31/08/2026
🎬 SHORT ANIMATION CONTEST — ANIMO FESTIVAL 2026
Ирээдүйн уран бүтээлчид, анимейшн сонирхогч хүүхэд, өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинэлэг санааг нь дэмжин урамшуулах зорилготой Short Animation уралдаан зарлагдлаа.
🏆 Ялагч Фестивалын цом болон үнэ бүхий супер шагналтай.
👥 Хамрах хүрээ:
Бүх насныхан оролцох боломжтой. Ганцаарчилсан болон багаараа оролцож болно.
Бүтээлд тавигдах үндсэн шаардлага:
• Сэдэв — Чөлөөт
• 2025–2026 онд бүтээсэн байх
• AI ашиглан бүтээсэн анимейшн байхгүй байх
• 2D, 3D, Stop Motion болон бусад төрлийн анимейшн байж болно
Өөрийн түүх, санаа, ертөнцийг анимейшнаар бидэнд харуулаарай.
Та коммент дээр байгаа формын линк дээр дарж бүртгүүлнэ үү.
Амжилт хүсэе.