22/04/2025
НУУЦ АМРАГ, АРХИНЫ НАЙЗУУДАА АЛБАН ТУШААЛД ТОМИЛЖ БАЙГАА Ж.ОТГОНБААТАРЫН МУНХАГЛАЛ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ, Т.МӨНХСАЙХАН САЙД АА 😡⁉️‼️
Улсын сургуульдаа алтан дунджаас хэтэрдэггүй ч улс төрийн томчуудын ар өвөрт үйлчлэх ажлыг маш сайн гүйцэтгэсний үр дүнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв гэх асар том байгууллагыг толгойлох болсон үүрэг гүйцэтгэгч Жүгдэрийн Отгонбаатар гэгч төрөх эмнэлэгт вант улсаа байгуулж дураар дургиж байна гэнэ шүү.
Сайн эцгийн нэрээр энэ салбарт арайхийн тогтож үлдэж, баянхонгорынх хэмээн Гомбожавын Занданшатарт наалдаж гүйсээр даргын суудалд тухалж авсан энэ нөхөр балгас болсон эмнэлгээ өргөж дэмнэхийн оронд эсрэгээр нь өөрийнхөө албан өрөөг гял цал болтол нь гоёж, төсвийн мөнгийг үргүй шамшигдуулахаас гадна хов живээр ажлаа явуулж, хүн хүчний нөөцгүй болсон байгууллагынхаа ажилчдыг халаад дуусаж байна гэнэ ээ, Т.Мөнхсайхан сайд аа. 😡
Гоё рийл хийж, машин унаж давхихын оронд эх нялхсын эндэгдэл нь сүүлийн хоёр сард чинээндээ тулчихсан энэ газрынхаа даргыг албан тушаалаас нь зайлуулахгүй бол эх нярайн амь нас эрсдэлд орж, энэ байгууллагад ажиллах хүн олдохгүй болох гээд байна. ⁉️
Таны үүрэг гүйцэтгэгчээр томилсон Ж.Отгонбаатар гэгч чинь ор хөнжлийн амраг Алгирмаагаа дэргэдээ даргаар авч, архины найз Л.Ганбаяр, Т.Баттулга нартаа Тэргүүн дэд, зөвлөхийн суудал бэлэглэж эрхлүүлж байгааг та мэдсэн үү. Тэгснээ өөрийнх нь эсрэг дуугарсан хүн болгоныг ажлаас нь хөөж зайлуулж байгаа гэнэ шүү. ‼️
Албан өрөөндөө амрагтайгаа зугаацаж, архины найзуудаа албан тушаалаар эрхлүүлж байгаа энэ хүн Г.Занданшатарын дэмжлэгтэй гэхээр л нялхсын амиар тоглож болдог хэрэг үү. Он гарснаас хойш эх нярайн эндэгдэл өмнө байгаагүйгээр өсөж, ажлаа мэдэхгүй зөвлөх гэж томилогдсон эмч нар нь хүний амь нас, хүүхдийн эрүүл мэндээр тоглоод дууслаа. Та харсаар л суух хэрэг үү. 🙏🫵
Одоо бүр энэ хүн хаант улсдаа дураар дургиж, намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ гэдэг шиг эмнэлгийн хүрэлцээгүй атал эрүүл мэндийн байгууллагын харьяаны байрыг хүртэл худалдах санаархлаа биелүүлэх гээд явж байна. Бүтэц орон тоогоо мэдэхгүй, нярайн тусламж үйлчилгээ, эх үрсийн эрүүл мэнд, тэр байтугай хагалгааг яаж хийхийг ч мэдэхгүй ийм хүнээр хэдий болтол энэ салбарыг тоглуулах вэ. ❌❌🆘⁉️
Тогтмолын Мөнхсайхан Munkhsaikhan Togtmol