Bota's piano

Bota's piano Бяцхан шавь нарынхаа авьяас, чадварыг хуваалцах хууда?

05/03/2026

Төгөлдөр хуур тоглож сурах нь заавал мэргэжлийн пианист болох тухай биш юм аа! Хүүхдүүд тоглохдоо алдаа гаргах, давтах, заримдаа удаан сурах явцтай тулгардаг ч айх хэрэггүй. Ингэж хичээж байгаад тэвчээртэй болох, анхаарал төвлөрөх, өөртөө итгэх итгэлээ нэмэх боломжтой.

Төгөлдөр хуур нь зөвхөн хөгжим төдийгүй, хүүхдүүдэд өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйл сурах дур сонирхолыг төрүүлдэг нэгэн гайхалтай арга зам юм.

Сайн байна уу?"Bota's piano" төгөлдөр хуурын сургалт маань дахин эхэллээ 🎹 Ганцаарчилсан сургалтаар багшлаад яг 12 дахь ...
04/03/2026

Сайн байна уу?
"Bota's piano" төгөлдөр хуурын сургалт маань дахин эхэллээ 🎹 Ганцаарчилсан сургалтаар багшлаад яг 12 дахь жил маань болж байна. 😊😇
2026 оны 3-р сарын 9-нөөс шинэ элсэлт авч эхэлнэ.

🤩3-р сар дуустал хөнгөлөлттэй үнээр бүртгэж байна.
🤗Өмнө нь хичээлд сууж байсан шавь нар минь үргэлжлүүлэн суралцах болон завсарласнаа нөхөж эхнээс нь дахин сурах бүрэн боломжтой.🫂

📲📞Нэмэлт мэдээллийг чат болон утсаар холбогдон асуугаарай.
Баярлалаа 🌸 ☎️94946469

Нүдээрээ нот уншингаа хоёр гараараа хөгжимдөх нь бас л нэг өөр төрлийн тархины дасгал юм. Төгөлдөр хуурын нот унших нь н...
07/01/2024

Нүдээрээ нот уншингаа хоёр гараараа хөгжимдөх нь бас л нэг өөр төрлийн тархины дасгал юм. Төгөлдөр хуурын нот унших нь нэг талаараа гадаад хэл сурахтай адил юм. Нот уншихдаа дээш доош харцаа байнга шилжүүлдэг учир нүдний хараанд ч мөн сайнаар нөлөөлдөг.

🎼Нот уншингаа төгөлдөр хуур тоглоход дээд зэргийн анхаарал мөн тэвчээр шаардагддаг. Учир нь 1 удаа тоглоод л сурчихгүй д...
08/10/2023

🎼Нот уншингаа төгөлдөр хуур тоглоход дээд зэргийн анхаарал мөн тэвчээр шаардагддаг. Учир нь 1 удаа тоглоод л сурчихгүй дахин дахин давтаж байж гартаа хэвшүүлдэг учраас. Ингэснээр хүүхэд аливаа зүйлийн учрыг нь амархан олж хийж чаддаг, нямбай, сайн төвлөрөх чадвартай болдог 🎹

😁🥰
30/09/2023

😁🥰

❤️😍❤️🎶🎶❤️😍

23/08/2023

Шинэ элсэлтээ авч байна 🎹

23/04/2023

Төгөлдөр хуурын сургалт гэдэг нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлээс ялгаатай.Хүүхэд төгөлдөр хуурыг албадлагаар бус сонирхлын үүднээс сонгон суралцдаг учраас хөгжмийн талаар өөдрөг сайхан бодолтой болдог.

04/03/2023

Төгөлдөр хуур тоглох нь дараах ач тустай:

🧠Төгөлдөр хуур тоглохын тулд баруун, зүүн 2 гар нь ихэвчлэн тус тусдаа бүхэлдээ өөр хөдөлгөөн хийдэг. Тиймээс аль гар яаж хөдлөх ёстой гэдгийг хурдан сэтгэж олох хэрэгтэй болдог.
Ингэж 2 гарын, 2 өөр хөдөлгөөнийг нэгэн зэрэг зохицуулж тоглож сурсанаар тархийг хөгжүүлнэ!

