Mongolian National Commission for UNESCO

Mongolian National Commission for UNESCO United Nations Educational, Scientific, and Cultural Organization in Mongolia.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО) нь НҮБ-ын Дүрэмд заасны дагуу арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгээр үл ялган хүний эрх, үндсэн эрх чөлөө, шударга ёс, хууль дүрмийг нийт хүн төрөлхтний эрх ашгийн төлөө хүндэтгэн, боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл, харилцаа холбооны салбараар дамжуулж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлснээр дэлхий нийтэд энх тайван, аюулгүй байдлыг тогтоох зорилготой.

ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ОСА РЕГНЕР МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНАЮНЕСКО-ийн Ерөнхий захирлын орлогч хатагтай Оса Регне...
22/08/2026

ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ОСА РЕГНЕР МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА

ЮНЕСКО-ийн Ерөнхий захирлын орлогч хатагтай Оса Регнер 2026 оны 8 дугаар сарын 24–27-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна.

Айлчлалын үеэр тэрээр Монгол Улсын төр, засгийн холбогдох удирдлагуудтай уулзаж, боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл, харилцаа холбооны салбар дахь Монгол Улс, ЮНЕСКО-ийн хамтын ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх боломжтой ажил, санаачилгын талаар санал солилцоно.

Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын өндөр түвшний хэлэлцүүлэг, ЮНЕСКО-оос зохион байгуулах тусгай арга хэмжээнүүдэд оролцоно. Эдгээр арга хэмжээний үеэр ус болон газрын нэгдсэн менежмент, ган гачигт тэсвэртэй байдал, бэлчээрийн нөхөн сэргээлт, малчдын сайн сайхан байдал, нутгийн болон уугуул иргэдийн мэдлэгийн асуудлыг онцлон хэлэлцэх юм.

Хатагтай Оса Регнер нь 2026 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий захирлын орлогчоор томилогдсон. Тэрээр өмнө нь НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын Гүйцэтгэх захирлын орлогч, Шведийн Хүүхэд, ахмад настан, жендэрийн тэгш байдлын сайд, Шведийн Хүүхдийг ивээх сангийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Монголын соёл, байгалийн өвтэй танилцах бөгөөд тус айлчлал нь Монгол Улс, ЮНЕСКО-ийн хамтын ажиллагааны цаашдын тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, олон улсын хөтөлбөр, санаачилга дахь Монгол Улсын оролцоог бэхжүүлэх ач холбогдолтой юм.

НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙН УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГИЙН АЧ ХОЛБОГДЛЫГ ХЭЛЭЛЦЭВНҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дуг...
21/08/2026

НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙН УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГИЙН АЧ ХОЛБОГДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Байгальд ээлтэй мал аж ахуйн уламжлалт мэдлэг” зэрэгцээ арга хэмжээ 2026 оны 8 дугаар сарын 21-ний өдөр боллоо.

Энэ үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс боловсруулсан “Монголын бэлчээрийн мал аж ахуй: Байгальд ээлтэй уламжлалт мэдлэг” номыг танилцуулж, нүүдэлчин малчдын уламжлалт арга ухааныг бэлчээрийн тогтвортой менежмент, биологийн олон янз байдлын хамгаалал, экосистемийн нөхөн сэргээлттэй уялдуулах боломжийг хэлэлцэв.

Панел хэлэлцүүлэгт ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч С.Уянга оролцож, уламжлалт мэдлэгийг хамгаалах, баримтжуулах, залуу үед өвлүүлэн уламжлуулахын ач холбогдлыг онцоллоо.

21/08/2026

НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙН УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГИЙН АЧ ХОЛБОГДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Байгальд ээлтэй мал аж ахуйн уламжлалт мэдлэг” зэрэгцээ арга хэмжээ 2026 оны 8 дугаар сарын 21-ний өдөр боллоо.

Энэ үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс боловсруулсан “Монголын бэлчээрийн мал аж ахуй: Байгальд ээлтэй уламжлалт мэдлэг” номыг танилцуулж, нүүдэлчин малчдын уламжлалт арга ухааныг бэлчээрийн тогтвортой менежмент, биологийн олон янз байдлын хамгаалал, экосистемийн нөхөн сэргээлттэй уялдуулах боломжийг хэлэлцэв.

