Artist Mongolia

Artist Mongolia Монголын дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг уран бүтээлчидтэй нь танилцуулах...

Enkhchuluun Artist  маань нийгэмд өөрийн үзэл санаагаа дүрслэх урлагаар болон өөрийн хурц үгүүдээр илэрхийлж чаддаг нь т...
19/01/2025

Enkhchuluun Artist маань нийгэмд өөрийн үзэл санаагаа дүрслэх урлагаар болон өөрийн хурц үгүүдээр илэрхийлж чаддаг нь таалагддаг даа...

Та бүхэн сонсож тунгаана биз ээ...

Байгалийн дууч гэгдэх Монголын нэрт зураач Мятавын Цэмбэлдоржийн зургууд (1931-1995)   Байгалийн олон арван бүтээлээрээ ...
07/09/2024

Байгалийн дууч гэгдэх Монголын нэрт зураач Мятавын Цэмбэлдоржийн зургууд
(1931-1995)

Байгалийн олон арван бүтээлээрээ нэрд гарсан Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, төрийн шагналт байгалийн нэрт уран зураач Мятавын Цэмбэлдорж агсан 1931 онд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт төржээ. Тэрбээр уран бүтээлийн замналаа 1956 оноос эхэлж, монгол нутгийн үзэсгэлэнт байгаль цэнгэг агаарыг хэн бүхний сэтгэлд хоногштол дүрсэлж, эх орноо хайрлан бахархах бодол төрүүлэхүйц увьдаст бүтээлүүдээрээ Монголын дүрслэх урлагийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан юм.

Утаа униаргүй агаарлаг алслалтай зургийн дэргэд би саатан зогсоно. «Алсын бараа» зурагт сэмжин үүл нүүсэн цэлмэг хөх тэнгэр, энд тэнд элсэн толгод, хараа цуцам энгүй өргөн тал дүрслэгджээ. Хараад байхад өргөн тал, хөх тэнгэр хоёр тэртээ алсад хаяа нийлэн, өнгө нь хоорондоо сүлэгдэн замхарчээ. Сэтгэлд багтахын аргагүй дэлгэр уудам орчлон. Уудам хээрийн ийм гайхалтай дэвсгэр дээр тайрчихсан юм шиг тэгшхэн оройтой бараан уул хурц тодоор өнгө ялгаран харагдана. Донжийг нь тунч сайхан олж чаджээ.
Өглөөний нарнаар ёстой л толгой сүүлээрээ тоглон тэнгэр тулам тоос босгосоор усанд орж ирж байгаа омголон хонгор морь тэргүүтэй хэсэг адуу болон энэхэн мөчид уулын бэлээс хөөрч ядан байгаа мананг нэвт гийгүүлэн буй нарны туяаг үнэхээр сэтгэл бүлээцэм дүрсэлсэн нэгэн зураг миний нүдэнд аргагүй тусав. Зураач, омголон хонгор морьтой тэр зургийг «Өглөөний сэрүүнээр» хэмээн нэрлэжээ.

-Би энэ зурагны зохиомжийг Алтайн нуруунаас олсон юм. Сайхан нутаг байгаа биз. Амьдрал дээр бол үүнээс ч илүү агуу шүү дээ. Байгаль гэдэг чинь барж идэх юм биш. Миний багш бол байгаль байгаа юм гэсээр зураг болгоноо ярьж хөөрөлдөх дуртай байсан их зураачийн “Холын цэнхэр уулс” үзэсгэлэнг үзэж явахдаа бас нэгэн зургийг нь маш удаан саатан харж зогсч билээ.

Цагсан талд ганц чоно харайна. Байгалийн сүрлэг дүр төрх тэр их цагсанд сарны гэрлийг биедээ тусгажээ. Нүд хүрэхгүй алсад шөнө зугаалан айсуй. Аргагүй л тэнд чоно байхаас ч аргагүй мэт сэтгэл төрж, ганц чонын цог хийморь салхи дагуулан харайх лугаа нүд баясаж сэтгэл бадарна. Хязгааргүй, амьгүй цагсан дайдад чоно амь оруулж буй нь зургийн ур чадвар сэтгэлгээний гүнийг харуулдаг юм.

Ингэж л хүнийг байгаль амьтантай нь яриулж байгаа, хөгжимлөг эгшиглэнг бас сонсгож байгаа зураачийн хөдөлмөр гэдэг үгээр илэрхийлэх аргагүй. Нүдээр харах яруу найраг, сэтгэлээс ундрах симфони гэлтэй. М.Цэмбэлдорж асны зурсан зураг бүхэн өөрөө эгшиг дуу, яруу найраг, хүн юм гэж тэгэхэд л төрсөн сэтгэгдлээ эдүгээ эргэн санана.

Бүр бага наснаасаа төрөлх нутгийнхаа байгалийн гайхамшигт сэтгэл санаандаа шингээсэн нь хүүхэд ахуйнх шигээ өөрийнх нь анхны таталбаруудад тусгагдсан байдаг. Говийн сэдэв зураачийн уран бүтээлийн гол сэдвийн нэг нь болсон байна.
1951 онд 20 настайдаа тэрбээр Налайхын уурхайн ажилчин болжээ. Уурхайчны хөдөлмөр болон ажилчны орчин түүний зан байдалд үнэ цэнтэй шинж чанарыг төлөвшүүлжээ. Ардын зураач О.Цэвэгжавтай учран танилцсан явдал Цэмбэлдоржид уран бүтээлийн замаа эхлэхэд гол нөлөө үзүүлсэн байна. Монголын нэрт зураач Л.Гаваа, Н.Чүлтэм нар ч бас Цэмбэлдоржийн багш юм.

Зураачийн уран бүтээлд байгалийн зураг яваандаа гол төрөл зүйл болж. «Чулуут голын цуурай», «Говийн хавар», «Говийн үдэш», «Намар» зэрэг зураг говийн хатуу ширүүн байгалийн өвөрмөц гоо үзэсгэлэнг хурц тод өнгө хослуулан тусгагсан байдаг.

