06/09/2025
Жирэмсний иогийн урагт үзүүлэх ач тус✨
🤰 Жирэмсэн үе бол зөвхөн ээжид төдийгүй хэвлий дэх үрийнхээ эрүүл мэндэд анхаарах онцгой цаг хугацаа. Энэ үед хийсэн иогийн дасгал хөдөлгөөн нь зөвхөн ээжийн бие сэтгэлд бус, хүүхдийн өсөлт хөгжилд ч шууд эерэгээр нөлөөлдөг.
🕊🍀Хэвлий дэх ургийн өсөлт, хөгжилд эерэгээр нөлөөлнө.
🕊🍀Ураг хэвлийдээ хэт томрохоос сэргийлнэ.
🕊🍀Булчингийн үйл ажиллагааг идэвхжүүлж, ихсийн цусан хангамжийг сайжруулна.
🕊🍀Ээжийн зүрхний хэмнэл өөрчлөгдөж, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдсэнээр урагт очих хүчилтөрөгч нэмэгдэнэ.
🕊🍀Ээж тав тухтай орчинд зохистой дасгал хийх үед хүүхэд ч мөн эерэг хэмнэл, хөдөлгөөнийг мэдэрдэг. Энэ нь урагт орон зай гарч, байрлалаа зөв өөрчлөхөд тусалдаг.
🕊🍀Зөв зохистой дасгал хөдөлгөөн нь ургийг тайван, амар амгалан байлгахаас гадна төрсний дараа хүүхэд нойр сайтай, тайван өсөж торнидог.
🕊🍀Хүүхэд хэвийн жинтэй төрөх ба төрөлтийн явцад хүүхдэд үзэгдэх стресс багасч, төрөлт илүү хялбар болдог.
🌸 Иймээс жирэмсний иог бол зөвхөн ээжийн биеийн хүчийг хадгалахаас гадна, хүүхдээ эрүүл, амар амгалан төрүүлэхэд хамгийн зөөлөн, аюулгүй бэлэг юм.
#жирэмснийиог #ЭрүүлЖирэмслэлт #ЭэжХүүхдийнЭрүүлМэнд #УрагтАчТус #ЭрүүлАмьдралынХэвМаяг #ИогАмьдрал