Egshin Artger

Egshin Artger Хүүхдийн уран зураг, гар урлалын урлан
Painting and Handicraft studio

09/05/2026

2027 онд гарах үзэсгэлэнгийн талаар их асууж байгаа. Удахгүй мэдээлэл оруулна. Хүлээж байгаарай.. 🤗

🎨✨ 8 настай бяцхан уран бүтээлчийн канвас артУран зурагт суралцах нь хүүхдэд өөрийгөө илэрхийлэх, шинэ санаа бүтээх гайх...
20/04/2026

🎨✨ 8 настай бяцхан уран бүтээлчийн канвас арт

Уран зурагт суралцах нь хүүхдэд өөрийгөө илэрхийлэх, шинэ санаа бүтээх гайхалтай дадал болдог.
Заримдаа санаандгүй бий болсон өнгө, дүрс, хөдөлгөөн нь өөрийг нь өөрт нь танилцуулж, шинэ мэдрэмж нээж өгдөг.

Энэ бүхний цаана — хүүхэд өөрийгөө танин мэдэх, дотоод ертөнцөө нээх чимээгүй боловч үнэ цэнтэй аялал өрнөж байдаг 💫

🌈 Бид хүүхэд бүрийн бүтээлч сэтгэлгээг дэмжиж, тэдний нүдээр ертөнцийг харахыг хүсдэг.

#ЭгшинАртгэр #ХүүхдийнУранБүтээл #БүтээлчХүүхэд

🎨 Хүүхдээ яагаад урлагийн сургалтанд хамруулах хэрэгтэй вэ? Гэдэг дээр товчхон мэдээлэл хүргэе 🤗-Манай хүүхэд ямар урлаг...
27/03/2026

🎨 Хүүхдээ яагаад урлагийн сургалтанд хамруулах хэрэгтэй вэ? Гэдэг дээр товчхон мэдээлэл хүргэе 🤗

-Манай хүүхэд ямар урлагийн чиглэлээр явах биш энүүгээр яах юм гэх хандлага их анзаарагддаг. Яагаад гэвэл энэ талын мэдлэг, мэдээлэл дутмаг байгаатай холбоотой. Гэвч эсэргээрээ яг одоо дэлхий нийтэд эрэлттэй байгаа бүх мэргэжил урлагийн суурь чадварууд шаардах болсон.

Зөвхөн үндсэн чадваруудыг доор орууллаа. Үүнээс салбарласан маш олон чадварууд байгаа түрдээ орхилоо..👇

-Бүтээлч сэтгэлгээ
-Өөрийгөө илэрхийлэх ба сэтгэл хөдлөлөө удирдах
-Дотоод мэдрэмжээ зөвөөр илэрхийлэх
-Алдахаас айхгүй, туршиж үзэх
-Өөртөө итгэлтэй,
-Асуудлыг шийдэх, шинийг санаачлах..

🌎Өнөөдөр дэлхийн боловсрол зөвхөн “сайн дүн авах”-аас илүү хүүхдийг сэтгэж чаддаг, мэдэрч чаддаг, өөрийгөө илэрхийлж чаддаг хүн болгон төлөвшүүлэхэд чиглэж байна. 🤍

🗺️World Economic Forum-ын судалгаагаар ирээдүйд хамгийн хэрэгтэй чадваруудын нэг нь #бүтээлчсэтгэлгээ гэж үзэж байна. Харин энэ чадвар хамгийн сайн хөгждөг орчин бол урлаг юм.

🖼️Урлагийн хичээл дээр хүүхэд:
– Зөв хариу хайдаггүй, харин өөрийнхөөрөө сэтгэж сурдаг
– Алдаа гаргахаас айхгүй, дахин оролдож сурдаг
– Дотоод мэдрэмжээ илэрхийлж, өөртөө итгэх итгэлтэй болдог

Мөн OECD-ийн судалгаагаар хүүхэд бүр өөр өөрөөр сурдаг гэж үздэг. Урлагийн сургалт бол энэ ялгааг хамгийн их хүндэтгэдэг орчин юм.

Хүүхэд зураг зурж байхдаа зүгээр нэг өнгөөр буддаггүй. Бодож, мэдэрч, сэтгэж, шинийг бодож, өөрийгөө бүтээж байдаг. Зураг зурах үйл явц нь өөрөө тэр чигтээ шинийг эрэлхийлдэг. Яаж өөр болгох уу? Яавал би энэ зургийг илүү сонирхолтой болгох вэ? Гэсэн асуултууд хүүхдийн толгойд бодогддог. Нэг ёсны тархины дасгал гэж хэлж болмоор..🤗

✨ Тиймээс урлаг бол хобби биш..
харин хүүхдийн ирээдүйн сэтгэлгээний суурь юм.

🎈Манай урлан хүүхдэд “зөв зурах”-ыг заахаас илүү өөрийнхөөрөө сэтгэх, мэдрэх, илэрхийлэх орчныг бий болгодог.

🕊️Сургалтын талаарх бусад бичвэрүүдийг уншихыг хүсвэл доорх линкээр ороорой

https://www.facebook.com/share/18Cas6RPc4/?mibextid=wwXIfr

https://www.facebook.com/share/r/17xVf9VZqU/?mibextid=wwXIfr

https://www.facebook.com/share/p/1FrkrwEe38/?mibextid=wwXIfr

https://www.facebook.com/share/p/1DBar3kSqc/?mibextid=wwXIfr

https://www.facebook.com/share/p/1ELKFDhE1M/?mibextid=wwXIfr

https://www.facebook.com/share/p/18gN1QcDfM/?mibextid=wwXIfr

https://www.facebook.com/share/p/1GGC9zV5J7/?mibextid=wwXIfr

https://www.facebook.com/share/p/18QU9C2JGR/?mibextid=wwXIfr

https://www.facebook.com/share/p/1DNLgTeCte/?mibextid=wwXIfr

https://www.facebook.com/share/p/18ch3z971P/?mibextid=wwXIfr

https://www.facebook.com/share/p/16fPnPerzx/?mibextid=wwXIfr

https://www.facebook.com/share/p/1E5uuDYzV5/?mibextid=wwXIfr

Address

БЗД 26-р хороо, Баянмонгол хорооллын зүүн урд Олимп плаза 2 давхар
Ulaanbaatar
976

Telephone

+97695206777

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Egshin Artger posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Egshin Artger:

Share