B contemporary art gallery

B contemporary art gallery Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from B contemporary art gallery, Art Gallery, Ulaanbaatar.

ХОТЫН ЧИМЭЭ үзэсгэлэнгийн уран бүтээлчийг цувралаар танилцуулж байна.Хотын хэмнэл, өдөр тутмын амьдрал, хүний дотоод мэд...
27/08/2026

ХОТЫН ЧИМЭЭ үзэсгэлэнгийн уран бүтээлчийг цувралаар танилцуулж байна.

Хотын хэмнэл, өдөр тутмын амьдрал, хүний дотоод мэдрэмжийг өөр өөрийн уран бүтээлийн хэлээр илэрхийлсэн уран бүтээлчид энэхүү үзэсгэлэнд нэгдэж байна.
ҮсэгТоо залуу уран бүтээлчдийн нэгдлийн уран бүтээлч Т.Тэргэлийг танилцуулж байна.

Т.Тэргэл (1998 онд төрсөн) нь 2019 онд СУИС-ийн Кино, Телевиз, Медиа Урлагийн Сургуулийг аниматор мэргэжлээр төгссөн. Тэрээр дижитал иллюстраци, номын зураг болон медиа чиглэлээр бие даан ажилладаг бөгөөд хөдөлгөөнт дүрс, дуу дүрсний харилцан үйлчлэл, мөн өдөр тутмын орчин дахь мэдрэмжийг дүрслэхэд түлхүү анхаардаг. Энэ удаа “Хотын чимээ” хамтарсан үзэсгэлэнд “Pneuma” хэмээх уламжлалт болон дижитал техник хосолсон анимейшнээрээ оролцож байна.
Цувралаар уран бүтээлч бүрийг танилцуулах тул бидэнтэй хамт байгаарай.
#ХотынЧимээ

ХОТЫН ЧИМЭЭ | хамтарсан үзэсгэлэн“Хотын Чимээ” хамтарсан үзэсгэлэн нь ҮсэгТоо залуу уран бүтээлчдийн нэгдлийн анхны алба...
26/08/2026

ХОТЫН ЧИМЭЭ | хамтарсан үзэсгэлэн

“Хотын Чимээ” хамтарсан үзэсгэлэн нь ҮсэгТоо залуу уран бүтээлчдийн нэгдлийн анхны албан ёсны үйл ажиллагаа юм.

Тус нэгдэл 2025 оны аравдугаар сард нэгэн энгийн асуултаас эхэлсэн. “Уран бүтээлчид яагаад заавал ганцаараа бүтээлээ хийх ёстой гэж?” Бие даан уран бүтээлээ туурвиж, өөр өөрийн замаа хайж яваа залуус хамтдаа байснаар илүү хүчирхэг, илүү хурдан хөгжиж, илүү өргөн хүрээнд дуу хоолойгоо хүргэж чадна гэсэн итгэлээр бид нэгдсэн юм.

Бидний амьдарч буй хот өдөр бүр өөрийн гэсэн хэмнэлээр амьдардаг. Хаашаа ч юм яарсан хүмүүс, автомашины нүргээн, төлөвлөлтгүй барилга байгууламжууд, ганцаардал, уулзалт, найдвар… Энэ бүхний дунд бид юуг анзааралгүй өнгөрөөж, юуг дотроо хадгалж үлддэг вэ?

“Хотын Чимээ” үзэсгэлэнгээр ҮсэгТоо нэгдлийн долоон уран бүтээлч өөр өөрсдийн өнцгөөс хотын амьдрал, нийгэм, хүний дотоод мэдрэмжийг өгүүлэхээс гадна үзэсгэлэнг БНХГУ-аас зорин ирсэн уран бүтээлч болон дуучин, дуу зохиогч зочин уран бүтээлчийн оролцоо улам өргөжүүлж, дүрслэх урлаг болон хөгжмийн өөр өөр илэрхийлэл нэгэн орон зайд толилуудагдаж байна.

Уран зураг, анимейшн, гэрэл зураг, инсталляц, дизайн зэрэг олон төрлийн дүрслэх урлагийн хэлээр илэрхийлэгдсэн эдгээр бүтээлүүд нь нэгэн ижил хотыг харсан долоон өөр харах өнцөг юм.

