"о2" нь хүчилтөрөгч бөгөөд "Агуй o2" нь байгальд ээлтэй Монгол соёл, түүнийг бүтээгч нь (Auditorium) юм. Агуй о2 (auditorium)
Агуй о2 нь аялал жуулчлалд зориулсан түүх, соёл, урлагийн цогц тоглолтын үйлчилгээ үзүүлэх Агуйн өргөө.
Агуйн зааланд орсоноор Монголын газар нутаг дээрх хадны балар үе, шинэ чулуун зэвсгийн үе, хүрлийн үе, хүннү гүрний үеүүдэд хамаарах 30 орчим зургийг үзэх боломжтой.
Ту
с хадны зургууд нь эртний нүүдэлчдийн өнөө цагт илгээсэн бичээс захидал гэж ойлгож болно. Тийм учраас тус биет сурвалжийг Монголын язгуур урлаг, ардын болон үндэсний урлаг зэрэг биет бус өвүүдээр дамжуулж ирсэн зочид, жуулчдад танилцуулах зорлиготой бүтээгдсэн.
“Агуй о2” түүх өв соёлын тоглолтоор үйлчлүүлсэнээр жуулчдын аялалын очих газрын тухай ойлголт тодорхой болж очсон газрынхаа өв соёлыг бахархах мэдрэмжийг бий болгоно.
“Агуй о2” заалны нэмэлт үйлчилгээ:
• Шаардлагатай үед проектор, дэлгэц, дуу соундын тусламжтайгаар жуулчдад хүргэх Монгол улсын аялал жуулчлалын цогц мэдээллийг хүргэх,
• Ядарсан жуулчдыг агуйн нам гүм орчинд, байгалийн зөөлөн дуу чимээнд замын алжаалаа тайлах,
• Дуун бясалгал хийх, язгуур урлагийн богино хугацааны сургалтанд хамрагдах,
• Яарсан жуулчдад захиалгат хоолоор үйлчлэх, /урьдчилан захиалах/
• 19 – 20 зууны Монголын соёл урлагийн хөгжил хувьсалыг Монголын театрын музейн орчинд танилцаж эртний нүүдэлчдийн дуу хуурыг дэргэдээс нь үзэж сонсох, хамтран тоглох ховорхон боломж.
• Хурал, семинарын зориулалтаар ашиглах
Агуй өргөөний зай багтаамж: Ойролцоогоор 50-60 хүнд зориулагдсан. Тусгай үйлчилгээний зориулалттай.
Агуй өргөөнд тоглох хамтлаг, уран бүтээлчид:
Алтай хамтлаг
Бөртэ хамтлаг
Хатан ятга чуулга
Язгуур өв тээгчид: Уртын дуу, хөөмэй, цуур, бий биелгээ, икэл хуур, хэл хуур, тууль гэх мэт
Жуулчны компанид тавих нөхцөл:
Зөвхөн гэрээгээр хамтран ажиллана.
Ойролцоо байрлах үйлчилгээний газрууд нь:
Монголын үндэсний түүхийн музей, Чойжин ламын сүм музей, Сүхбаатарын талбай, Чингис хааны музей, Галлерей Кашмир, Туушин зочид буудал, Улаанбаатар зочид буудал, UB Grand зочид буудал, Модерн Номадс ресторан, Veranda ресторан, Төв шуудан
Эдгээр давуу боломжуудыг ашиглан хотын түгжрэлд үл хамааран хотын аялал хийнгээ Агуй о2 түүх, өв соёлын тоглолтоор үйлчлүүлсэнээр цаг хугацаагаа хэмнэх боломжтой.
Холбоо барих
Е-майл; [email protected]
Facebook ID; auditoriummn
Утас 99167471