30/06/2021
Их ажлынхаа дараа ээж минь нэгэн орой хоол бэлдсэн юм...
Дутуу шарсан өндөг, түлэгдсэн талхтай тавгыг аавын өмнө тавив...
Би ч түлэгдсэн талхыг хамгийн түрүүнд анзаарлаа...
Аав ч гомдоллож эхлэх байхдаа гэж хүлээсэн ч тэгсэнгүй, хоолоо идэж эхлэнгээ над руу харж инээмсэглээд сургууль дээр ямар байсан тухай асуув...
Түлэгдсэн талх өгсөндөө ээж уучлалт гуйв...
Аавын хариултыг би хэзээ ч мартдаггүй юм...
”Хайрт минь, би түлэгдсэн талханд дуртай”...
Тэр орой унтахаар орондоо ороод байхад минь аав ирж үнсэхээр нь “Та үнэнээсээ түлэгдсэн талханд дуртай юм уу” гэж би асуусан юмдаг...
Аав минь намайг тэврээд...
“Ээжийн чинь хувьд өнөөдөр үнэхээр хүнд өдөр байсан юм...
Ээж нь маш их ядарч...
Гэсэн хэдий ч бидэнд хоол бэлдэж өглөө шүү дээ...
Яагаад түүнд бурууг тохож гомдоллох ёстой гэж?
Түлэгдсэн талх хэнийг ч алахгүй, харин хайрамжгүй үгс хүнийг өвтгөдөг” гэж билээ...
Төгс биш байсан ч бидний төлөө хийсэн зүйлсийнх төлөө бид талархаж чаддаг байх учиртай юм...
Яагаад гэвэл зорилго нь сайхан байсан болохоор...
ХЭН Ч ТӨГС БИШ...