14/01/2026
✨Blizzard Festival 2026 гайхалтай сайхан болж өндөрлөлөө✨
Дөрвөн жилийн өмнө YouTube-ээр “MORK– Live Streaming Black Mass 2021” -г үзэж байхдаа "Яг урдаас нь, амьдаар нь үзвэл ч...” гээд ярьж байсан хоёр найзын яриа энэ жил биелэлээ оллоо.
Black metal-ийн өлгий нутаг болох 🇳🇴-c энэ жанртаа томоохон төлөөлөгчдийн нэгийг анх удаа эх орондоо авчирлаа.Энэ бол дөнгөж эхлэл!!!
Blizzard Fest-ийг дэлхийн хөгжмийн стандартын дагуу, мэргэжлийн түвшинд зохион байгуулахын төлөө арын алба, Монголын хамтлагуудтайгаа нягт холбоотой, чин сэтгэлээсээ хамтран ажиллаж чадлаа гэж үзэж байна. Үзэгчид маань цөөн байсан ч үнэхээр галзуу, жинхэнэ Black Metal байлаа!
Хамтлаг маань маш өндөр сэтгэгдэлтэйгээр дараагийн аялалдаа гарч, “Дараа жил заавал дахин ирнэ” хэмээн тэврэлдэн үдэлцгээсэн нь бидэнд асар их урам зориг өглөө.
Оролцсон бүх хамтлагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье!
Support local bands:
– Zugeer l
– Khos Sukh/Хос Сүх
– Xanshyr
– Karmantic
Sound, Stage team:
Aagiiaagii Aagii, Sumiya GZ Nikolai, Soduils Batulzii Pocit болон бусад бүх хамт олонд баярлалаа.
Content creators:
Саарал ( Grey ) Photography, Eegii Lha мэргэжлийн түвшний гайхалтай зураг, бичлэгүүдэд талархлаа.
“Ihriegel Team”-ийн бүх залуустаа онцгойлон талархаж байна. Та нар маань байгаагүй бол энэ бүхнийг хийж амжих боломжгүй байсан. Гурван жилийн хугацаанд бид цөөхүүлээ ч нэг хүн шиг бяцхан хамт олныг бүтээж чаджээ!
Түүнчлэн шаардлагатай бүхий л зүйл дээр чин сэтгэлээсээ тусалж дэмжсэн Алтан Ураг хамтлагийн ахлагч ахдаа, Marshall studio , Growl of clown хамтлагийн Khurelbaatar Battulga найздаа, Xanshyr хамтлагийн дуучин Tulga Ch найздаа, Мөнхбат, Дөлгөөн Нэко зэрэг хүмүүстээ гүн талархал илэрхийлье.
Thank you for your great work and Black Bird Yellow Eye !!!
Ирэх жил дахин нэг шат ахиж, жил ирэх бүр улам хөгжиж, тэлж, өсөх болно.
Эцэст нь зорьж ирсэн хүмүүстээ баярлалаа, black metal-д хайртай зүрх сэтгэлийг харлаа. Энэ хөгжмийг сонсдог залуус маань соёлтой, ухамсартай болсон байна.
✨Энэхүү фестивалийн нэг хэсэг болсон хүн бүрд халуун баяр хүргэе✨
Хүндэтгэсэн Ihriel Mor Lhamaa Gerel🖤