Уран бүтээлчийн замнал бол өөрийн дуу хоолойг тасралтгүй эрж хайх урт аялал. Энэхүү үзэсгэлэн нь зөвхөн бүтээлүүдийг нэг дор цуглуулсан орон зай бус, хамтдаа суралцах, бие биеэ дэмжих, үзэл бодлоо хуваалцах боломжийг бий болгосон ҮсэгТоо нэгдлийн эхлэл юм.

Хотын чимээ биднийг өдөр бүр хүрээлдэг. Харин энэ удаад түүнийг зөвхөн сонсох бус, өөр өнцгөөс харж, мэдэрч, эргэцүүлэхийг бид урьж байна.

Үсэгтоо уран бүтээлчдийн нэгдэл
2026.8.6

ҮЗЭСГЭЛЭН 2026.8.7-оос 2026.8.30-ыг дуустал олон нийтэд гарна.
ЦАГИЙН ХУВААРЬ: Мягмар-Ням 11:00-19:00 /Даваа гаригт амрана/
БАЙРШИЛ: СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлангийн дэргэд,
ХОЛБОО БАРИХ ДУГААР: +(976)-9899-9989

ECHOES OF THE CITY | Group exhibition

Echoes of the City is the first official exhibition organized by USEGTOO, a collective of emerging Mongolian artists.

The collective began in October 2025 with a simple question: “Why should artists always create alone?” Believing that young artists pursuing their own paths could become stronger, grow faster, and amplify their voices by working together, we came together to form USEGTOO.

The city we live in moves to its own rhythm every day. People rushing somewhere, the roar of traffic, unplanned urban development, loneliness, encounters, hope… Amid this constant movement, what do we overlook? What quietly remains within us?

Through Echoes of the City, seven artists from the USEGTOO collective explore urban life, society, and the inner landscape of human experience from their own unique perspectives. The exhibition is further elevated by the participation of a guest artist from Germany and a guest singer-songwriter, bringing music into a shared space for dialogue.

Expressed through painting, animation, photography, installation, and design, these works offer distinct perspectives on the same city, inviting visitors to experience its many voices and rhythms.

The journey of an artist is a continuous search for one’s own voice. More than a presentation of artworks, this exhibition marks the beginning of USEGTOO—a collective founded on mutual support, creative exchange, and the belief that shared ideas can create a stronger artistic community.

The sounds of the city surround us every day. This time, we invite you not only to hear them, but also to see, feel, and reflect upon them from a new perspective.

USEGTOO Artists Collective
8.6.2026

ХОТЫН ЧИМЭЭ үзэсгэлэнгийн уран бүтээлчдийг цувралаар танилцуулж байна.Хотын хэмнэл, өдөр тутмын амьдрал, хүний дотоод мэ...
25/08/2026

ХОТЫН ЧИМЭЭ үзэсгэлэнгийн уран бүтээлчдийг цувралаар танилцуулж байна.

Хотын хэмнэл, өдөр тутмын амьдрал, хүний дотоод мэдрэмжийг өөр өөрийн уран бүтээлийн хэлээр илэрхийлсэн уран бүтээлчид энэхүү үзэсгэлэнд нэгдэж байна.

Энэ удаа ҮсэгТоо залуу уран бүтээлчдийн нэгдлийн уран бүтээлч А.Мөнхтөгөлдөрийг танилцуулж байна.

А.Мөнхтөгөлдөр (2001 онд төрсөн) нь БНХАУ-ын Бээжин хотноо Драмын Төв Академи буюу Central Academy of Drama-г 2023 онд тайз дэлгэцийн хувцас дизайнераар суралцаж төгссөн бөгөөд түүнээс хойш эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу уран бүтээлүүд туурвиж байгаа билээ. Уран бүтээлчдийн дуу дүрс, тайз дэлгэцийн уран бүтээлүүд дээр костюм дизайн, тайзны зураг, хүүхэлдэй урлал гэх мэт олон төрлөөр ажилладаг тэрбээр энэ удаад “Хотын чимээ” хамтарсан үзэсгэлэнд зөөлөн баримлийн төрлөөр оролцож байна.

Тэрээр өдгөө ҮсэгТоо уран бүтээлчдийн нэгдлийн “Хотын чимээ” (Echoes of the City) хамтарсан үзэсгэлэнд оролцож байна.