Дэлхийн урлагийн мастеруудын уран бүтээлийг тэрбээр байнга судалдаг байжээ. Өөрийнх нь хэлснээр Орос, Зөвлөлтийн байгалийн зураач И.Шишкин, И.Левитан, С.Герасимов, Н.Ормадин, М.Саръян нарын бүтээл түүнд онцгой гайхал төрүүлдэг ажээ.

1984 онд Москва хотод М.Цэмбэлдоржийн уран бүтээлийн тусгай үзэсгэлэн нээгдэж. түүний уран зургаас Зөвлөлтийн олон хүн Монгол орны байгальтай танилцан бахархсан гэдэг. Эх орон, түүний байгаль үндэсний уламжлалыг хайрлах сэтгэл зураачийг зоригжуулагч гол эх булаг нь болжээ.

Цэмбэлдоржийн хувьд хамгийн азтай учрал нь 1956 оны долдугаар сар байв. Ардын зураач Цэвэгжав гуайтай нүүр учирснаар Монголын урчуудын эвлэлийн хороонд барималчны орон тоон дээр ажиллах болсон тэр агшин ажээ. Богино хугацаанд зургийн авьяас нь танигдаж 1957 онд Өвөрхангай аймгийн Дүрслэх урлагийн салбарын эрхлэгч, зураачаар томилогдсон нь эх орныхоо байгалийн сайхныг бийрийн урлагаар илтгэн харуулж, урлагийн үнэт ховор зүйлсийг хайрлан хамгаалах гэгээн үйлс рүү татан оруулжээ.

1967 онд Москва, Ленинградын уран зураг, музейн үзмэрийн бүтээлийг сэргээн сэлбэх ажлаас суралцаж ирэх хүсэлт гаргаж Музейн удирдах газар байгуулагдахад тус газар лабораторийн эрхлэгч, ерөнхий зураачаар ажиллаж Соёлын яамны томилолтоор Киев хотноо уран зургийн үзэсгэлэн байгуулах ажлаар явж, тэндхийн соёл урлагтай танилцах сайхан завшаан олдож, тухайн үеийн ажлын шаардлагаар шинээр байгуулагдаж байсан эртний түүхт уран барилга, сүм дуган сэлбэн сэргээх газар түүнийг их бүтээлийн зураачаар ажиллах хариуцлагатай албанд зүтгэж байжээ. Тэгснээр Богд хааны өвлийн ордны зураг чимэглэл, хээ угалз болон хуучин гоёлыг нээн илрүүлэх, Лавиран сүмийн засварын ажил, Чойжин ламын сүм, Зуугийн сүм зэрэг сүм дугануудын өнгө будаг, ур хийц, урлагийн төвөг бүхий олон ажлыг удирдан гүйцэтгэж чаджээ.
Сүм дуганыг сэргээх ажилд тусгай мэдэгдэхүүн хэрэгтэй болсноор Япон улсад очиж эртний сүм дуганыг сэргээж байгаа ажлын туршлагаас суралцаж ирсэн нь Цэмбэлдоржийн хувьд Эрдэнэ зууд “Нар Хажидын сүм”, “Эрэгсэн Гомбын сүм”, хувцасны сан, Хандоржийн байшин сүм дуганы урлаг чимэглэлийн олон ажлыг хариуцан тэдгээрийн өнгө будаг хээ угалзыг сэргээн засварлахын хажуугаар уран бүтээлээ орхигдуулалгүйгээр барахгүй шинэ санаа, шинэ дүрслэлийн эрэлд тэмүүлж байжээ.

Амьдралын эрхээр 16 наснаас эхлэн хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрсэн эгэлгүй авьяаст энэ хүний уран бүтээлийн үзэсгэлэнгүүд өөрийн оронд болон Москва, Чехословак, Братиславт нээгдэж дэлхийд гайхагдсан гайхамшигт бүтээлийнх нь өнгө гэрлийг байгалийн уран зургууд нь Монголын бахархал болон түгжээ. Тэр тухай Зөвлөлтийн сэтгүүлч А.Кривел «Правда» сонинд “Амьдрал сайхан” гарчигтай нийтлэлдээ “Зураач хүний бүтээл бүр нь түүний намтрын хэсэг байдаг. М.Цэмбэлдоржийн бүтээлийг харсан хэн ч энэ бол жинхэнэ монгол үндэстний зураач юм гэсэн сэтгэгдэл төрнө. Гэхдээ түүний бүтээл туурвил аль ч үндэстний хүнд ойр дөт бөгөөд ойлгомжтой байдаг. Тэр Монгол орон, монгол ахуйн бодит байдлыг гярхай тусгаж чаддаг юм” гэж бичжээ.

Ёвропчуудад тэр бүр гойд ойлгомжтой, танил бус, үлгэрийн юм шиг энэ сайхан газар нутаг өөрийн гэсэн өвөрмөц гайхамшигтай. Тачирхан ургамалтай уудам хээр, өглөө нар мандах, орой нар жаргах үед зэсэн өнгөөр улайрах тэнгэрийн хаяа, мөнхөд исгэрэн шаагьж байдаг хондон шар манхан. Энэ бүхэн бол Цэмбэлдоржийг багаас нь хүрээлэн байсан орчин. Тиймээс ч говийн тухай зураг түүний бүтээлд гол байр эзэлдэг.

Энэ зураачийн бүтээл ардын дуу шигээ цоглог, уянгалаг, сүрлэг, сэтгэлийн гүнээс оргилон гардаг. Зураг бүхэн нь гоо сайхны мэдрэмжээр төгс байдгийн зэрэгцээ ертөнц эмзэг, хэврэг гэдгийг сэтгэлд буухуйц харуулдаг.

-Зурна гэдэг миний хувьд ажил ч амралт ч болдог. Бийрээ барихаар анир чимээгүйг сонсох шиг, түүгээр ч барахгүй бас харах шиг болдог юм… гэж Цэмбэлдорж ярьдаг байжээ.

