ARTM Mongolia

ARTM Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ARTM Mongolia, Visual Arts, Ulaanbaatar.

Mongolian leading contemporary art center Bluesun cacm / Хөх нар монголын орчин үеийн урлагийн төв 👏
18/03/2026

Mongolian leading contemporary art center
Bluesun cacm / Хөх нар монголын орчин үеийн урлагийн төв 👏

🇲🇳 Bluesun cacm / Хөх нар монголын орчин үеийн урлагийн төв
Bluesun Contemporary Art Center of Mongolia, established in 2002, is one of the country’s pioneering independent institutions dedicated to supporting contemporary artists and advancing contemporary art both nationally and internationally.

The Center develops curatorially driven exhibitions and programs that engage with social, cultural, and historical contexts, while fostering critical dialogue and artistic experimentation. Through long-term initiatives such as Art Camp, Best of Bluesun, Zuun Art, and Open Academy, Bluesun has established a sustainable platform to support artists’ development and international artistic collaboration.
Over the past two decades, Bluesun has collaborated with more than 1,000 local and international artists and curators across 120+ projects, and has played a key role in major cultural local events including the Ulaanbaatar Biennale and Ulaanbaatar Art Week. Committed to expanding the global visibility of Mongolian contemporary art, the Center has established partnerships with institutions in Germany, South Korea, Italy, and China, facilitating international exhibitions, residencies, and cross-cultural collaborations.

Bluesun Contemporary Art Center of Mongolia also serves as the organizer of the Mongolian National Pavilion at the Gwangju Biennale 2026 and a co-organizer of the Mongolia Pavilion at the 61st International Art Exhibition of La Biennale di Venezia. In this capacity, the Center is responsible for project implementation, artist coordination, and international collaboration, contributing to the presentation of Mongolia’s contemporary art on one of the world’s most prestigious cultural platforms.

MONGOLIA PAVILION 🇲🇳

Organizers:
- Ministry of Culture, Sports, Tourism, and Youth of Mongolia
- BlueSun Contemporary Art Center of Mongolia
- The Biennale Foundation of Mongolia

Curator: Uranchimeg Tsultem
Co-Curator: Thomas Eller
Commissioner: Baigali Ochkhuu

Artists: Dorjderem Davaa, Gerelkhuu Ganbold, Nomin Bold, Tuguldur Yondonjamts

📍 Exhibition: May 09 - November 22, 2026 / Venice, Italy

Instagram:
Facebook: Mongolia Pavilion - La Biennale di Venezia 2026
Contact: [email protected]

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам 👍
18/03/2026

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам 👍

🇲🇳 Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
The Ministry of Culture, Sports, Tourism and Youth of Mongolia is dedicated to advancing Mongolia's cultural heritage, sports development, tourism growth, and youth empowerment through unity, professionalism, evidence-based policy, and constructive partnership worldwide.

The Ministry of Culture, Sports, Tourism and Youth of Mongolia, in collaboration with the Blue Sun Contemporary Art Center of Mongolia and the Biennale Foundation of Mongolia, is proud to announce Mongolia's official participation in the 61st International Art Exhibition – La Biennale di Venezia. The Mongolia Pavilion will be open to the public in Venice, Italy, from May 9 to November 22, 2026.
This participation is realized in implementation of Government Resolution No. 73 of February 16, 2022, "On Participation in International Leading-Level Festivals," reflecting Mongolia's commitment to advancing its contemporary art on the global stage. In accordance with the above Government Resolution and the guidelines approved by the State Secretary of the Ministry on "Selecting Curators and Artists to Participate in the 61st Venice International Art Biennale," the open call and selection process was successfully completed in November 2025 to January 2026.

🪢The Mongolia Pavilion proudly presents "Entanglements: Connectivities Across Borders," an exhibition that foregrounds Mongolia's historic Eurasian connections and demonstrates how centuries of diplomacy, trade, and cultural exchange continue to inform contemporary artistic practice. Led by curator Dr. Uranchimeg Tsultem and co-curator Thomas Eller, the Pavilion features works by four artists—Nomin Bold, Gerelkhuu Ganbold, Tuguldur Yondonjamts, and Dorjderem Davaa—whose practices engage with spiritual diversity, human–nonhuman relations, and the movement of materials and ideas across continents.

