MOONO/luxury

Directions

MOONO/luxury Минимал,premium хэв маяг
(Таны орон зайг дуугүй тодорхойлно)

ХҮННҮГИЙН БУЛШНААС ОЛДСОН “БЭРС” — ЭРТНИЙ НҮҮДЭЛЧДИЙН ХҮЧНИЙ БЭЛГЭДЭЛХүннүгийн үеийн булш, археологийн олдворуудаас махч...
06/09/2026

ХҮННҮГИЙН БУЛШНААС ОЛДСОН “БЭРС” — ЭРТНИЙ НҮҮДЭЛЧДИЙН ХҮЧНИЙ БЭЛГЭДЭЛ

Хүннүгийн үеийн булш, археологийн олдворуудаас махчин амьтны дүрслэл бүхий алт, хүрэл болон бусад эдлэл олонтаа олддог. Тэдгээрийн дундаас “бэрс” хэмээн нэрлэгддэг махчин амьтны дүрслэл нь эртний нүүдэлчдийн урлаг, бэлгэдлийн онцгой төлөөлөл юм.

Бэрс нь хүч чадал, сүр жавхлан, эр зориг, хамгааллын утгыг илэрхийлдэг байсан хэмээн тайлбарлагддаг. Хүннү нар амьтны дүрсийг зүгээр нэг чимэглэл болгон ашиглаагүй, харин тухайн амьтны хүч, хөдөлгөөн, догшин шинжийг урлагийн хэлээр илэрхийлж байжээ.

Энэ төрлийн дүрслэл нь бидний өвөг дээдэс байгаль, амьтны ертөнцийг хэрхэн ойлгож, тэдгээрийн шинж чанарыг өөрсдийн ертөнцийг үзэх үзэлтэй холбож байсныг харуулдаг.

🏹 Хүннүгийн “амьтны загварт урлаг” бол зөвхөн гоёл чимэглэл биш — нүүдэлчдийн оюун санаа, хүч чадал, байгальтай харилцах харилцааг илэрхийлсэн өв соёл юм.

Өнөөдөр бидний хэрэглэж буй монгол хээ, бэлгэдэл, амьтны дүрслэлийн цаана хэдэн мянган жилийн өмнөх энэ уламжлалын ул мөр оршсоор байна.

Өв соёлоо танина гэдэг — өөрсдийнхөө хэн болохыг танихын эхлэл. 🇲🇳
#бэрс
#хүннү

Хүннүгийн үеийн археологийн олдвор.Домогт гардаг ганц эвэрт амьтан. Энэ амьтныг монголчууд “Бэлгэт гөрөөс”, “хилэн гөрөө...
05/09/2026

Хүннүгийн үеийн археологийн олдвор.

Домогт гардаг ганц эвэрт амьтан. Энэ амьтныг монголчууд “Бэлгэт гөрөөс”, “хилэн гөрөөс” ч хэмээн нэрлэдэг. Мөн бодь гөрөөс, цагаан гөрөөс, голч гөрөөс хэмээн нэрлэх явдал ч бий. Бэлгэт гөрөөсийг сайн сайхны бэлгэдэл, цэвэр ариуны бэлгэдэл хэмээн үздэг ажээ. Уг амьтны онцлог нь ганц эвэртэй байх тул өрнө дахинд “юникорн буюу ганц эвэрт” хэмээн нэрлэдэг байна. Өрнийн домогт гол төлөв цагаан өнгийн морь төрхтэй дүрслэгддэг бол дорно дахинд ялангуяа Хятадад луутай төстэй домгийн амьтан хэмээн төсөөлдөг ажээ. Хятадууд бэлгэт гөрөөсийг “чилэн” хэмээн нэрлэнэ.

Монголчууд уг амьтныг бүс, адууны тоног зэрэгт дүрслэн гоёл болгож байсан нь археологийн олдворуудаас харагддаг. Үүний тод жишээ нь өдгөө ОХУ-ын Эрмитаж музейд хадгалагдаж буй Алтан ордны дурсгалаас илэрсэн бүсний мөнгөн чимэг юм.

Бэлгэт гөрөөсийг Хүннүгийн үед их шүтэж байсан нь сүүлийн жилүүдэд Хүннүгийн язгууртны булшнаас илэрч олдсон эмээлийн хударга хөмөлдрөгний чимэгт олонтаа дүрслэсэн байгаагаас мэдэгдэнэ. Анх Архангай аймгийн нутагт орших Гол модны дурсгалт газрын 20-р булшнаас бэлгэт гөрөөсийн дүрстэй алтаар шарж мөнгөөр хөөмөлдөн хийсэн дугуй болон гонзгой хэлбэрийн хударга, хөмөлдрөгний чимэгнүүд олдсон ба түүний дараа Ноён уул, Гол мод-2 зэрэг дурсгалаас ч төстэй алт, мөнгөн чимэг олджээ.
#бэлгэт гөрөөс
#хүннү
#Олдвор
#Гөрөөс

Address

13
Ulaanbaatar
15

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when MOONO/luxury posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category