…Тэнгэр баганадсан сүрлэг уулс, тэдгээрийн хоорондох ёроолгүй гүн хавцал. Түүний цаана цаа буга унагсан цагаан хувцастай хүн уруудаж явна. Шуудан хүргэгчийн хувцасны цайвар өнгийг сүрлэг дүнсгэр байгаль улам ч товойлгон өгчээ. «Шуудан хүргэгч» гэдэг зурагт ийн өгүүлнэ.

Бас нэг зургийн тухайд гэвэл зураг дээр хад чулуунууд хүн шиг, эвсэг гэр бүлийнхэн шиг бие биенээ түшжээ. Уг зургийг «Чулуун чуулга» гэж нэрлэсэн байна. Байгалийн үзэсгэлэн гоо өөр өөрийн жам хуультай. Түүнийг сүйтгэж болохгүй. Амьдрал сайхан. Түүнийг хөнөөх учиргүй гэж тэр өгүүлдэг байлаа. Зураачийн үзэл, итгэл чухам энэ үгэнд байжээ.

МУЭ-ийн Ү их хурал, Дүрслэх урлагийн байгууллагын 40 жилийн ойн хуралд МУЭ-ийн хорооны дарга Н.Цүлтэмийн «Эрин үеэ дүрслэх зураачийн үүрэг» (Үнэн сонин 1982-12-04 ¹290 /15313/) илтгэлд “…Сүүлийн жилүүдэд хэсэг хүмүүсийн болон нэг хүний уран бүтээлийн дагнагсан үзэсгэлэн гаргаж үзэгч олондоо тайлагнаж иржээ. Зураач Цэмбэлдоржийн «Холын цэнхэр уулс» үзэсгэлэн байгалийн сүрлэг сайхныг харуулсан ус, тосон будгийн 300-гаад бүтээл дэлгэсэн юм.

Түүнийг түм гаруй хүн үзсэнээс 600-гаад нь санал сэтгэгдлээ бичиж үлдээснээс дурдвал ”Би өнөөдөр цас мөсөн дуулгат Гималайн оргилд гарч, Галбын говийн халуун наранд шаруулж, говийн аймшигт угалзанд дайруулж үзэх мэт боллоо. Цэмбэлдоржийн бүтээлд тэнгэр газрын өнгө, уул усны шивнээ, тал нутгийн дуулал сонсдох ажээ” гэж нэг үзэгч бичжээ хэмээн тэмдэглэснийг эргэн харахад байгалийн уран зураачийн утаа униаргүй, агаарлаг, алслалтай олон сайхан зургууд нь мөнөө л сэтгэлд тодхон буух ажгуу.

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэнМонголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт,  Бурхан урлаач лам Ганхүүгийн Пүрэвбат...
10/04/2024

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, Бурхан урлаач лам
Ганхүүгийн Пүрэвбат таалал төгслөө...🙏🙏🙏

Чингис хааны Чанчунь бумбад илгээсэн захидал түмэнд түгээ! Мөнх тэнгэр Хятад улсын туйлширсан тансаглал, биеэ тоосон ихэ...
14/11/2023

Чингис хааны Чанчунь бумбад илгээсэн захидал түмэнд түгээ!

Мөнх тэнгэр Хятад улсын туйлширсан тансаглал, биеэ тоосон ихэмсэглэлийг цээрлэн орхин одлоо. Харин би, хойд зүгийн зэрлэг онгон нутагт амьдрагч, бусдаас онцгой хүсэл тачаалтай бус юм. Би тансаглалыг үзэн яддаг бөгөөд даруу зохистой хэрэглээг даган мөрддөг. Надад нэг л хувцас, нэг л хоол бий. Би жирийн малчидтайгаа адил хүнс хэрэглэн, тэдэнтэй адил навсархай хувцас өмсдөг. Би ард түмнээ өөрийн хүүхдүүд гэж үздэг бөгөөд авьяас билэг дүүрэн нэгнийг эн зэрэгцэх ах дүүгээ шигээ санадаг. Бидний үндсэн зарчим нэг бөгөөд бие биенээ ташуурдах зүрх зориг үргэлж эвлэлдэн нэгтгэдэг. Цэргийн сургуулилтанд би үргэлж урд нь дагуулж жинхэнэ тулаанд хэзээ ч хойно суудаггүй. Долоон жилийн дотор би агуу их амжилтыг бүтээж, бүтэн дэлхийг нэг гүрэн дор нэгтгэж чадлаа. Би онцгой өвөрмөц чанартай нэгэн биш юм.
Гэхдээ Kин улсын төр тогтворгүй учраас Мөнх тэнгэр намайг хаан ширээнд (Кин улсын) залархад тусалж байна. Өмнөд нутгийн Сүн улс, хойд зүгийн Хүй, зүүн талын Хиа ба баруун хязгаарт орших зэрлэгүүд бүгд миний ноёрхолыг хүлээн зөвшөөрлөө. Миний харж буйгаар эртний үеийн Шан Юүгаас хойш ийм зах хязгааргүй гүрэн байгуулагдаж байгаагүй билээ. Хэдийгээр миний энэ дуудлага өндөр ч, надад ноогдсон үүрэг бас хүнд юм. Миний засаглалд ямар нэгэн зүйл дутагдаж буйг би эмээж байна. Гол усыг гатлахдаа бид завь залуур хийдэг. Түүнтэй адил бид ухаант мэргэдийг урин, их гүрнээ жолоодох туслах зөвлөхийг сонгодог. Хаан ширээнд заларсанаасаа хойш би өөрийн ард түмнийг удирдах жолоог зүрхэндээ тээсэн билээ. Харин гурав (kung) ба есийн (k’ing) байрыг эзлэх зохистой хүнийг олж чадахгүй байна. Энэ учир тохиолдолын улмаас би эрэн сурвалжлан, эрхэм багш таныг үнэнийг нэвтлэн, зөв замыг сонгон туулж явааг дуулан сонслоо.

