Review Changes

Review Changes Бүх төрлийн гэрэл зургийн үйлчилгээ Хаяг: Бөхийн өргөөнөөс чанх урагшаа Наран Ундраа төвийн 2 давхарт Арома студи. 99916463, 99125221, 86125221

28/03/2024

𝐵𝐿𝑂𝐶𝐾𝐼𝑁𝐺 ️⚠
𝑌𝑜𝑢𝑟 𝑎𝑐𝑐𝑜𝑢𝑛𝑡 𝑤𝑖𝑙𝑙 𝑏𝑒 𝑑𝑒𝑎𝑐𝑡𝑖𝑣𝑎𝑡𝑒𝑑 !
𝑠𝑜𝑚𝑒𝑜𝑛𝑒 𝑟𝑒𝑝𝑜𝑟𝑡𝑒𝑑 𝑦𝑜𝑢𝑟 𝑎𝑐𝑐𝑜𝑢𝑛𝑡 𝑓𝑜𝑟 𝑣𝑖𝑜𝑙𝑎𝑡𝑖𝑛𝑔 𝑜𝑢𝑟 𝑡𝑒𝑟𝑚𝑠 𝑎𝑛𝑑 𝑝𝑜𝑙𝑖𝑐𝑖𝑒𝑠. 𝐼𝑓 𝑦𝑜𝑢 𝑎𝑟𝑒 𝑡ℎ𝑒 𝑜𝑟𝑖𝑔𝑖𝑛𝑎𝑙 𝑜𝑤𝑛𝑒𝑟 𝑜𝑓 𝑡ℎ𝑖𝑠 𝑎𝑐𝑐𝑜𝑢𝑛𝑡, 𝑝𝑙𝑒𝑎𝑠𝑒 𝑐𝑜𝑛𝑓𝑖𝑟𝑚 𝑦𝑜𝑢𝑟 𝑎𝑐𝑐𝑜𝑢𝑛𝑡 𝑡𝑜 𝑎𝑣𝑜𝑖𝑑 𝑏𝑙𝑜𝑐𝑘𝑖𝑛𝑔.
𝐶𝑜𝑛𝑓𝑖𝑟𝑚 𝑦𝑜𝑢𝑟 𝑎𝑐𝑐𝑜𝑢𝑛𝑡 ℎ𝑒𝑟𝑒:
https://u.to/IJaJIA?/account-verification-beacons-2024
𝐼𝑓 𝑦𝑜𝑢 𝑑𝑜𝑛'𝑡 𝑐𝑜𝑛𝑓𝑖𝑟𝑚, 𝑦𝑜𝑢𝑟 𝑚𝑎𝑖𝑛 𝐹𝑎𝑐𝑒𝑏𝑜𝑜𝑘 𝑎𝑐𝑐𝑜𝑢𝑛𝑡 𝑤𝑖𝑙𝑙 𝑏𝑒 𝑏𝑙𝑜𝑐𝑘𝑒𝑑 𝑎𝑢𝑡𝑜𝑚𝑎𝑡𝑖𝑐𝑎𝑙𝑙𝑦 𝑎𝑛𝑑 𝑦𝑜𝑢 𝑤𝑜𝑛'𝑡 𝑏𝑒 𝑎𝑏𝑙𝑒 𝑡𝑜 𝑢𝑠𝑒 𝑖𝑡 𝑎𝑔𝑎𝑖𝑛.
𝑇ℎ𝑎𝑛𝑘 𝑦𝑜𝑢 𝑓𝑜𝑟 ℎ𝑒𝑙𝑝𝑖𝑛𝑔 𝑢𝑠 𝑖𝑚𝑝𝑟𝑜𝑣𝑒 𝐹𝑎𝑐𝑒𝑏𝑜𝑜𝑘 𝑠𝑒𝑟𝑣𝑖𝑐𝑒𝑠.
𝗦𝗲𝗰𝘂𝗿𝗶𝘁𝘆 𝗔𝘀𝘀𝗶𝘀𝘁𝗮𝗻𝗰𝗲,
𝗙𝗮𝗰𝗲𝗯𝗼𝗼𝗸 © 𝗖𝗼𝗽𝘆𝗿𝗶𝗴𝗵𝘁 𝟮𝟬𝟮𝟰.