Панел хэлэлцүүлэгт ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч С.Уянга оролцож, уламжлалт мэдлэгийг хамгаалах, баримтжуулах, залуу үед өвлүүлэн уламжлуулахын ач холбогдлыг онцоллоо.

20/08/2026

COP17-Д ЮНЕСКО ЯМАР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ВЭ?

Цөлжилт, газрын доройтол нь зөвхөн хөрс, ургамлын асуудал биш юм. Энэ нь усны нөөц, хүнсний аюулгүй байдал, биологийн олон янз байдал, малчдын амьжиргаа, нүүдлийн соёл, үе дамжин өвлөгдөж ирсэн уламжлалт мэдлэгт шууд нөлөөлдөг.

Тиймээс ЮНЕСКО COP17-д ус, газар, хүн гурвын салшгүй холбоог шинжлэх ухаан, бодлого, практиктай уялдуулахад онцгой ач холбогдол өгч, өндөр түвшинд оролцоно. Энэ хүрээнд усны тогтвортой менежмент, бэлчээрийн экосистем, нутгийн иргэдийн мэдлэг, соёл, жендэр, тогтвортой хөгжлийн асуудлаарх хэлэлцүүлэг, тусгай арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

Мөн ЮНЕСКО-ийн Дэлхийн геопарк болохоор зорьж буй Ханбогд – Шар цав геопаркийг танилцуулна. Энэхүү арга хэмжээний хүрээнд геопарк байгуулах чиглэлд гаргаж буй үндэсний хүчин чармайлтыг олон нийтийн хүртээл болгох, оролцогч талуудтай туршлага солилцох, геопаркуудыг орон нутгийн тогтвортой хөгжил, газар нутгийг нөхөн сэргээлт болон нүүдлийн соёлыг хамгаалан бэхжүүлэх хэрэгсэл болгон ашиглах боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Газраа сэргээнэ гэдэг байгалиа төдийгүй амьдралын үндэс, соёлын улбаа, ирээдүйн өвөө хамгаалах үйл явц юм.

19/08/2026
19/08/2026
19/08/2026

МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ГЕОПАРК

Монгол Улсын анхны геопаркийн нээлтийн арга хэмжээ, олон улсын экспертүүд болон нутгийн иргэдийн яриа, тухайн бүс нутгийн геологи, палеонтологи, соёлын өвийг харуулсан баримтат нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү.
Монгол Улсын Анхны Үндэсний Геопарк Дэмчог соёл амралтын хүрээлэн
Соёлын Өвийн Үндэсний Төв Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia UNESCO UNESCO Mongolia

18/08/2026

Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд мод тарих оролцоонд нөлөөлөх хүчин зүйлс болон ‘Ногоон Кредит’ системийг хөгжүүлэх боломж судалгааны оролцогч М.Номин-Эрдэнэ.

18/08/2026

COP17-ын Цэнхэр бүс дэх UNDP & UNESCO-ийн павильонд “Залуу судлаачид – 2025” хөтөлбөрийн Шилдэг судалгааны багийн ажлыг танилцууллаа.

COP17 MongoliaToday, 18 August, from 11:00 to 11:40, you are warmly invited to visit the UNESCO Pavilion to learn more a...
18/08/2026

COP17 Mongolia

Today, 18 August, from 11:00 to 11:40, you are warmly invited to visit the UNESCO Pavilion to learn more about the research work and findings of the Best Research Team of the “Youth as Researchers – 2025” Programme.

📍 Blue Zone, C02-08
UNDP & UNESCO Pavilion

📞 Contact person: 99904618

Өнөөдөр буюу 8 дугаар сарын 18-ны өдөр 11:00 цагаас 11:40 хооронд ЮНЕСКО-ийн павильон дээр зочилж “Залуу судлаачид - 2025” хөтөлбөрийн Шилдэг судалгааны багийн судалгааны ажил, үр дүнтэй дэлгэрэнгүй танилцахыг урьж байна.

📍Цэнхэр бүс, С02-08
UNDP & UNESCO Pavilion

Холбогдох мэргэжилтний дугаар: 99904618

Address

UN House, United Nations Street, Sukhbaatar District, Ulan Bator
Ulaanbaatar
14201

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+976-70105652

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian National Commission for UNESCO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Mongolian National Commission for UNESCO:

Shortcuts

Share