Enerel

Enerel Өөрийн сэтгэлээс гарсан бүтээлээ байршуулна.

“I will share a piece created from my heart.”

11/01/2026

In the quiet of the evening, let me whisper this time,
Show me a world that feels like a fairytale.
Let me look back and sigh just once,
Then walk me forward into a future without doubt.

Let me close my eyes and count to three,
Even in my dreams, let me see some peace.
Let me remember one more thing,
My memories have brought me here.

Now I have just one question —
Where do you want to walk to next?

Энэ удаад том өрөөтэй, зохиолч болох хүсэл минь биелээсэй✨“This time, I wish for a big room and a fulfilled dream of bec...
09/01/2026

Энэ удаад том өрөөтэй, зохиолч болох хүсэл минь биелээсэй✨

“This time, I wish for a big room and a fulfilled dream of becoming a writer ✨”

 #үгс  #дурсамж
16/05/2024

#үгс #дурсамж

14/05/2024
Би тухгүйОрчин тойрон замбараагүйСэтгэл санаа тогтворгүй Цаг хугацаа зогсоогүйЧи харсан би зөрсөн Нар жаргасанҮүр цайсан...
07/03/2024

Би тухгүй
Орчин тойрон замбараагүй
Сэтгэл санаа тогтворгүй
Цаг хугацаа зогсоогүй
Чи харсан би зөрсөн
Нар жаргасан
Үүр цайсан
Өөр нэг өдөр
Чамтай чамгүй нар мандана
Сүүлийн хундагыг чиний төлөө
#замбараагүй

Чи надад дуу дуулж өгсөн анхны эр хүн. Чиний дуу жаргалтай дуу байсан. Гэвч би уйлчихсан. Би тэр дууг зүрхэндээ хадгалаа...
04/03/2024

Чи надад дуу дуулж өгсөн анхны эр хүн. Чиний дуу жаргалтай дуу байсан. Гэвч би уйлчихсан. Би тэр дууг зүрхэндээ хадгалаад одоо ч ухрааж сонсдог. Чих биш зүрх минь баярласандаа нулимс болоод хацар даган урссан. Чи анзаарсан уу?...
#дуу #чи #нулимс #чих

Амьдралын хамгийн жаргалтай мөч? -Чи надаас үүнийг маш олон удаа асуусан. Гэвч нэг ч удаа хариулж байгаагүй.Чи үнэхээр м...
04/03/2024

Амьдралын хамгийн жаргалтай мөч?

-Чи надаас үүнийг маш олон удаа асуусан. Гэвч нэг ч удаа хариулж байгаагүй.
Чи үнэхээр мэдэхийг хүсэж байна уу? Энэ хамгийн жаргалтай бас гунигтай мөч байсан. Аавын дулаахан нуруунд үүрүүлж яваад нар жаргах агшинг харж байсан юм. Тэр дулаан үзэмж, тэр дулаан нуруу нартай хамт ахин мандалгүй одчих юм гэж яаж мэдэх билээ...

Одоо чи надаас ахиад үүнийг асуух гэж байна тийм үү?

За яахав би хариулая. Чиний сэлж барамгүй гүн харцанд сэлээд, зөвхөн чамтай хамт үүрд нар жаргах үзэсгэлэнт мөчийг хармаар байна. Гэхдээ чи надад амлаач. Үүрд нартай хамт мандана гэж.
#нар #чи #асуулт #сэлэх

Чи мэдэх үү...Чамайг эзгүй өдрүүдэд нартай өдөр нүдээ анин алхаж буй мэт баримжаа үгүй болчихдог. Чи мэдэх үү...Чамтай х...
04/03/2024

Чи мэдэх үү...
Чамайг эзгүй өдрүүдэд нартай өдөр нүдээ анин алхаж буй мэт баримжаа үгүй болчихдог.
Чи мэдэх үү...
Чамтай хамт байх мөч бүрийн үдшийн сарны гэрэл ямар тод гэрэлтдэгийг.
#сар #чи

Би чамд туньдаггүй. Би чамд уурладаггүй. Би чамайг хүлээдэггүй. Хамгийн завгүй хоромд ч чи үргэлж надад зав гаргадаг. Ти...
01/03/2024

Би чамд туньдаггүй. Би чамд уурладаггүй. Би чамайг хүлээдэггүй. Хамгийн завгүй хоромд ч чи үргэлж надад зав гаргадаг. Тиймээс би чамд итгэдэг. Яг л өөрийн амьсгал шиг...
С.Энэрэл
#би #чи #итгэл

Хамгийн жаргалтай дурсамжыг би нар жаргахтай зүйрлэнэ. Гүнзгий амьгал аваад дараагийн өдрийг хүлээнэ. Хамгийн дулаан зүй...
01/03/2024

Хамгийн жаргалтай дурсамжыг би нар жаргахтай зүйрлэнэ. Гүнзгий амьгал аваад дараагийн өдрийг хүлээнэ. Хамгийн дулаан зүйлийг чамтай зүрлэнэ. Эцэст нь би асууна "Нар жаргах агшинд гараас минь атгаад энд үлдэх үү?"
С.Энэрэл
#нар #дурсамж #чи #би

Чиний өгсөн анхны цэцэг маш олон өргөстэй байсан. Чиний дотор яг л энэ өргөс шиг ширүүн байлаа. Чамаар амьдарсан өдрүүдэ...
01/03/2024

Чиний өгсөн анхны цэцэг маш олон өргөстэй байсан. Чиний дотор яг л энэ өргөс шиг ширүүн байлаа. Чамаар амьдарсан өдрүүдэд тэр өргөснүүд намрын навчис адил унан одсон.

Чиний өгсөн хуримын цэцэг нэг ч өргөсгүй байсан. Чиний дотор яг л энэ цэцэг шиг ямар ч өргөсгүй байлаа.
С.Энэрэл
#цэцэг #өргөс #чи #дотор

Address

11000
Ulaanbaatar
11000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Enerel posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category