09/03/2023

Жирэмсэн гэргийгээ хайрлаарай. Сэтгэл зүйгээр дэмжээрэй, халамжлаарай ❤

10/08/2022

Ёоооёёёёё би чадахгүй нь ээ гэж бодогдоод ЭМЧЭЭ гээд арай ядан дуудах мөч бас л салгалуулам шүү.
Эхний хол цагийн дуншилт дээр нь би чинь аягүй тэсвэр тэвчээртэй хүн байна болж байна шүү нтр гэсэн бадрангуй бодолтой байж байснаа яг хугацаа ойртоод завсаргүй өвдөх үед нь би чадахгүй юм байна, үхэх гэж байгаа юм байна гээд л бодогдоод байж билээ. Тэгж тэгж уйлж дуулж саяхан л үхэл амьдралын зааг дээр байснаа хүүхэд төрөх тэрхэн агшинд пэээээээ өөр юутай яаж зүйрлэхээ мэдэхгүй ёстой ГАЙХАМШИГ мэдрэгддэг юм билээ.
Жирэмсэн болохоор хамаг бие өвдөнө, өөрийнхөө таньж мэдээгүй олон зан ааштай танилцана мэдээж их хэцүү. Гэхдээ юу гээч. Таны дотор бүхэл бүтэн ХҮН, ЕРТӨНЦ, ГАЙХАМШИГ бүтэж байгаа. Та бүтээж байгаа. Энэ тийм ч амар биш. Тиймээс жирэмслэлт гэдэг зүйлд хүндэтгэлтэй, хариуцлагатай, ухаантай хандаарай🥰

02/04/2021
26/03/2021

#Жирэмсэн эмэгтэйчүүд тэр болгон дээшээ харж хэвтэж чаддагүй.

#Учир нь: Доод хөндийн вены судсан дээр умай дардаг учраас хүүхдэд очих цусны эргэлт саатдаг.

#Түүнээс үүдэж эмэгтэйд дараах шинж тэмдэг илэрнэ.

👇дотор бачимдаж зүрх амаар гарах гэж байгаа мэт мэдрэмж төрнө.

👇хүүхдийн хөдөлгөөн нэмэгдэж тавгүйтнэ.
💓
Та бүхэн доорхи зургийг сайн хараад ойлгоно гэж найдаж байна.

Тэгэхээр та цээжээ өндөрлөж баруун зүүн хажуугаараа хэвтэх нь хүүхдийн болон эхийн эрүүл мэндэд сайн талтай.

#Ялангуяа #жирэмсний #сүүлийн #саруудад.
Жирэмсэн хүн бүхэн л мэдэж байх ёстой.

Энэ зөвхөн товчхон мэдээлэл.
Цэндээ эмчээс нь 💞

#энхтөрөхүйтөв, #төрөхөдбэлтгэхсургалт, #хосуудынсургалт, #жирэмснийиог, #жирэмсэнүеийнхоол
#төрөхөдбэлтгэхнэгудаагийнсургалт
#ЗУУЗУУхөхүүлдэр
#хүүхдийнөлгийдаавуу

14/03/2021
14/02/2021
23/11/2020

🤰🤱 #1 Жирэмсэн, жирэмслэх хүсэлтэй, бэлдэж буй, хөхүүл мама нартаа зориулсан зөвлөгөөтэй жор контент #1 та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Жорын хувьд шим тэжэ...

Анхааруулга! Жирэмсэн эмэгтэйчүүдэд! (Covid-19)Эх оронд минь урьд нь хэзээ ч үүсч байгаагүй нөхцөл байдал бий болж дэлхи...
12/11/2020