MONGOLIA PAVILION 🇲🇳

Organizers:
- Ministry of Culture, Sports, Tourism, and Youth of Mongolia
- BlueSun Contemporary Art Center of Mongolia
- The Biennale Foundation of Mongolia

Curator: Uranchimeg Tsultem
Co-Curator: Thomas Eller
Commissioner: Baigali Ochkhuu

Artists: Dorjderem Davaa, Gerelkhuu Ganbold, Nomin Bold, Tuguldur Yondonjamts

📍 Exhibition: May 09 - November 22, 2026 / Venice, Italy

Instagram:
Facebook: Mongolia Pavilion - La Biennale di Venezia 2026Contact: [email protected]

  Official poster 🇲🇳
17/03/2026

Official poster 🇲🇳

🇲🇳 The Mongolia Pavilion proudly presents "Entanglements: Connectivities Across Borders", an exhibition that foregrounds Mongolia's historic Eurasian connections and demonstrates how centuries of diplomacy, trade, and cultural exchange continue to inform contemporary artistic practice. Led by curator Dr. Uranchimeg Tsultem and co-curator Thomas Eller, the Pavilion features works by four artists — Nomin Bold, Gerelkhuu Ganbold, Tuguldur Yondonjamts, and Dorjderem Davaa - whose practices engage with spiritual diversity, human–nonhuman relations, and the movement of materials and ideas across continents.

Set in Venice—a city historically linked to thirteenth-century figures such as Marco Polo and Pietro Veglione, both of whom forged key alliances with the Mongol Empire—the Pavilion draws a compelling arc between imperial-era networks and the present-day climate of geopolitical division. In doing so, it offers a counter-narrative grounded in shared histories and creative resilience. In alignment with the Biennale Arte 2026 theme, La Biennale di Venezia In Minor Keys, the exhibition invites audiences to consider art as a conduit for dialogue and connection across time and borders.

MONGOLIA PAVILION 🇲🇳

Organizers:
- Ministry of Culture, Sports, Tourism, and Youth of Mongolia
- BlueSun Contemporary Art Center of Mongolia
- The Biennale Foundation of Mongolia

Curator: Uranchimeg Tsultem
Co-Curator: Thomas Eller
Commissioner: Baigali Ochkhuu

Artists: Dorjderem Davaa, Gerelkhuu Ganbold, Nomin Bold, Tuguldur Yondonjamts

📍 Exhibition: May 09 - November 22, 2026 / Venice, Italy

Instagram:
Facebook: Mongolia Pavilion - La Biennale di Venezia 2026
Contact: [email protected]

08/02/2026
08/02/2026
🇲🇳 Уран бүтээлч Болдын НОМИННомин Болд нь Монгол уламжлалт урлагийн Монгол Зургаар мэргэшсэн, Улаанбаатар хотод бие даас...
14/12/2025

🇲🇳 Уран бүтээлч Болдын НОМИН

Номин Болд нь Монгол уламжлалт урлагийн Монгол Зургаар мэргэшсэн, Улаанбаатар хотод бие даасан олон талт уран бүтээлчээр ажилладаг, шилдэг уран бүтээлчдийн нэг юм. Тэрээр орчин үеийн Монгол Зураг хэмээх урсгалаар дамжуулан дэлхийн өнөөгийн нөхцөлд Монгол нийгэм, улс төрийн чухал өөрчлөлтийг илэрхийлдэг. Түүний бүтээлд залуу үеийн өөрийн танин мэдэхүйн дотоод зөрчил, мөн уламжлал, орчин үеийн хооронд үүсдэг мөргөлдөөн гол сэдэв болдог.

Номингийн өргөн хүрээтэй бүтээлүүд нь сүүлийн жилүүдэд зураас, өрөг, видео зэрэг төрөл бүрээр өргөжиж, хүүхдийн адал явдалт сониуч зан болон шинэ ертөнцтэй уулзах сэтгэл хөдлөлд гүн суурилсан байдаг. Гэвч түүний хамгийн онцлог зүйл нь уламжлалт холбогдолгүй салбар, ангиллаас цуглуулсан олон янзын элементүүдийг гэнэтийн байдлаар хослуулан, нарийвчилсан утга санаа, бэлгэдлээр баялаг үзэсгэлэнт бүтээл туурвидагт оршино.