Ихийг суран өнөр туршлага хуримтлуулсан эрхэм таны хуулийн судалгаа агуу билээ. Таны дархан оюун тунхаглал болсон. Та эртний мэргэдийн нугарашгүй зүй тогтолыг хадгалан түгээгч. Таны бүтээл цуутай алдартны авьяас билэг бүхий. Та урт удаан хугацаанд хад чулуун дунд, энэ ертөнцөөс холдон амьдарсан. Гэвч таниас хүмүүс оюун ухааны эдгээрлийг, үхэшгүй мөнх бурхдын замд зогсох үүл адил, үй олноор олж авч байна. Таныг дайн дууссаны дараа Шан туны ойролцоо хуучин буйрандаа байрлаж буйг дуулсан, таны талаар би үргэлж боддог. Вэй голын эргээс нэг л тэргээрээ буцаж, хулсан урцандаа урих урилгыг гурвантаа хэлдэг талаар мөн мэдэх билээ.

Гэвч би яах билээ? Өндөр уулс, өргөн уудам тал нутаг бидний тасалж, би таньтай уулзаж чадахгүй байна. Би зөвхөн хаан ширээнээсээ буун, хажуулан хүлээж чадна. Би мацаг барин, биеэ угаалаа. Эрхэм таныг дагалдан хүргэхээр би өөрийн хиа Ли Чунг Лүүг илгээлээ. Мянган бээрийн замаас бүү бэрхшээгээрэй. Эрхэм таны гэгээн алхалт хийгдэнэ гэж би хүснэм. Элсэн цөлийн цар хүрээг бүү бодоорой. Өнөөгийн нөхцөлд амьдарч буй хүмүүсийн үйлийг эмгэнэн тунгаан, эсвэл миний биеийг нигүүлсэн энэрч амьдралыг сахих арга билгээ дамжуулан олгооч.

Би өөрийн биеээр танд үйлчилнэ. Эрхэм та өөрийн мэдлэг оюунаас өчүүхэн хэмжээг миний биед үлдээнэ гэж найднам. Надад нэг л үг хэлэхэд би аз жаргал дүүрэн байна. Эл захианд өөрийн бодлоо би товчоор өгүүллээ. Эрхэм таныг болгоон соёрхон гэж найдна. Агуу Даогийн зарчмыг нэвтлэгч, зөв бүхнийг энэрэн тэтгэгч, эрхэм таныг олон түмнийн хүслийг сөрөн зогсохгүй гэж бодож байна. /Тавдугаар сарын 15 1219 он/

1220 онд Чанчун бумба Чингис хааны дуудснаар Алтан пайз өвөртлөн түүнтэй уулзахаар 19 туслахаа дагуулан хойт зүгт хөдөлжээ. Бээжин хавьд иртэл Чингис хаан өрнө зүг мордсон тухай сонссон байна. Хойноос нь нэхэж явсаар 1222 онд Чингис хааныг Хималайн уулын салбар уул болох Хиндү Күш ууланд (одоогийн Афганистан) өргөөлж байхад нь уулзсан.

Энэ зуур Их хаанд захидал явуулсныг танд толилуулья.
“Ши хиа хиэнээс гаралт, Даогийн үнэнч дагагч Чанчун би хол нутгаас хамгийн эрхэм тушаалыг хүлээн авлаа. Далайн эрэг дагуух олон түмэн бүгд авьяас билэгтэй бус гэдгийг би тэмдэглэн хэлье. Миний энэ бие ертөнцийн үйлд мөхөс бөгөөд Даог бүрэн судлаж гүйцсэнгүй. Гэхдээ би олон талаар хичээнгүйлэн оролдсон.
Миний нэр алдар хаант улсаар түгэн тархсан ч миний оюун ухаан энгийн бусад ардаас дээрдэх зүйлгүй. Би өөрийн дотоод сэтгэл рүү өнгийн хараад өөрөөсөө хэчнээн ичнэ. Миний сэтгэлд нуугдсан бодлыг хэн мэдлээ? Урд өмнө би өмнөд нийслэлээс болон Сүн улсаас хэд хэдэн урилгыг хүлээн авсан ч, хүрч очоогүй ээ. Харин одоо, Луу ордны (Монгол хааны ордныг нэрлэж байна) эхний дуудлагаар, би бэлэн.
Яагаад гэвэл, Би эзэн хаанд Мөнх тэнгэр эртний цагт ч одоо үед ч үзэгдээгүй эр зориг, мэргэн оюун ухааныг заяасан гэж дуулсан. Сүр жавхлант гал цогийг тань шударга ёс мөн дагадаг. Хятадын ард түмэн болон харийнхан бүгд эзэн хааны ноёрхолыг хүлээн зөвшөөрлөө.
Эхэндээ би ууланд бүгэх, далайд зугтахын (арал руу) алиныг нь шийдэж чадахгүй байсан ч тушаал сөрөхийг зориглосонгүй. Би цас, мөсийг зориглон гэтэлж эзэн хаан таны өмнө өөрийгөө танилцуулахаар шийдсэн.

Миний анхлан дуулсанаар Сүр жавхлант эзэнтэн таны хөсөг Хуан чао ба Фү чаогийн хойд хэсэгт байрлаж байлаа. Харин Иен (Бээжин)-д ирсэний дараагаар их хол, хэдэн мянган бээр явсаныг хэлж мэдэхгүй хол явсаныг олж мэдлээ. Шуурга тоос дээд тэнгэрийг сүүдэртүүлэн харанхуйлхаа зогсоохгүй юм. Миний бие өтөлж тэнхээгүй болжээ, би энэ урт аян замын чилээг даван туулж чадахгүй гэж эмээх бөгөөд сүр жавхлант таны бараанд хүрч амжихгүй болов уу, хүрсэн ч гэлээ миний бие ямар ч үйлд нэмэр болохгүй нь. Түмний хэрэг болон дайны ажиллагаа миний чадварын хүрээнээс халисан зүйлс. Даогийн номлол хүсэл тачаалаа номхотгохыг сургадаг. Гэхдээ энэ бол их хүнд даалгавар. Эдгээр учрыг бодолцон, би Ли Чүнлүтэй зөвлөлдөн, Сүр жавхлант таныг Иен эсвэл Те хингд (одоогийн Пао ан чао) буцан ирэхийг хүлээе гэж түүнээс гуйлаа.