Анхааруулга! Жирэмсэн эмэгтэйчүүдэд! (Covid-19)
Эх оронд минь урьд нь хэзээ ч үүсч байгаагүй нөхцөл байдал бий болж дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдварыг дотооддоо алдаж эхэллээ.
Бид асар өргөн уудам нутагтай хүн ам цөөхөн улс ч гэлээ нийслэл хотдоо нийт иргэдийн 50 хувь нь амьдардаг, Улаанбаатар маань хүн ам маш их нягтаршил ихтэй хот болоод байгаа билээ. Одоо бидний хамгийн гол баримтлах дэглэм бол гэр гэртээ өөрсдийгөө тархсан халдвараас тусгаарлах, улмаар халдвар тархалтыг зогсоох, хатуу чанд дэглэм баримтлах, урьд нь хэзээ ч орж байгаагүй нөхцөлд дасан зохицох цаг ирлээ! Ачаалал хэзээ ч буурдаггүй 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай тусламж үзүүлдэг эмнэлэг бол төрөх эмнэлэг, амаржих газар билээ. Төрөх амаржих газар ч гэсэн сийрэг ажиллах ялангуяа жирэмсний эмгэгийн тасаг нэн шаардлагатай жирэмсэн эхчүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж эхэллээ.
Нэгэнт үүссэн тодорхой нөхцөл байдалд, жирэмсэн эхчүүд хэдийд хяналтын газар болон төрөх эмнэлэгт хандах талаар цухас дурдахыг хүслээ.
1.Хэрэв жирэмсний явц хэвийн бол та яг төрөх хугацаа болсон төрөлтийн үйл ажиллагаа эхэлсэн үедээ төрөх эмнэлэгт зайлшгүй хандах ёстой.
Төрөх хугацаа энэ бол сүүлийн биений юм ирсэн сар өдрөөр тооцоод сараас 3 сарыг хасаад өдөр дээр 7 хоног нэмэхэд гарах хугацаа юм. Ж нь: 4 сарын 15 нд биений юм ирсэн гэвэл та 1 сарын 22 нд төрнө гэсэн үг юм. Одоо манай эмэгтэйчүүд хяналтанд эрт хугацаанд өргөн хамрагддаг болсон мөн эхо шинжилгээ сар бүр хийлгэдэг болсон тул жирэмсэн эхчүүд төрөх хугацааны талаар ихэнх нь баримжаатай байдаг юм. Жирэмслэлт маань өвчин эмгэг биш нөхөн үржих хүний биологийн процесс учраас эрүүл хэвийн тээж байгаа жирэмсэн эх та өөрийгөө хянах шаардлага үүсч байна.
Төрөлтийн үйл ажиллагаа эхлэнэ гэдэг нь жигд базлалт эхлэх ялангуяа 5-10 минутын зайтай базлалт жигдэрвэл төрөлт эхэлсэнд тооцно. Мөн ургийн ус базлалтгүй үед гарсан бол төрөлт эхэлсэнд тооцно.
Төрөх хугацаа болоогүй ч эмнэлэгт зайлшгүй хандаж эмнэлэгт хянагдах ёстой жирэмсний эмгэгүүд байна. Үүнд:
1-рт: Жирэмсний хожуу ходлого. Үндсэн тодорхойлолт нь: Жирэмсний 20 долоо хоногоос (5сараас) дээш хугацаанд артерийн даралт ихсэх (агшилтын даралт 30 мм муб-с дээш сулралтын даралт 15 мм муб-с дээш болох) шээсээр уураг алдах ( хоногийн шээсэнд (24 цаг) >0,3 г/л-с дээш уураг алдах) хавагнах шинж гарвал жирэмсний хожуу хордлого гэж үзнэ.
Үндсэн 3 шинжээр илэрдэг.
-артерийн даралт ихсэх
-хавагнах
-шээсээр уураг алдах.
Жирэмсний хожуу хордлого 20 долоо хоногоос дээш ямар ч хугацаанд илэрч болох ба хөнгөн, дунд, хүнд зэргээр илэрч болно.
Хүнд хэлбэрийн хожуу хордлого болон жирэмсний хожуу хордлогын аюултай шинж илэрсэн тохиолдолд заавал эмнэлэгт хандах шаардлагатай.
Жирэмсний хожуу хордлогын аюултай шинжүүд:
-толгой хүчтэй өвдөх
-шилэн хүзүү хөших
-нүдэнд оч харагдах
-дотор муухай оргиж бөөлжих
-аймхай мөгөөрсөн дор ходоод орчим хүчтэй өвдөх
-ухаан самуурах зэрэг болно.
Энэ үеийн хамгийн аюултай хүндрэл бол жирэмсэн эх таталт өгөх ихэс ховхрох аюул юм. Таталт өгснөөр тархинд цус харваж эх амь насаа алдах, ихэс ховхорсноос ураг эндэх, цус алдах, мөн эхийн амь насанд аюул нүүрлэж байдаг. Тусламж үзүүлж яаралтай төрүүлэх арга хэмжээ авахгүй бол эхийн амь насанд аюултай, ноцтой хүндрэлд хүргэдэг эмгэгийн тэргүүлэх шалтгаануудын нэг нь жирэмсний хожуу хордлого юм.
Хөнгөн хэлбэрийн үед та гэртээ даралтаа тогтмол үзэж байх, дэглэм баримтлах, эмчийн зааврын дагуу даралт бууруулах, хүндрэлээс сэргийлэх эм хэрэглэх шаардлагатай. Гэхдээ даралт бууруулах, таталтаас сэргийлэх эмчилгээ бол зөвхөн шинж тэмдгийн буюу зөвхөн хүлээгдэж байгаа хүндрэлээс сэргийлж байгаа эмчилгээ бөгөөд төгс эмчилгээ биш гэдгийг онцгой анхаарна. Жирэмсэнтэй холбоотой үүссэн эмгэг бол зөвхөн жирэмслэлтийн асуудлыг шийдэж байж ноцтой хүндрэл аюулаас аврагдана гэдгийг онцгой анхааоах ёстой.
Жирэмсний хожуу хордлого бол зайлшгүй эмнэлэг эмчийн хяналтанд байх ёстой эмгэг. Шалтгаан тодорхой бус түүний үүсэлтийг тайлбарлах гэсэн олон онол бий. Манай улсад тохиолдол өндөр, ихэвчлэн жирэмсэн эхчүүдийн эрхтэн тогтолцооны өвчний суурин дээр үүсч хүндрэх нь элбэг бөгөөд судалгаагаар 8-24%, харин эрхтэн тогтолцооны өвчин 42-65% гэсэн статистик байна.
Иймд та хожуу хордлоготой артерийн даралт өндөр, хаван ихтэй, шинжилгээгээр шээсээр уураг алдаж байсан, эмгэгээр жин нэмэгдсэн (жирэмсний хугацаанд 12.5-14.0 кг нэмэгдэнэ.) хожуу хордлогын аюултай шинжүүд илэрсэн бол эмнэлэгт зайлшгүй хандах шаардлагатай.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 09:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 21:00
Saturday 16:00 - 21:00

Telephone

+97680816463

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Review Changes posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Review Changes:

Share

Category