08/10/2026
Юуны өмнө бидэнд баяр хүргэж урмын сайхан үгээ хайрлаж баярыг минь хуваалцсан, баяр дээр минь баяр нэмсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа🙏🏻❤️
Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг "ӨСВӨРИЙН ЦИРКЧДИЙН ИХ НААДАМ" нь Монгол улсад зохион байгуулагддаг цор ганц циркчдийн тэмцээн билээ. Энэ жил Монгол улсад циркийн урлаг үүсэж хөгжсөний 85 жилийн ойтой давхцан тохиож буйгаар онцлог байлаа. Тус 7-р Их наадамд нийт 180 гаруй өсвөрийн бяцхан циркчид, 16 цирк уран нугаралтын студи дугуйлангууд, 44 уран бүтээлээр оролцож авьяас билэг ур чадвараа сорьлоо. Зөвхөн оролцохоос илүү шинэ залуу бяцхан уран бүтээлчид өөрсдийн сурсан мэдсэнээ үзүүлж гэр бүл, ах дүү, найз нөхдөдөө тайлагнасан маш сайхан орой болж өнгөрлөө. Энэ дашрамд дурьдахад залуу, өсвөр болон бага насны циркчдийг дэмжиж энэхүү тэмцээнийг зохион байгуулдаг МОНГОЛЫН ЦИРКЧДИЙН ХОЛБОО-д талархал илэрхийлье.
"Өсвөрийн циркчдийн 7-р Их наадам"-д манай Сар нар студи энэ жил анх удаа оролцлоо. Манай студи бараг хамгийн отгон студи мөн бид 2 ч залуу багш нар билээ😁 Бидний хувьд хүүхдүүдээ оролцуулах нь л өөрөө хамгийн том амжилт анхны том алхам байсан. Хөөрхөн шавь нар минь "Хүрэл унага" цом хүртэж хоёр багш нь магнай хагартал баярлав. Мөн "Шүүгчдийн нэрэмжит шагнал" "Тусгай байрын шагнал" зэрэг шагналыг тус тус авлаа. Биднийг үргэлж дэмжиж ирсэн тусалж хамтардаг эцэг эхчүүддээ маш их баярлалаа. Мөн үргэлж дэмждэг нүүр номын дагагч та бүхэндээ баярлалаа🥰