19/10/2025
Амьдрал л юм даа ... CGA Болдоо нь, гэргийн хамтаар багш болон эмч нарын цалинг нэмүүлэх суултанд нэгдсээн. Бидний хувьд Монголын залуу гэр бүлүүдийн л нэг. Манай хүн сувилагчаараа 8 жил, миний хувьд багшаараа мөн л 7-8 жил ажиллажээ. Тус хугацаанд жил бүр л хамгийн бага цалингаар дуугүйхэн амьдарсаар иржээ. Элбэгдорж, Баттулга, Хүрэлсүх гээд л олон ч ерөнхийлөгч, Оюунэрдэнэ, Занданшатар гээд олон ч ерөнхий сайд, олон ч засгийг илээж байна даа. Мэдээж амьдралын чанар дээшилсэнгүй. Улам л доройтсоор... Арга барахдаа ажлуудаасаа ч гарч, ажилгүйчүүдийн эгнээнд өөрсдийгөө болгон зүтгэж явна даа. Бидэн шиг мэргэжил эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж чадахгүйд хүрсэн мянга мянган залуус бий. Монголд амьдрах үнэхээр хэцүү. Зөвхөн ерөнхийлөгч, ерөнхий сайд, гишүүд нь л Дубайд байгаам шиг жаргаж, ард иргэд нь тамд амьдрах ёстой юу? Монгол бол тамын тогооны үлгэр, ээлжлэн алба хашдаг тамын тойрог. Дүү нар минь ямар ч ажилтай байсан цалингаа нэмүүлэх шаардлагыг төр засагтаа тавьж сурах хэрэгтэй. Та Монголд ямар ч сайхан мэргэжилтэй бай, Төр засаг чинь та нарыг тэмцэх ч завгүй гуйлгачин шиг амьдруулах болно. Энэ тамын тойрогыг хамтдаа өөрчилцгөөе! Нэг засаг нь огцроод дараагийн засаг гардаг ч, УИХ-д байгаа 126 хулгайч нь татан буугдахгүй бол, энэ байдал хэвээрээ шүү дээ. Цаашдаа жаахан ухаантайхан байгаасай шинэ үе минь. Ардын нам ялагдаж ард түмэн ялах тэр үед ирэх байлгүй дээ...