👂🏻Хүн болгон төрөлхийн сайн сонсголтой байдаггүй. Төгөлдөр хуур тоглох нь хүүхдийн сонсголыг хөгжүүлдэг. Төгөлдөр хуур тоглож байхдаа хөг эгшгийг ялгаж сонсож сурдаг.
Өөр өөр эгшгүүдийг зэрэг хөгжимдөх бүрт тархи өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг!

👀✋🏻🤚🏻Нот уншингаа төгөлдөр хуур тоглоход дээд зэргийн анхаарал мөн тэвчээр шаардагддаг. Учир нь 1 удаа тоглоод л сурчихгүй дахин дахин давтаж байж гартаа хэвшүүлдэг учраас. Ингэснээр хүүхэд аливаа зүйлийн учрыг нь амархан олж хийж чаддаг, нямбай, няхуур, сайн төвлөрөх чадвартай болно...

🎹Нот уншихын тулд хөгжмийн онол болон бүтцэд анализ хийх шаардлагатай болдог учир энэ нь оюуны дасгал болж өгдөг. Нотыг хөгжмийн математик гэж хэлж болно. Учир нь хэмжээ, хурууны дугаар, хэмнэл гэх мэт олон тооцооллуудыг нэгэн зэрэг хийж байдаг.

💪🏻Төгөлдөр хуур тоглож сурснаар хүүхэд илүү овсгоотой болдог ба гарын бүх булчинг жигд хөгжүүлдэг 🖤🤍🖤🤍🖤

05/11/2022

Оролцоорой шавь нар минь ❤️

Ээдээ Яг хэлэхийг хүсдэг зүйлүүдийг минь биччихэж 👍👍👍
22/10/2022

Ээдээ Яг хэлэхийг хүсдэг зүйлүүдийг минь биччихэж 👍👍👍

Багшийн өнцгөөс эцэг эхчүүддээ хэдэн юм хэлье аа.

1. Багшаа хэзээ тийм юм тоглох вэ? хэдэн сарын дараа Бетховен тоглох вэ? за энэ бол цэвэр танай хүүхдээс шалтгаалах учраас хариулж чадахгүй.

2. Ийм юм тоглуулахаа болиод шууд ая үзчихэж болохгүй юу? Эхний жижиг дасгалууд, зохиолууд аялгуу онц биш ч гэсэн цаанаа ямар нэгэн техникийг суулгах зорилготой байдаг. Утга учиргүй дасгал гэж байдаггүй. Үсэг суралгүйгээр шууд уншиж сурсан хүн байхгүй биз дээ?

3. “Өөрөө давтахгүй л байна”. Хүүхдээ анхаарч, давтахыг нь сануулж, шаардахгүй л бол эхэндээ хүүхэд өөрөө давтана гэж ер нь байхгүй. Хүүхэд сайжрах нь дан ганц багшаас шалтгаалахгүй. Хичнээн сайн багш байлаа ч давтахгүй бол ямар ч нэмэргүй. Тэгээд хүүхэд нь сайжрахгүй болохоор муу багш байна лээ гээд яриад явчихдаг нэг ийм хэцүү асуудлууд байна аа. Олон мундаг багш нарыг ингэж ярихыг сонсож явлаа.

Ер нь багшийн юу заах яах ийхэд битгий оролцож байгаарай. Ялангуяа хөгжмийн мэдлэггүй гэчихээд багшид нь заагаад оролцоод байхаар бүр ямар ч хичээл заах хүсэлгүй болчихдог.

Багш 50% + Хүүхэд 50% = 100% Хэн хэн нь хөдөлмөрлөж л байж үр дүн гарна.

Address

БЗД
Ulaanbaatar

Telephone

+97694946469

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Bota's piano posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Bota's piano:

Share