Цувралаар уран бүтээлч бүрийг танилцуулах тул бидэнтэй хамт байгаарай.

#ХотынЧимээ

23/08/2026
USEGTOO EVENT IVDALAI’S JAM SESSIONХөгжим, дүрслэх урлаг, дуу хоолой нэг орон зайд нэгдэж, чөлөөт импровизациар өөрийн х...
22/08/2026

USEGTOO EVENT IV

DALAI’S JAM SESSION
Хөгжим, дүрслэх урлаг, дуу хоолой нэг орон зайд нэгдэж, чөлөөт импровизациар өөрийн хэмнэлээ бүтээх нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлээрэй.

🎙️ Dalai’s Jam Session — хөгжмийн аялгуу, сэтгэл хөдөлгөм дуу хоолой, дүрслэх урлагийн уур амьсгал хосолсон нээлттэй jam session.

B Contemporary Art Gallery
2026.08.23 | 18:00

Та бүхнийг хөгжмийн хэмнэл, урлагийн мэдрэмж, чөлөөт импровизацийн орон зайд урьж байна.

B CONTEMPORARY ART GALLERY COP17-Д ОРОЛЦОЖ БАЙНА🌏 CONTEMPORARY SERIES  #11… | СҮҮЛЧИЙН ЗҮҮД — УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛB Con...
21/08/2026

B CONTEMPORARY ART GALLERY COP17-Д ОРОЛЦОЖ БАЙНА

🌏 CONTEMPORARY SERIES #11… | СҮҮЛЧИЙН ЗҮҮД — УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛ

B Contemporary Art Gallery нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал UNCCD COP17-д CONTEMPORARY SERIES #11 — “СҮҮЛЧИЙН ЗҮҮД | УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛ” төслөөрөө оролцож байна.

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй COP17 нь “Restoring Land. Restoring Hope.” / “Газрыг сэргээж, итгэл найдвараа сэргээе” уриан дор 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. (UNCCD⁠)

Энэ хүрээнд B Contemporary Art Gallery-ийн санаачлан хэрэгжүүлдэг CONTEMPORARY SERIES төслийн уур амьсгалын өөрчлөлт, ус, байгаль орчны асуудлыг хөндсөн уран бүтээлүүдээс COP17-ийн үеэр олон улсын төлөөлөгч, олон нийтэд толилуулж байна.

“Сүүлчийн зүүд” үзэсгэлэн нь уур амьсгалын өөрчлөлт, усны хомсдол, байгаль орчны доройтлыг зөвхөн шинжлэх ухааны мэдээлэл, статистикаар бус, орчин үеийн урлагийн хэл, уран бүтээлчдийн мэдрэмж, төсөөллөөр дамжуулан үзэгчдэд хүргэхийг зорьж буйгаараа онцлог.

CONTEMPORARY SERIES төсөл нь 2021 оноос эхлэн агаарын бохирдол, усны нөөц, энх тайван, байгаль орчин зэрэг нийгэм, экологийн тулгамдсан асуудлуудыг орчин үеийн урлагаар дамжуулан хөндөж ирсэн бөгөөд энэ удаагийн цуврал нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд төвлөрч байна. (MECC⁠)

Мөн тус төслийн хүрээнд бүтээгдсэн “СҮҮЛЧИЙН ЗҮҮД” баримтат кино COP17-ийн үеэр үзэгчдэд хүрч байна.

Урлаг бол асуудлыг харах нэгэн шинэ өнцөг.
Бид уур амьсгалын өөрчлөлтийн тухай ярихдаа зөвхөн байгаль орчны тухай бус, хүн төрөлхтний ирээдүй, бидний сонголт, хариуцлагын тухай ярьж байна.

B Contemporary Art Gallery& Altai Tavan Bogd Heritage Conservation Fund
CONTEMPORARY SERIES #11… — LAST DREAM | CLIMATE CHANGE

COP17 Mongolia Blue zone, DELEGATION PAVILION, S1-07 COP17 Mongolia

Хамтран оролцож буй Алтай Таван Богд Өв Хамгаалах Сан-даа талархал илэрхийлье.

