Bestacoustics Reinhardt GmbH -ийн түүх
Reinhardt ХХК -ны суурийг ноён Gunther Reinhardt оюутан байхдаа үндэслэн тавьсан билээ. Тэр үед ноён Gunther Reinhardt хүмүүст гитар зааж амьдралын өртгөө олдог байсан. ( Энэ нь одоогийн компанидаа зайлшгүй нэгэн чухал үндэс суурь болжээ) Тухайн үедээ гитар сурагчиддаа хямдхан мөртлөө дуу, чанар сайтай гитар олж өгөх нь амархан байгаагүй. Тийм учраас ноён Gu
nther Reinhardt гитарын дэлгүүр нээж ажиллуулсан байна. Их сургуулиа төгсөөд , Тюбингэн хотод шилжэж очсоныхоо дараа удалгүй ноён Rudi Blazer-тай (Ноён Rudi Blazer нь акустик гитар урладаг мастер) танилцжээ. 1982 онд ноён Reinhardt болон ноён Blatzer хамтран анхныхаа гитарын үйлдвэр болох "Blatzer & Reihardt ХХК" –ыг нээж, чанарын өндөр төвшинд акустик гитарыг хийдэг болжээ. Энэ гитаруудаа хөгжмийн зэмсэгийн үзэсгэлэнд гаргаж, германы хөгжмийн зах зээлд хөлөө тавьсан.
1987 оны хөгжмийн зэмсэгийн үзэсгэлэн дээр ноён Gunther Reinhardt испаний Валэнчиа хотноо суурьшин байдаг Sanches гитарын фирмийн эзэнтэй танилцан, хамтран ажилласан байна. Тухайн үед Sanches фирм нь германы зах зээл дээр туршлага сайтай түнш хайж байжээ. Үүний үр дагаварт Blatzer und Reinhardt ХХК нь гитарын дистрибьютор фирм болон өргөжсөн. Энэ онд бас канадын Seagull компаний бүтээгдэхүүнийг нэмж борлуулах болжээ.
1991/1992 онд Blatzer & Reinhardt ХХК нь Reihardt ХХК ба Blatzer ХХК болон тус тусдаа ажиллах болсон. Ноён Gunther Reinhardt чанарын өндөр төвшинд хийгдсэн гитарын дистрибьютор фирмээ ажиллуулахын хажуугаар испаний гитар үрладаг мастертай хамтран, анхны хуш модоор хийсэн, дуу сайтай AROGON гитарыг бий болгожээ. Удалгүй ноён Gunther Reinhardt хятадад гитарийн үйлдвэр байгуулан, Baton Rouge болон La Mancha гитар хийж өндөр амжилтанд хүрсэн. Зорилго нь чанарын өндөр төвшиний баталгааг хямд үнэтэй хослуулахад оршиж байв. Энэ мэтээр олон төрлийн сонгодог ба акустик гитар бий болсон. Энэ гитарууд нь анхлан сурагчдын хувьд маш чухал нөхцлийг бүрдүүлж өгсөн.
Өнөөдрийг хүртэл Baton Rouge болон La Mancha гитар нь европид бас дэлхийд маш өргөнөөр тархаж олон оронд экспортонд гаргагддаг болсон. Үүнд Швейцар, Австри, Франц, Испани, Их Британи, Орос ..... гэх мэтээр.
Энд ахин дурдахад: Зарим нэг гитарчдад зориулж Reinhardt ХХК нь дээд зэрэглэлийн гитаруудыг бас танилцуулж байгаа. Энд: Ramirez, Kössl,Vigier, Kohno/ Sakurai ....