Саран Бэхи

Саран Бэхи Аялал/ Тэмдэглэл/ Нийтлэл/Сурвалжилга/Шүлэг Тархи мартавч зүрх сангалзах дурсамж хэн бүхэнд бий ...

10/06/2026

Ийм хөдөлмөр, эгэл хүмүүс бидний дунд оршин байдаг нь сайхан даа 💛

Завтай болохоороо шинэ шүлэг орууламз 🥰
02/06/2026

Завтай болохоороо шинэ шүлэг орууламз 🥰

Буруу л бодож дээ залуу минь
Банзалны минь уртаар ухааныг минь хэмжсэн бол

Эндүү л бодож дээ залуу минь
Эрхэлж туньсан аалиар сэтгэлийг минь дүгнэсэн бол

Зѳрүү л бодож дээ залуу минь
Зүрх рүү минь биш хѳх рүү зүтгэсэн бол

Андуу л бодож дээ залуу минь
Амраг хайрын сэтгэлийг зугаа гэж

Ташуу л бодож дээ залуу минь
Тэврээд л авбал алдуурахгүй гэж

Сэтгэлийг минь татаагүй байж
Сайхныг минь сонжино гэж

Итгэлийг минь ѳрдѳѳгүй байж
Инээдийг минь амсана гэж

Буруу л бодож дээ залуу минь
Буцаад л ганцаараа алх даа .... 😎

✍️: П.Даваажаргал Davka Pd

14/03/2026

Дундговьд ирлээ 🚘

Аймгийн төв Мандалговь хотын Нутгийн удирдлагын ордны өмнө ийм сүрлэг хөшөө байдаг юм байна. Сонирхвоос, Засаг түшээ гүн Гадинбалын Чагдаржав гэж эрхэм ажээ.

Тэрээр 1900 оноос Түшээт хан аймгийн чуулганы дэд дарга, 1909 оноос чуулганы дарга болж байжээ.

Манжийн ноёрхлоос ангижирч, тусгаар улсаа байгуулахаар эвлэлдэн нэгдсэн Монголын ихэс дээдэс, хутагт хувилгаад 1911 оны намар Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газар буюу Түр засгийн газар байгуулж даргаар нь Түшээ гүн Г.Чагдаржавыг томилсон байна.

1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг санаачлан нууцаар удирдан зохицуулагч гол зургаан хүний нэг нь Чагдаржав байв.

Тиймээс Олноо өргөгдсөн Богд Хаант Монгол Улсыг тунхаглан, төрийн яамдыг байгуулахад Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэх яамны анхны тэргүүн сайдаар томилогджээ.

Одоо ер нь явсан газар бүрээсээ сонин сайхаэ хуваалцаж байна аа 🤗

14/03/2026

Насаа яг таг мэдэхгүй ч ишиг, борлонг элбэгхэн номхруулчихдаг ийм нэгэн залуу байна ❤️
Малчны хот, монгол ахуй хүүхдийг бие, сэтгэл, оюун санааны хувьд эрүүл чийрэг өсгөдөг ажээ 🙏

Он цагийг хайраар туучиж явна даа 🌼🥰❤️Happy birthday to me 🥳
01/02/2026

Он цагийг хайраар туучиж явна даа 🌼🥰❤️
Happy birthday to me 🥳

20/01/2026

Жавар тачигнасан өвлийн үдэш халуу дүүгэсэн гэртээ халуун ам бүлээрээ халуун шөл уугаад суух чинь жаргал мөн дөө ❤️

17/01/2026
Эгч нь залуудаа шүлэг бичдэг байлаа ☺️
06/01/2026

Эгч нь залуудаа шүлэг бичдэг байлаа ☺️

Ширтээд л баймаар дөлгөөн харц
Шимж амталмаар тансаг уруул
Сонсоод л баймаар сайхан хоолой
Соронзон мэт татагддаг аа чамдаа

Илбээд уйдамгүй зөөлөн сэвлэг
Инээгээд л мөнхөрмөөр чинийхээ дэргэд
Налаад л суумаар ханхар цээж
Нялхарч эрхлээд чамдаа л уусмаар

Тэврэлт чинь намайг
Тэнгэр эрхэст хүргэдэг
Үнсэлт чинь намайг
Үүлсийн дунд жаргаадаг

Тэвчих хүсэл алдуурахад бид
Тэртээх огторгуйгаар аялдаг
Мөнх бусын орчлонд
Мөнхөд жаргахаар тэмүүлдэг.

By: Саран Бэхи /П.Даваажаргал/
2016.07.29 01:14

Address

СБД 10-р хороо
Ulaanbaatar

Telephone

+97689188189

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Саран Бэхи posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Саран Бэхи:

Shortcuts

Share