17/03/2026
Крийд студи IT PARK-ИЙН ХОЙД ЖИГҮҮРИЙН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНТЕРЬЕР ЗУРАГ ТӨСЛИЙН УРАЛДААНД амжилттай оролцож 3-р байр эзэллээ. Бид тус барилгыг анхны зориулалт болон түүхэн ач холбогдлыг нь алдагдуулахгүйгээр өөрсдийн концепци зургийг боловсруулсан. Түүнчлэн тус барилгын төлөвлөлтийг олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй байлгахыг зорьсон. Тус уралдааныг зохион байгуулсан мэдээлэл технологийн үндэсний парк болон ивээн тэтгэгч FIBO CLOUD ХХК-ийн хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүсье.
Уралдааны хамтран зохион байгуулагч:
• Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
• Монголын архитекторуудын эвлэл