25/07/2013
"Монголын электро бүжгийн холбоо"-с жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Vertifight Mongolia 2013" 4rd Electro dance championship - буву электро бүжгийн улсын аварга шалгаруулах 4-р тэмцээн маань 8 сард болохоор төлөвлөж байна. Энэ жилийн тэмцээн маань шагналын сан өсч, өргөн хүрээтэй, олон олон сонирхолтой үзүүлбэртэй, түүнээс ч олон хамтлаг, бүжигчдийг хамарсан жилдээ ганц болдог хамгийн том тэмцээн гэдгээ дахин дахин баталсан гайхалтай бүжгийн тэмцээн болно гэдгийг амлах байна.
Тэмцээнийг амжилттай, сонирхолтой, өрсөлдөөнтэй, үзүүштэй, магтууштай, 10000000000% огшилттой болгохын тулд оролцогч хамтлаг, бүжигчид маань одооноос хувийн бэлтгэлээ базаагаарай. Бид Сүхбаатарын талбай дээр анх удаа маш гайхалтай Rank Battle-ийг зохион байгуулсан, энэ бол түүнээс ч гайхалтай байх болно хараал ид...
Хүндэтгэсэн:
"Монголын Электро Бүжгийн Холбоо"
ТББ