ХОТЫН ЧИМЭЭ үзэсгэлэнгийн уран бүтээлчдийг цувралаар танилцуулж байна.Хотын хэмнэл, өдөр тутмын амьдрал, хүний дотоод мэ...
20/08/2026

ХОТЫН ЧИМЭЭ үзэсгэлэнгийн уран бүтээлчдийг цувралаар танилцуулж байна.

Хотын хэмнэл, өдөр тутмын амьдрал, хүний дотоод мэдрэмжийг өөр өөрийн уран бүтээлийн хэлээр илэрхийлсэн уран бүтээлчид энэхүү үзэсгэлэнд нэгдэж байна.

Энэ удаа ҮсэгТоо залуу уран бүтээлчдийн нэгдлийн уран бүтээлч Г.Халиунааг танилцуулж байна.

Ганхуягийн Халиунаа 2025 онд Соёл урлагийн их сургуулийн театрын урлагийн сургуулийн жүжиг киноны зохиолч хөтөлбөрөөр суралцаж төгссөн бөгөөд гэрэл зураг, видео чиглэлээр мөн бүтээл урладаг.
“Хотын чимээ” хамтарсан үзэсгэлэнд гэрэл зураг, фотомонтаж, видео бүтээлүүдээр оролцож байна.

Тэрээр ҮсэгТоо уран бүтээлчдийн нэгдлийн “Хотын чимээ” (Echoes of the City) хамтарсан үзэсгэлэнд оролцож байна.

Цувралаар уран бүтээлч бүрийг танилцуулах тул бидэнтэй хамт байгаарай.

#ХотынЧимээ

ХОТЫН ЧИМЭЭ үзэсгэлэнгийн уран бүтээлчдийг цувралаар танилцуулж байна.Хотын хэмнэл, өдөр тутмын амьдрал, хүний дотоод мэ...
19/08/2026

ХОТЫН ЧИМЭЭ үзэсгэлэнгийн уран бүтээлчдийг цувралаар танилцуулж байна.

Хотын хэмнэл, өдөр тутмын амьдрал, хүний дотоод мэдрэмжийг өөр өөрийн уран бүтээлийн хэлээр илэрхийлсэн уран бүтээлчид энэхүү үзэсгэлэнд нэгдэж байна.

Энэ удаа ҮсэгТоо залуу уран бүтээлчдийн нэгдлийн уран бүтээлч Б.Цэлмүүнийг танилцуулж байна.

Баттулгын Цэлмүүн нь цэгэн дүрслэлийн аргачлалыг өөрийн уран бүтээлийн үндсэн хэл болгон хөгжүүлж буй залуу уран бүтээлч юм. Тод өнгө, давтагдах цэгэн
хэмнэлээр дамжуулан чиглэл урсгал гарган үүгээрээ өнөөгийн амьдралын тодорхойгүй, завгүй өдөр тутмын асуудал болон юмсын эмх замбараагүй байдлын дунд тайван орших, тодорхой нэг зүйл рүү чиглэх мөчийг харуулахыг зорьдог.

Байгаль болон өдөр тутмын амьдралын агшнаас урам авч, гэрэл, орон зай, хувийн мэдрэмжийг абстракт хэлээр илэрхийлдэг.

Тэрээр өдгөө ҮсэгТоо уран бүтээлчдийн нэгдлийн “Хотын чимээ” (Echoes of the City) хамтарсан үзэсгэлэнд оролцож байна.

Цувралаар уран бүтээлч бүрийг танилцуулах тул бидэнтэй хамт байгаарай.

#ХотынЧимээ

USEGTOO EVENT IIINETWORKING EVENT Энэ удаа бид уран бүтээлчид, дизайнерууд, бүтээлч салбар сонирхогчдыг нэг орон зайд цу...
19/08/2026

USEGTOO EVENT III

NETWORKING EVENT

Энэ удаа бид уран бүтээлчид, дизайнерууд, бүтээлч салбар сонирхогчдыг нэг орон зайд цуглуулж, шинэ хүмүүстэй танилцаж, санаа бодлоо хуваалцангаа хамтдаа тоглож, хэлэлцэж, шинэ холбоо үүсгэх Networking Event-ийг зохион байгуулж байна. Заримдаа бидэнд шинэ санаа төрүүлэхэд ганцаараа суух биш, өөр өнцгөөр хардаг хүнтэй нэг ширээний ард суух л хэрэгтэй байдаг.
Таны дараагийн төсөл, хамтын ажиллагаа, шинэ санаа яг энэ өдөр эхэлж ч магадгүй.

