The Fine Arts Zanabazar Museum

The Fine Arts Zanabazar Museum Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн албан ёсны хуудас.

Official page of The Fine Arts Zanabazar Museum.
Зун 04/01-09/31: өдөр бүр 09:00-17:30
Өвөл 10/01-03/31: Да-Ба 09:00-16:30, Бя-Ня 10:00-16:30. Тасалбар:
Том хүн 15,000₮
Оюутан 5,000₮
16-18 нас 1,500₮
Хүүхэд (0-15 нас) Үнэгүй

Музейн дэлгэрэнгүй тайлбарыг аудио хөтөч төхөөрөмжөөр сонсох боломжтой.

Цагийн хува

арь (Өвөл): Да-Ба 09:00- 16:30. Бя-Ня 10:00-16:30

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Жуулчдын гудамж, Барилгачдын талбай

🇲🇳 “ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ОЮУНЫ ӨВ САН” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭГ.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей байгуулагдсаны...
07/08/2026

🇲🇳 “ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ОЮУНЫ ӨВ САН” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэн, музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үнэт өвийг олон нийтэд дэлгэн үзүүлэх зорилготой “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг олон нийтэд дэлгэлээ.

Тус үзэсгэлэн нь Монголын дүрслэх урлагийн хөгжлийн түүхэн замнал, залгамж холбоо, уран бүтээлийн үзэл санаа, хэв маягийн хувьсал, уран сайхны өвөрмөц онцлог бүхий өв уламжлалын үнэ цэнийг өнөө цагийн үзэгчдэд соёлын ой санамжаар дамжуулах зорилготой юм.

Нээлтийн ёслолд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал, Доктор Рh.D П.Байгалмаа, Музейн ахмад ажилтан Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдмаа оролцож, үг хэллээ. Мөн хүндэт зочид төлөөлөгчид, уран бүтээлчид, музейн ахмад ажилтнууд хүрэлцэн ирж үзэсгэлэнгийн нээлтийг үзэж сонирхов.

Үзэсгэлэнд онцлох цуглуулга бүхий 200 гаруй үзмэр эд зүйлс дэлгэгдэж байна.

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
🕘 Хугацаа: 2026 оны 8-р сарын 7-ноос 8-р сарын 29
📍 Байршил: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
Холбоо барих: 11-323986

🇲🇳МОНГОЛ УЛСЫН ТАТВАР ТӨЛӨГЧ ИРГЭН ТАНЫ СОНОРТ 🎉
06/08/2026

🇲🇳МОНГОЛ УЛСЫН ТАТВАР ТӨЛӨГЧ ИРГЭН ТАНЫ СОНОРТ 🎉

Г.ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ОЮУНЫ ӨВ САН” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭНГ...
30/07/2026

Г.ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ОЮУНЫ ӨВ САН” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэн, музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үнэт өвийг олон нийтэд дэлгэн үзүүлэх зорилготой “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг толилуулж байна.

Тус үзэсгэлэнд музейн сан хөмрөгийн ховор нандин цуглуулгаас олон нийтэд урьд өмнө дэлгэгдэж байгаагүй сор бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байна. Энэхүү үзэсгэлэн нь Монголын дүрслэх урлагийн хөгжлийн түүхэн замнал, залгамж холбоо, уран бүтээлийн үзэл санаа, хэв маягийн хувьсал, уран сайхны өвөрмөц онцлог бүхий өв уламжлалын үнэ цэнийг өнөө цагийн үзэгчид та бүхэндээ соёлын ой санамжаар дамжуулах хүргэхэд чиглэж байна.

Өдгөө Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь Монголын дүрслэх урлагийн түүх, соёлын өвөрмөц үзмэр цуглуулга бүхий улсын хэмжээний тэргүүлэх сан хөмрөгтэй бөгөөд тэдгээрийг судалж, хадгалан хамгаалж, олон нийтэд сурталчлан таниулж түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна. Энэхүү тусгай үзэсгэлэн нь музейн 60 жилийн хугацаанд бүрдүүлсэн үнэт цуглуулгын онцлох бүтээлүүдийг дээжлэн үзүүлэхээс гадна Монголын дүрслэх урлагийн оюуны өвийн үнэ цэн, өвлөн уламжлуулах ач холбогдлыг олон нийтэд хүргэх зорилготой юм.
Үзэсгэлэнд онцлох цуглуулга бүхий 200 гаруй үзмэр эд зүйлсийг дэлгэн үзүүлнэ.