Харин тэр үүнийг зөвшөөрөөгүй тул, би өөрөө эзэн хаантан таны өмнө хэрэг явдлаа учирлаж байна. Миний бие эзэнтэн таны хүсэл зоригийг гүйцэлдүүлэн, цас мөсийг зориглон гэтлэх эрмэлзэлтэй билээ. Иймээс шийдвэрийг (цаашид явах эсвэл хүлээх) заалдахыг хүсэж байна.
Бид дөрвүүлээ нэгэн зэрэг сахил хүртсэн лам нар. Гурав нь мэргэн оюуныг олсон. Харин би ганцаараа надад үл таарах гэгээрсэн хүн гэдэг нэр алдрыг олж авчээ. Миний зүс царай омголтож, бие маань сул дорой болов. Эзэн хаантан таны тушаалыг би хүлээж байна.
1220 оны Гурав дугаар сард (4 сар) бичив.

Зураач Т.Одонгийн бүтээл
Бичвэрийг:

Artist Mongolia хуудас маань энэ өдрийн дугаараар Монголын Урчуудын эвлэлийн гишүүн зураач Т.Баатарцогтын уран бүтээлээс...
08/09/2023

Artist Mongolia хуудас маань энэ өдрийн дугаараар Монголын Урчуудын эвлэлийн гишүүн зураач Т.Баатарцогтын уран бүтээлээс хүргэж байна.
Түүний бүтээлээс Монголын үзэсгэлэнт байгалийн яруу тансаг тогтоц бүхий газруудыг харахаас гадна тэрхүү байгалийн сүрдэм эгц цавчим хад хясаа, уул толгод, элсэн манхан, зэлүүд хээр талд монголчуудын амьдрал ахуй хэрхэн буцалж, дөрвөн цагийн урсгалд амьдрал ахуйгаа төвхнүүлэн буйг, уран бүтээлчийн билиг төгөлдөр оюу ухаанаар бясалгаж, өнгө будгийн нарын хоршилоор амьлуулж, монголчууд гэлтгүй дэлхийн уран зураг сонирхогч олны мэлмийг баясгасан сайхан бүтээлийг туурвиж буйг энд онцлох хэрэгтэй юм аа.

Тогтохын Баатарцогт нь
• Говь-Алтай 1985
Боловсрол:
• 2003-2008 онд СУИС-ийн Дүрслэх Урлагийн Дээд сургуулийн Чимэглэх Уран зургийн анги
Ажлын туршлага:
• 2011-2014 Ражив Гандигийн нэмэржит Үйлдвэр урлалын сургуульд уран зургийн багш
• 2008- Чөлөөт уран бүтээлч
• 2014 Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн
• 2014 Монголын залуу уран бүтээлчдийн нэгдлийн гишүүн
• 2020 Риалист уран бүтээлчдийн нэгдэлийн гишүүн

Хамтарсан үзэсгэлэн:
• 2007 он “Хавар”, “Намар” МУЭХ үзэсгэлэн
• 2008, 2009 онуудад “Алтан бийр” МУЭХ үзэсгэлэн
• 2008, 2009 он “Хавар” ,“Намар” МУЭ Хүзэсгэлэн 2008 он
• 2008 он “Шинэ бүтээл” МУЭХ үзэсгэлэн
• 2009 онд “Занаду арт” галерей “Action”үзэсгэлэн
• 2009 онд “Шинэ бүтээл”, “Залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн” үзэсгэлэн
• 2007-2016 онуудад “Grand art” ОУ-ын зураачдын үзэсгэлэн
• 2009 онд “Наадам”үзэсгэлэн
• 2010 онд “Төгс мэдрэмж”, “Сэтгэлд төрсөн байгаль” үзэсгэлэн
• 2010 онд “Нарангэрэл багшийн урлангийнхан”үзэсгэлэн
• 2011 онд “Хөх хотод Монголыг суртулчлах өдрүүд” үзэсгэлэн Хөх хот
• 2011 онд Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчидийн нийгэмлэг “ Өмнийн цэнхэр говиор” төсөл үзэсгэлэн
• 2013 онд “Захчин ардын нутгаар” МУЗГ-д хамтарсан үзэсгэлэн
• 2014 онд “Хил хилчид Эх орон” МУЗГ-д хамтарсан үзэсгэлэн
• 2013 онд Австарын Вена хотод монголын зураачдын хамтарсан үзэсгэлэн
• 2013 онд Их Монгол улс байгуулагдсаны 806 жилийн ойн наадмын үзэсгэлэн
• 2017 онд БНСУ-ын Чонжу, Бусан хотуудад зохион байгуулагдсан Монголын зураачдын хамтарсан үзэсгэлэн
• 2017 онд БНСУ-ын хотод зохион байгуулагдсан Монголын зураачдын хамтарсан үзэсгэлэн
• 2018 онд “Дөрвөн цаг” МУЗГ-д хамтарсан үзэсгэлэн
• 2018 онд “Рерихын замаар” Олон улсын зураачдын хамтарсан үзэсгэлэн
• 2019, 2020 онуудад “Хавар”, “Намар” МУЭХ үзэсгэлэн
• 2020 оны Шилдэг бүтээлийн үзэсгэлэн
• 2021 онд зохиогдсон Дэлхийн зураачид Гиннесийн номд үзэсгэлэн
• 2022 онд ”Маргаашийн сайн сайханы төлөө” сайн үйлсийн үзэсгэлэн
Шагнал:
• “Алтан намар-2020” Судалбар зургийн үзэсгэлэнгийн шилдэг бүтээл МУЭХ
• Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан 2018 он

Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач Т.Баатарцогт танд уран бүтээлийн онгод хийморь нь өөдөө оршихын ерөөл өргөе.