CONNECT. COLLECT. CREATE.

B Contemporary Art Gallery 2026.08.22 | 14:00

B CONTEMPORARY ART GALLERY COP17-Д CONTEMPORARY SERIES ТӨСЛӨӨР ОРОЛЦОЖ БАЙНА.Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын...
18/08/2026

B CONTEMPORARY ART GALLERY COP17-Д CONTEMPORARY SERIES ТӨСЛӨӨР ОРОЛЦОЖ БАЙНА.

Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу UNCCD COP17-д B Contemporary Art Gallery нь Алтай Таван Богд Өв Хамгаалах Сан-тай хамтран CONTEMPORARY SERIES төслөөрөө оролцож байна.

Энэ удаагийн оролцооны хүрээнд CONTEMPORARY SERIES #11... “СҮҮЛЧИЙН ЗҮҮД | УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛ” төслийг танилцуулж байгаа бөгөөд Монголын уран бүтээлчдийн бүтээлээр дамжуулан уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол, хүн ба байгалийн харилцаа, ирээдүйн талаарх эргэцүүллийг олон улсын үзэгчдэд хүргэж байна.

Алтай Таван Богд Өв Хамгаалах Сан нь Монгол орны байгаль, биологийн олон янз байдал, тусгай хамгаалалттай газар нутгийн өвийг хамгаалах, олон нийтэд байгаль хамгааллын ач холбогдлыг таниулах чиглэлээр ажилладаг бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь урлаг, байгаль хамгааллын салбарын уялдаа холбоог бий болгож байгаагаараа онцлог юм.

CONTEMPORARY SERIES #11 нь байгаль орчны асуудлыг зөвхөн шинжлэх ухаан, бодлогын хүрээнд бус, хүний мэдрэмж, сэтгэлгээ, дурсамж, хариуцлагаар дамжуулан авч үзэж байна.
COP17-ийн “Restoring Land. Restoring Hope.” — “Газрыг сэргээж, итгэл найдвараа сэргээе” уриатай уялдан энэхүү төсөл нь байгаль орчны талаарх ойлголт, анхаарал, хариуцлагыг урлагийн хэлээр хүргэхийг зорьж байна.

B Contemporary Art Gallery-ийн COP17 дахь оролцоо нь Монголын орчин үеийн урлагийг байгаль хамгаалал, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон улсын яриа хэлэлцүүлэгтэй холбож буй чухал алхам юм.

B CONTEMPORARY ART GALLERY PARTICIPATES IN COP17 WITH CONTEMPORARY SERIES

B Contemporary Art Gallery is participating in the 17th Conference of the Parties to the UN Convention to Combat Desertification (UNCCD COP17), taking place in Mongolia, in collaboration with the Altai Tavan Bogd Heritage Conservation Fund, presenting its CONTEMPORARY SERIES project.

As part of this participation, the gallery is presenting CONTEMPORARY SERIES #11... “LAST DREAM | CLIMATE CHANGE”, bringing together works by Mongolian contemporary artists that explore climate change, environmental degradation, the relationship between people and nature, and reflections on our shared future.

The Altai Tavan Bogd Heritage Conservation Fund works to protect Mongolia’s natural and biological heritage, support conservation of protected areas, and raise public awareness of environmental protection. This collaboration highlights the connection between contemporary art and nature conservation, creating a platform where environmental issues can be approached through both artistic expression and conservation efforts.

Aligned with the COP17 theme “Restoring Land. Restoring Hope.”, CONTEMPORARY SERIES #11 seeks to encourage awareness, reflection, and a sense of responsibility toward our environment through the language of contemporary art.

B Contemporary Art Gallery’s participation in COP17 represents an important opportunity to connect Mongolian contemporary art with the international dialogue on land degradation, desertification, climate change, and environmental conservation.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Tuesday 11:00 - 18:00
Wednesday 11:00 - 18:00
Thursday 11:00 - 18:00
Friday 11:00 - 18:00
Saturday 11:00 - 18:00
Sunday 11:00 - 18:00

Telephone

+97698888886

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when B contemporary art gallery posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to B contemporary art gallery:

Shortcuts

Share

Category