, рационализм, хувь...
27/03/2025

О.Молор-Эрдэнэ бол Монголын орчин үеийн философич, нийгмийн шүүмжлэгч бөгөөд шинжлэх ухаанч сэтгэлгээ, рационализм, хувь хүний эрх чөлөө, боловсролын хөгжлийн талаар хурц байр суурьтай хүн юм. Тэрээр олон нийтийн дунд ихээхэн маргаан дагуулдаг, шулуухан, хатуу үгтэй сэтгэгчдийн нэг.

МОЛОР-ЭРДЭНЭ ФИЛОСОФИЙН АКАДЕМИ

 #ЧойномЗугаалж цэнгэж явахадЗуун түмэн нөхөдтэй байлааЗуурдын зовлонд унахадЗуух олон ноходтой болох юм   #Чойном  #Яр...
27/03/2025

#Чойном
Зугаалж цэнгэж явахад
Зуун түмэн нөхөдтэй байлаа
Зуурдын зовлонд унахад
Зуух олон ноходтой болох юм
#Чойном #ЯрууНайраг

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Яруу найраг ба Философи posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category