"Монгол хатан" Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэнУрчуудын эвлэлийн шагналт зураач Н.Орхон Орхон Намхайдагва
14/05/2023

"Монгол хатан"
Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн
Урчуудын эвлэлийн шагналт зураач Н.Орхон
Орхон Намхайдагва

Монголын хүү Дэлхийн хүү боллоо...👏👏👏 ”Дэлхийн Урлаг” Академи нь 2022 оны 12 дугаар сард “Спартакийн Хаан МЕНЕЛАО” -н нэ...
16/04/2023

Монголын хүү Дэлхийн хүү боллоо...👏👏👏

”Дэлхийн Урлаг” Академи нь 2022 оны 12 дугаар сард “Спартакийн Хаан МЕНЕЛАО” -н нэрэмжит олон улсын урлагийн шагналыг Монгол улсын Урчуудын эвлэлийн шагналт зураач А.Чадраабалд гардуулсан билээ.

Мөн түүнийг “2023 оны шилдэг уран бүтээлч”-р сонгож Академийн хүндэт гишүүн болгожээ....
"Дэлхийн Урлаг" Академид баярлалаа🙏🙏🙏

ЭРГЭЛЗЭЭ...Монголын дүрслэх урлагийн хосгүй үнэт бүтээл БНМАУ-ын Төрийн хошой шагналт, анхны Ардын Зураач, УГЗ, XX зууны...
21/11/2022

ЭРГЭЛЗЭЭ...

Монголын дүрслэх урлагийн хосгүй үнэт бүтээл БНМАУ-ын Төрийн хошой шагналт, анхны Ардын Зураач, УГЗ, XX зууны манлай зураач О.Цэвэгжавын “АЗАРГАНЫ НОЦОЛДООН” 1958 он, 150,8x240,5 баруун доор зураачийн гарын үсэг бүхий эх бүтээлийг үзэгч та бүхэнд зориулан урд болон ард хэсгээс харах боломжтойгоор дахин дэглэлээ.

Мөн зураач Цэрэннадмид нь 1980 онд уг зургийг хуулбарлан (150x241 см) зурсныг 2008 онд улсын сан хөмрөгт бүртгэн авсан байна. Уг бүтээлийг мөн харьцуулан харах боломжтойгоор дэглэлээ.
Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia мэдээлэл...

ЧИНГИС ХААНЫ ТҮҮХЭН ХӨРӨГ ЗУРГААС СЭРГЭЭСЭН РЕАЛИСТ УРАН ЗУРАГХубилайн зарлигаар зурсан Чингис хааны хөрөг зургийг Зураа...
21/10/2022

ЧИНГИС ХААНЫ ТҮҮХЭН ХӨРӨГ ЗУРГААС СЭРГЭЭСЭН РЕАЛИСТ УРАН ЗУРАГ

Хубилайн зарлигаар зурсан Чингис хааны хөрөг зургийг Зураач Т.Одон реалист уран зурагт оруулан бүтээжээ.

Зураач Б.Мөнх "Гөрөөчин айл" 100x200  oil canvas
14/03/2022

Зураач Б.Мөнх
"Гөрөөчин айл" 100x200 oil canvas

Artist Mongolia хуудас 2022.02.22-ны өдрийн дугаараар Урчуудын эвлэлийн гишүүн зураач Б.Од-мэргэний уран бүтээл болон тү...
22/02/2022

Artist Mongolia хуудас 2022.02.22-ны өдрийн дугаараар Урчуудын эвлэлийн гишүүн зураач Б.Од-мэргэний уран бүтээл болон түүний 2018 онд гаргаж байсан үзэсгэлэнгийн талаарх яриаг хүргэж байна.

Б.ОДМЭРГЭН: СУДАЛГАА МИНЬ ИЙМ АМЖИЛТТАЙ БОЛНО ГЭЖ ТӨСӨӨЛӨӨГҮЙ

Зураач Б.Одмэргэний хоёр дахь үзэсгэлэн өнөөдөр 16 цагаас Урчуудын эвлэлийн байран дахь “Бест арт” галерейд нээлтээ хийнэ. Дөрөв хоног үргэлжлэх уг үзэсгэлэнгийн нэр нь “Түүхийн бүдэг жимээр-Монголын нууц товчоон дахь байгалийн дүр зургууд ба газар усны судалгааны товч”. Б.Одмэргэн бол Монголын шог зургийн мастер, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Байдын хүү гэдгийг уран зураг сонирхогчид мэддэг билээ.

-Таны энэ удаагийн үзэсгэлэн түүхийн сэдвээр туурвигджээ. Тэр дундаа “Монголын нууц товчоо”-н дахь байгалийн дүр зураг, газар усыг дүрсэлсэн нь сонирхол татаж байна?