Үзэсгэлэнгийн хугацаа:
2026 оны 8-р сарын 7-ноос 8-р сарын 29
Байршил:
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
Утас: 11-323986

30/07/2026

[English below]
КОП17 үндэсний хорооны ажлын албаны бодлого, түншлэл, хөрөнгө оруулалтын газрын дарга А.ЖАВХЛАН:
🇲🇳🌎-Тал хээрийн төлөвлөгөөг бид хамгийн багадаа дараагийн арван жилд хэрэгжүүлэх олон улсын хөтөлбөр гэж харж байна. Энэхүү хөтөлбөр нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Биологийн олон янз байдлын тухай конвенц болон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилттэй уялдааг бэхжүүлэхэд чиглэнэ.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
УСНЫ НӨӨЦИЙГ ХАМГААЛЪЯ

--------------------
Director general Policy, Partnership, Resource mobilization
A. JAVKHLAN:
🇲🇳🌎“We see the Steppe Action Agenda as an international programme to be implemented over at least the next ten years. It supports the core objectives of the United Nations Convention to Combat Desertification, while also strengthening coherence with the Convention on Biological Diversity and the United Nations Framework Convention on Climate Change.”
RESTORING LAND
RESTORING WATER SUPPLY

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн түүхт 60 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тус музейн харуул хамгаал...
24/07/2026

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн түүхт 60 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тус музейн харуул хамгаалалтын ажилтан Л.Нямсамбуу төрийн одон ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ-аар шагнагдлаа. Тэрээр музейн салбарт тасралтгүй 22 жил үнэнч шударгаар хөдөлмөрлөж, байгууллагынхаа аюулгүй байдал, харуул хамгаалалтын хамгийн хариуцлагатай арын албыг нэр төртэй, найдартай хашсаар ирсэн билээ. Л.Нямсамбуудаа хамт олны зүгээс баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! 🎉🏅💐

МУЭ-ийн гишүүн зураач Ш.Баатар, Б.Шатарсайхан нарын “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн нээгдлээ📍МУЭ-ийн...
23/07/2026

МУЭ-ийн гишүүн зураач Ш.Баатар, Б.Шатарсайхан нарын “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн нээгдлээ
📍МУЭ-ийн гишүүн, Монгол зургийн зураач Ш.Баатар 1992 онд анхны бие даасан үзэсгэлэнгээ эх орондоо гаргаж байсан бол 1997, 1998, 2019 онуудад Голланд, Франц, Солонгос улсуудад мөн бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байв. Тэрээр монголын зураачдын болон хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнгүүдэд олон арван удаа оролцож байгаа авьяаслаг хөдөлмөрч уран бүтээлч бөгөөд түүний бүтээлүүд Сан Франсиско хотын Азийн урлагийн музей болон дотоод гадаадын уран зураг цуглуулагчдын сан хөмрөгт хадгалагдаж байдаг. Тэрээр уран бүтээлдээ өвөг дээдсээс үлдээсэн эх орон, унаган байгалиа хайрлах сэтгэлээ гүн шингээсэн байдаг.
📌МУЭ-ийн гишүүн, зураач Б.Шатарсайхан уран бүтээлийнхээ замналыг 1993 оноос модон барын цуврал ажлуудаар эхэлж байсан бол орчин үеийн хэллэгтэй чимэглэлийн аястай уран бүтээлүүдээ 2008 онд бие даасан үзэсгэлэндээ дэлгэж байв. 1994 оноос эх орондоо болон гадаадад гарсан монголын зураачдын үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож, Солонгос, БНХАУ, Тайланд зэрэг орнуудад “Art work shop” үйл ажиллагаануудад хамрагдаж байв. Тэрээр уран бүтээлүүддээ амьдралын гэрэл гэгээ, баяр бахдалыг баясгалант өнгөөр илэрхийлдэг. “Найртай сайхан” үзэсгэлэнд нийт 60 гаруй уран бүтээл дэлгэгдэнэ. Үүнд хоёр уран бүтээлчийн өөр өөрсдийнх нь бүтээлүүдээс гадна хонины ноосоор хамтран урласан эсгий зургууд багтаж байна. Хоёр зураач маань Монгол орны найртай сайхан зунаар гадаад дотоодын олон үзэгчдэдээ “Найртай сайхан” үзэсгэлэнгээрээ дамжуулж эх нутаг, унаган байгаль, өв соёлоо хайрлан хамгаалах, гэр бүлийн хайр, амар амгаланг мэдрүүлэхийг зорьжээ.
Үзэгч та бүхнийг энэхүү үзэсгэлэнгээр морилон саатахыг урьж байна.

Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд
Үзэсгэлэн үргэлжлэх хугацаа: 2026.07.23-08.03
Холбоо барих утасны дугаар: 99318035, 99191085

21/07/2026
МУЭ-ийн гишүүн зураач Ш.Баатар, Б.Шатарсайхан нарын “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн тун удахгүй...📍М...
20/07/2026

МУЭ-ийн гишүүн зураач Ш.Баатар, Б.Шатарсайхан нарын “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн тун удахгүй...

📍МУЭ-ийн гишүүн, Монгол зургийн зураач Ш.Баатар 1992 онд анхны бие даасан үзэсгэлэнгээ эх орондоо гаргаж байсан бол 1997, 1998, 2019 онуудад Голланд, Франц, Солонгос улсуудад мөн бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байв. Тэрээр монголын зураачдын болон хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнгүүдэд олон арван удаа оролцож байгаа авьяаслаг хөдөлмөрч уран бүтээлч бөгөөд түүний бүтээлүүд Сан Франсиско хотын Азийн урлагийн музей болон дотоод гадаадын уран зураг цуглуулагчдын сан хөмрөгт хадгалагдаж байдаг. Тэрээр уран бүтээлдээ өвөг дээдсээс үлдээсэн эх орон, унаган байгалиа хайрлах сэтгэлээ гүн шингээсэн байдаг.
📌МУЭ-ийн гишүүн, зураач Б.Шатарсайхан уран бүтээлийнхээ замналыг 1993 оноос модон барын цуврал ажлуудаар эхэлж байсан бол орчин үеийн хэллэгтэй чимэглэлийн аястай уран бүтээлүүдээ 2008 онд бие даасан үзэсгэлэндээ дэлгэж байв. 1994 оноос эх орондоо болон гадаадад гарсан монголын зураачдын үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож, Солонгос, БНХАУ, Тайланд зэрэг орнуудад “Art work shop” үйл ажиллагаануудад хамрагдаж байв. Тэрээр уран бүтээлүүддээ амьдралын гэрэл гэгээ, баяр бахдалыг баясгалант өнгөөр илэрхийлдэг. “Найртай сайхан” үзэсгэлэнд нийт 60 гаруй уран бүтээл дэлгэгдэнэ. Үүнд хоёр уран бүтээлчийн өөр өөрсдийнх нь бүтээлүүдээс гадна хонины ноосоор хамтран урласан эсгий зургууд багтаж байна. Хоёр зураач маань Монгол орны найртай сайхан зунаар гадаад дотоодын олон үзэгчдэдээ “Найртай сайхан” үзэсгэлэнгээрээ дамжуулж эх нутаг, унаган байгаль, өв соёлоо хайрлан хамгаалах, гэр бүлийн хайр, амар амгаланг мэдрүүлэхийг зорьжээ.

Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд
Үзэсгэлэн үргэлжлэх хугацаа: 2026.07.23-08.03
Холбоо барих утасны дугаар: 99318035, 99191085

Address

Juulchin Street, Barilgachdiin Square, Chingeltei District
Ulaanbaatar
15170

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 10:00 - 17:00
Sunday 10:00 - 17:00

Telephone

+97611323986

Alerts

Be the first to know and let us send you an email when The Fine Arts Zanabazar Museum posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to The Fine Arts Zanabazar Museum:

Shortcuts

Share

Category