ARAGONT Leather Art Studio

ARAGONT Leather Art Studio Эрхэм үйлчлүүлэгч та бүхний захиалгаар арьс ширэн эдлэлийг урлагийн түвшинд хийж урлаж байна. Бидэнтэй холбогдох утас 99807726, 91663887.

Aragont leather art studio

🇲🇳 Монголын хэмнэл дэлхийн зүрхэнд🤘Хүннүгийн үеэс эхтэй хэмээн сэтгэлдээ тээж ирсэн өв, тал нутгийн салхи, хөөмийн гүн э...
08/08/2026

🇲🇳 Монголын хэмнэл дэлхийн зүрхэнд🤘

Хүннүгийн үеэс эхтэй хэмээн сэтгэлдээ тээж ирсэн өв, тал нутгийн салхи, хөөмийн гүн эгшиг, морин хуурын чавхдас, Монгол хүний дуу хоолой — эдгээрийг өнөө цагийн амьд хөгжмийн хэлээр дэлхийн сонорт хүргэж чадсан нь The HU хамтлагийн онцгой үнэ цэнэ билээ.🌟

The HU бол зөвхөн хөгжмийн хамтлаг биш.

Тэдний хөгжимд Монголын түүхийн алс холын цуурай, нүүдэлчин ахуйн сэтгэлгээ, байгальтайгаа зохицон орших Монгол хүний мөн чанар, эрэмгий байдал, өвгөдийн үлдээсэн амьд, сүр хүчит аялгуу өнөө цагийн хэмнэлтэй уулздаг.
Тиймээс тэд дэлхийн хаана ч тайзан дээр гарахад Монголын тухай тайлбарлах шаардлагагүйгээр Монгол өөрөө сонсогддог.
Хүннү рок хэмээх өөрсдийн өнгө төрхөөрөө тэд Монголын хөгжмийг дэлхийд таниулаад зогсохгүй, Монголын тухай дэлхийн төсөөлөлд шинэ өнгө нэмж байна.
Учир нь соёл гэдэг зөвхөн тайзан дээр бүтээгддэг зүйл биш. Түүнийг зүрх тархи, өв соёл түүхээс хөгжимчин нь эгшиглүүлж, урлаач нь гараараа бүтээж, үзэгч нь сэтгэлдээ тээж, дараагийн үед нь өвлүүлдэг.

Арагонт арьсан урлагийн студийн хувьд Монголын уламжлалт урлалын нэгэн хэсгийг орчин үеийн бүтээлээр дамжуулан амьд байлгахыг зорьдог. Энэ удаа бидний урласан арьсан бүтээлүүд The HU-ийн 10 жилийн ойн тоглолтын тайзан дээр гарах гэж байна.

Энэ бол бидний хувьд зүгээр нэг захиалга биш.
Монголын нэг урлал Монголын нэгэн гайхамшигт хөгжмийн аялгуутай уулзаж буй мөч юм.

The HU хамтлагтаа 10 жилийн ойн баярын мэнд хүргэе. 🇲🇳

Монголын дуу хоолой улам хол сонсогдож,
Монголын өв уламжлал улам олон зүрхэнд хүрч,
та бүхний хөгжим дэлхийн тайзнаа улам хүчтэй цуурайтах болтугай.

Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа та бүхнээрээ бахархаж байна.

Хүндэтгэсэн,
Арагонт арьсан урлагийн студи
ARAGONT Leather Art Studio
The HU -Монголын хэмнэл дэлхийн зүрхэнд.

19/07/2026

Бид үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун жигүүрт IJAGUR . ЯЗГУУР брэндийн өв соёлын өргөөнд байрлаж байна.

16/07/2026
Бидний шинэ бүтээлүүд болох 'Бэлгэт гөрөөс' болон 'Галт шувуу' сийлбэрт эмэгтэй бүс хийгдэж байна 📍 Захиалгаар хийлгэхий...
29/06/2026

Бидний шинэ бүтээлүүд болох 'Бэлгэт гөрөөс' болон 'Галт шувуу' сийлбэрт эмэгтэй бүс хийгдэж байна

📍 Захиалгаар хийлгэхийг хүсвэл манай хуудсаар холбогдоорой. 9980-7726

Бид танд зүгээр нэг бүтээгдэхүүн бус өмсдөг урлагийг ур ухаан, сэтгэл зүрх, мэдрэмж, цаг хугацаа, ур чадвараа зориулан б...
24/06/2026

Бид танд зүгээр нэг бүтээгдэхүүн бус өмсдөг урлагийг ур ухаан, сэтгэл зүрх, мэдрэмж, цаг хугацаа, ур чадвараа зориулан бүтээдэг билээ🌟

Захиалагчийн хүсэлтээр 4 хүчтэн дүрслэлийг тус бүр дээр оруулав
18/06/2026

Захиалагчийн хүсэлтээр 4 хүчтэн дүрслэлийг тус бүр дээр оруулав

Каск бүрэлт
15/06/2026

Каск бүрэлт

Address

19r Horoolol 75r Surguuliin Baruun Tald 10r Bair
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 18:00

Telephone

99807726

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ARAGONT Leather Art Studio posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share