02/05/2023
Манайх чөлөөт, к-поп, ардын бүжиг, цэнгээнт бүжигээс гадна шугаман бүжгийн өглөөний ангитай шүү дээ нээрээ.
Шугаман бүжиг гэж юу вэ?
LINE DANCE буюу орчуулбал Шугаман бүжиг гэдэг.Дэлхийн 120 гаруй орнуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийн тулд хамт олон,найз нөхдөөрөө өөрсдийн сонсох дуртай хит дуунууддаа хамтдаа олуулаа нэг зэрэг бүжиглэдэг чөлөөт бүжиг.Зарим оронд ЭВ НЭГДЛИЙН БҮЖИГ ч гэж нэрлэдэг.Анх 1800 аад онд Ковойчууд нэг зэрэг хөлөө чанга дэвслэн хийж эхлэснээр уг бүжиг үүссэн гэж үздэг.1970аад оноос латин америк бүжгийн хөдөлгөөнүүд оруулж бүжиглэх болсноор олон орны ялангуяа 40-өөс дээш насныхан илүү сонирхон бүжиглэх болсон.Манай Монгол оронд 1980аад онд нэгэн гадаад хүн олон хүмүүс цугларсан арга хэмжээн дээр нэг эгнээн зогсоод алхалтууд заасан нь өнөөдрийн хүн бүхний мэддэг 16 тоот байжээ.