-Харин ч энэ удаагийн үзэсгэлэнгийн зорилго болон бүтээлүүд нь түүхийн сэдвээр туурвигдаж байгаа болохоор олон нийтийн сонирхлыг нэг их татахгүй байх хэмээн бодож байна. Учир нь ийм чиглэлийн уран бүтээл болон судалгаа нь одоо цагийн хэрэгцээг биш, ирээдүй цагийн үр ашгийн төлөө хийгддэг, нэг ёсондоо шоу хийж болдоггүй салбар юм. Хэн ч тоохгүй хэлбэр муутай, юу нь мэдэгдэхгүй үрнээс харсан хүн бүрийн сэтгэлийг сэргээх гоёмсог сарнай ургадаг. Бас халгай ч ургадаг. Гэхдээ та бүхэн юу тарьсныг минь ургахаар нь харахгүй юу гэж хэлэхийн оронд яагаад, ямар үр суулгачихав гэдгээ товчхон тайлбарлая. Ийм сэдвээр уран бүтээл туурвих хүсэлтэйг минь сонссон “Монголын нууц товчоо”-ны талаар судалсан, мэддэг, итгэсэн, өвчилсөн гээд олон эрхэм хүмүүс харамгүй зөвлөж, миний бие тэднийг ирээдүйн уран бүтээлд минь санаа тавьж байсанд сэтгэл ханамжтай байсан шүү. Зарим нь “Мэргээн, чи шалдан хүүхэн зурж байснаас наад сэдэв чинь ёстой зөв, одоо л зөв замдаа орлоо” гэж байсан бол нөгөө нь сэмхэн танхимын буланд дуудаж уулзаад “Чишш! чимээгүй, наад “Монголын нууц товчоо” чинь нууц юм шүү. Яагаад гэдгийг нь мэдэх үү. Хэнтийд гэвэл Говь-Алтайд, Говь-Алтайд гэвэл Хэнтийд гээд нуугаад сөөлжүүлээд биччихсэн юм. Бурхан Халдун Говь-Алтайд бий, Чингис хаан ч Говь-Алтайнх” гэж зөөлөн дуугаар зөвлөсөн. Зарим нэг нь хэрэг болгон холбогдож “За, би чамд нэгэн чухал юм хэлье. Хөвсгөлд “Монголын нууц товчоо”-ны бүх газар нутаг байна. Нэг залуу ном гаргаад Л.Түдэв гуай редакторлачихсан уншаарай” гэж ч анхааруулж байсан л даа. Зурагтын нэвтрүүлгээр эртний бортгон малгайтай, шар дээлтэй аниа хэвлэлийн бага хурал хийж, “Нууц товчооны бүх газар Увс аймагт байна. Чингис хаан Увсынх” гээд судалгаа хийн ном гаргаад, номын нээлтээ хийж байсан нь санаанд бас орсон. Ингээд эцэст нь С.Цогтбаяр ах минь “За Мэргээн, чи гүнзгий орж болохгүй, солиорчихов” хэмээн зөвлөсөн (Инээв). Энэ бүх хугацаанд эрхэм ах минь байн байн ирж, эргэж тойрч байсны хүчинд солиорчихолгүй эрүүл ухаанаа хадгалж үлдэв үү хэмээн бодож ахад талархаж байгаагаа танай сониноор дамжуулан илэрхийлж байна.

“Монголын нууц товчоо”-г уншиж үзээд С.Цогтбаяр ахын “Эрдэмтэн мэргэдээ л түшээрэй” гэсэн зөвлөгөөг даган профессор О.Сүхбаатар гуайтай уулзаж “Монголын нууц товчооны газар усны нэр” гэсэн номыг олж аваад “Бүгдийг нь тогтоочихсон бэлэн гарын авлагатай боллоо. Ажил ч бүтэж байна даа” гэж ихэд баярласан.

-Тэр ч мундаг том ном шүү?

-Уг номонд 150 гаруй газрыг судлан тогтоосон байсан. Харин “Монголын нууц товчоо”-ны үйл явдлуудтай харьцуулан уншихад зарим зөрүүтэй, ойлгомжгүй асуудлуудтай тулгарсан л даа.

-Ямар?
-“Хэнтийн нурууг ерөнхийд нь Бурхан Халдун гэдэг байсан. Хэнтийн нуруунд 13 Бурхан Халдун бий. Одооны Бурхан Халдун бол тахилга хийдэг Бурхан Халдун мөн. Тэмүүжингийн хоргодож байсан Бурхан Халдун нь Мөнгөнморьт хавьд бий” гэснийг уншаад чухам аль хэсгийг нь зурах вэ хэмээн толгой эргэсэн. Эхнээс нь Бурхан Халдун уулын талаар эртний газрын зураг болон одооны Бурхан Халдун хэмээгдэж буй Хэнтий хан уулын тухай судалгаа хийж 1904 оны хаант Оросын газрын зурган дээр Бурхан Халдун уулыг тэмдэглэж үлдээснийг олоод сэтгэл нэн баяссан. Ингээд Бурхан Халдун уулыг мөн хэмээн итгэж түүндээ суурилан судалгаагаа өргөжүүлж Бүрги эрэг, Түнхэлэг горхи, Химурга горхи, Айл харгана, Хараун жидун, Хар талын үзүүр, Цэгцэр, Хүйтэн хэмээх найман газрыг шинээр таамаг дэвшүүлэн газрын зураг, баримтаар баталгаажуулж судалгаа хийн, тус судалгаанд холбогдох газар усыг дүрслэх урлагийн бүтээл болгосноо хамтатгаад “Монголын нууц товчоон дахь байгалийн дүр зургууд ба газар усны судалгааны товч” хэмээх номыг бүтээж Монголын ард түмэндээ өргөн барьж байгаа минь энэ.

-Таны өмнөх үзэсгэлэн хэзээ гарлаа?

-Өнгөрсөн жил гарсан. “Аниргүйн дунд” гэдэг нэртэйгээр.

-Түүхийн сэдвээр ямар ч ажил хийхэд маш их судалгаа, шинжилгээ, цаг хугацаа шаарддаг?

-Ихэнх тохиолдолд түүхэн сэдвээр үзэсгэлэн гаргахдаа өнгөцхөн судлах нь түгээмэл. Миний хувьд бодитой чиглэлээр зурдаг учраас зурах гэж байгаа зүйл минь үнэн байх хэрэгтэй байдаг. Тэрийгээ би үнэн гэж үнэмшихийн тулд судалгаагаа хийгээд үнэн бол үнэн, худлаа бол худлаа гэдгийг тогтооно. Хэрвээ худлаа байвал зурж чаддаггүй. Хамгийн гол нь үнэмшсэн хойноо л зурна. Үнэмшихээр төсөөлөл бий болно. Тэр төсөөллөө зурдаг гэж ойлгож болно. Бурхан Халдун гэхэд л 13 Бурхан Халдун байсан. Бүрги эрэг нь Багануурын хойхно талд байдаг ч юмуу. Тэндээс Бурхан Халдун руу зугтсан гэхэд үнэхээр үнэмшилгүй болчихож байгаа байхгүй юу. Тэгэхээр надад үнэмшил төрөхгүй учраас сайн бүтээл төрөх ямар ч үндэс байхгүй болчихож байгаа юм. Өөртөө үнэмшилтэй болохын тулд судалгаа хийсэн. Гэхдээ миний энэ судалгаа ийм амжилттай болно гэдгийг үнэндээ төсөөлөө ч үгүй. Бурхан Халдуныг тэмдэглэсэн газрын зургийг олно ч гэж бодоогүй. Тэрхүү газрын зургаа олчихоод уг хайрхныг зурах итгэл үнэмшилтэй болсондоо баярлаж баяссан. Тэгээд Бурхан Халдуныгаа зурж байхдаа судалгаа минь улам гүнзгийрсээр энэ найман газрыг олчихно гэж ерөөсөө бодсонгүй.

-Манайхан Бурхан Халдун гэж нэг оргилыг л нэрлээд байдаг. Гэтэл таны судалснаар Бурхан Халдун чинь бүхэл бүтэн том цогцолбор юм байна шүү дээ?

-Тийм. Энэ нь өөрөө том уулын экосистем. Энэ экосистемийн онцлог нь юу вэ гэхээр Бурхан Халдун нь орчин цагийн зүг чигээр хойд талаасаа Онон гол эх аваад өмнө талаас нь Хэрлэн гол эх авдаг. Энд яагаад орчин цагийн зүг чиг гэж яриад байна вэ гэвэл эртний монголчуудын зүг чиг, орчин цагийн монголчуудын зүг чиг зөрүүтэй. Асар их зөрүүтэй.

Эрт үед монголчууд нар мандах зүгийг өмнө зүг, жаргах зүгийг хойд зүг гэж үздэг байсан. Тэгэхээр хаваржаандаа очоод гэрээ наран мандах зүг рүү харуулаад барьчихна. Зун бас нар мандах зүг рүү гэрээ харуулж барина. Яагаад вэ гэвэл нар бол үнэн зүйл учраас тэр рүү л харуулаад гэрээ барьчихна. Тэгээд л гэрийн баруун тал бол баруун зүг, зүүн тал бол зүүн зүг, нар жаргаж байгаа зүг хойд зүг гэдэг байсан. Зуны туйлд бол бүр зүүн хойд зүгт гэрээ харуулж барина. Өвөл нь зүүн урагшаа гэрээ харуулж барина. Тэр нь нүүдэлчдэдээ хамгийн зөв зүг чиг олох арга байсан. Оновчтой сонголт нь тэр. Түүнээс өөр сонголт байгаагүй. Тэр үед үүнээс илүү мэргэн санаа байна гэж байхгүй. Наран мандах зүгийг хараад л “Энэ чинь өмнө зүг” гэж ойлгоод зүг чиг алдаж, будилна гэж байхгүй.

-Та ийм үзэсгэлэн гаргахын тулд олон жилийн өмнөөс судалж, төлөвлөж байжээ?

-Тэгж ойлгож болно. Гэхдээ өнгөрсөн жилээс “Монголын нууц товчоо”-нд гарч байгаа газруудыг зуръя гэсэн санаа төрсөн. Сэдэвт зураг гэдэг нь томоохон төрөл. Одоо сэргэж байгаа гэж хэлэхэд болно. Хүмүүс зурах гэж оролддог болж. Тэр зургийн төрлийг ойлгоход хялбараар тайлбарлавал утга зохиолоор бол роман, хөгжмөөр симфони байхгүй юу. Уран зургийн энэ төрлөөр бүтээл туурвидаг хүмүүс цөөн болчихсон. Зурахад ч хэцүү, ер нь. “Монголын нууц товчоо”-нд гарч байгаа үйл явдал, монголчуудын үүх түүх чинь өөрөө эргээд хичнээн л бол хичнээн сэдэвт зураг зурахаар тийм өргөн утга санаа, түүхийг агуулчихсан гайхамшигтай. Гэтэл үүнийг дүрслэх урлагийн бүтээл болгох гэхээр тухайн зураач үнэмших хэрэгтэй болоод байдаг. Би дээр ярьсан шүү дээ. Түнхэлэг горхины судалгаа яаж явагдсан бэ гэхээр Добу мэргэн, Дува сохор хоёр Бурхан Халдун уулан дээр гарсан гэж “Монголын нууц товчоо”-нд гардаг. Бурхан Халдун маань тодорхой болчихсон болохоор уг хайрхан дээр гарч ирэхэд Түнхэлэг горхи хаашаа байна вэ гэдэг асуулт гарч ирсэн. Тэр хаана байна вэ гэдгээс өглөө юу, орой юу, гэрэл сүүдэр нь хаанаас вэ гэдэг нь шийдэгдэх ёстой байдаг.

-Та Бурхан Халдунд очиж олон удаагийн судалгаа хийж, явж аялсан байлгүй?

-Очилгүй яахав. Судалгаа хийсэн. 3000 гаруй км газар мориор, явганаар, машинаар явж судалгаа хийсэн. Бүрги эрэг дээр мориор явж очиж судалгаа хийсэн. Очихгүй л бол таамгаар хийх ямар ч боломжгүй. Бүрги эрэг, Түнхэлэг горхи, Химурга горхи, Айл харгана, Хараун жидун, Хар талын үзүүр, Цэгцэр, Хүйтэн гэсэн энэ тогтоосон найман газартаа бүгдэд нь очсон.

-Түүх болон газар зүйн чиглэлээр ажилладаг, судалгаа хийдэг олон хүнтэй уулзсан уу?

-О.Сүхбаатар гуайтай уулзаж ном авсан. “Монголын нууц товчоо”-г газар зүйн талаас нь судалж байгаа манай хамгийн том эрдэмтэн. Их дээр үеэс судалсан. Бүр Ж.Самбуу даргын үеэс л судалгаагаа хийж эхэлсэн юм билээ. Би тэр хүнээр маш их бахархаж байна. Мундаг хүн.

-Та энэ үзэсгэлэндээ хичнээн бүтээл дэлгэж байна вэ?

-19 бүтээл дэлгэгдэнэ.

-Үзэсгэлэнгийн хажуугаар судалгааны ном хүртэл гаргажээ?

-Судалгааны ном гаргаснаас гадна судалгааны товчийг нь ч хэвлүүлсэн. Маш товч хэлбэрээр гаргасан.

Address

UB
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Artist Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share