Номингийн урлагт буддын дүрслэлүүд нь өнгөрсөн уламжлалуудын бэлгэдэл болон сэдэв болж, орчин үеийн хэрэгцээнээс илүүтэй хэт их эдийн засгийн нөлөөнд автаж буй орчинд байрлажээ. Уран бүтээлч буддын гүн утгыг бүтээлдээ сонгон шингээдэг боловч гол анхаарал нь уламжлалын мөн чанарыг шинжлэх, орчин цагийн ертөнцөд хэрхэн давхарлаж, нэмж, шинэчлэн харуулах боломжийг эрэлхийлэхэд байдаг. Ийм эрэл хайгуул, санаа нь Номингийн бүтээлийг нууцлаг, сонирхол татам болгож, анхаарал шаардсан бүтээл болгож өгдөг.

Түүний сүүлийн өрөг бүтээл болох “Пупа” нь байгаль орчны сүйрлийн аюулыг хотжилтын хурдтай өсөлтийн асуудалтай холбон, уран бүтээлчийн хийсэн хиймэл амьсгалын маскуудаар бүтээсэн бөгөөд хурдацтай хотжилтын сөрөг нөлөөг илэрхийлсэн байна.

Тэрээр 1982 онд Монголд төрж, Улаанбаатар дахь Монголын Урлаг Соёлын Их Сургуульд суралцсан. Монгол болон олон улсад олон үзэсгэлэнд оролцож байсан бөгөөд түүний дотор Австралийн Квинслендийн Орчин Үеийн Урлагийн Триеннале, Туркийн 2-р Олон Улсын Урлагийн Биеннале, Германы Кассель хот дахь 14-р Документа гэх зэрэг дэлхийд нэр хүнд бүхий томоохон арга хэмжээнүүд багтдаг шилдэг уран бүтээлч юм.

🇲🇳 Уран бүтээлч Даваагийн ДОРЖДЭРЭММонгол Улсын Улаанбаатар хотод амьдарч, уран бүтээлээ туурвидаг орчин үеийн олон талт...
08/12/2025

🇲🇳 Уран бүтээлч Даваагийн ДОРЖДЭРЭМ

Монгол Улсын Улаанбаатар хотод амьдарч, уран бүтээлээ туурвидаг орчин үеийн олон талт уран бүтээлч юм. 2005 оноос эхлэн түүний бүтээлүүд төрөлт, үхэл болон хүний оршихуйн сэдвийг тууштай судалж ирсэн.

Түүний өвөрмөц уран бүтээлийн арга барил нь ямааны арьс, аргал, янгирын эвэр, ноос, эсгий, акрил, тосон будаг болон хэвлэлийн техник зэрэг өргөн хүрээний материалыг ашигладаг. Тэрээр 1998 онд Р. Ганди Политехникийн Урлаг, Үйлдвэрлэлийн коллежид уран дархны чиглэлээр суралцсан. 2005 онд Соёл, Урлагийн Их Сургуулийн Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийг уран зургийн ангийг төгссөн.

Д.Дорждэрэм нь урлагт оруулсан хувь нэмрээрээ олон улсын болон дотоодод хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч бөгөөд түүний уран бүтээл Монгол, Солонгос, Япон, Герман, Хятад, Сингапур, Франц, Итали зэрэг орны нэр хүндтэй биенналь болон үзэсгэлэнд оролцож байсан. Тэдгээрээс дурдвал: Сингапурын APB Foundation Signature Art Prize (SAM)-ын People Choice Award, Япон улсын Фүкүокагийн Азийн урлагийн триенналь, Монголын Уран Зургийн Галерейн “Оны шилдэг бүтээл-2010”, “Оны шилдэг бүтээл-2024” шагналыг тус тус хүртсэн. Мөн 2013 онд Монголын Урлагийн Зөвлөлийн тэтгэлгээр "Огт-Оргүй" бие даасан үзэсгэлэнгийн төслөө нийтэд танилцуулсан.

Дорждэрэм.Д нь дотооддоо “Занаду арт галерей”, “Улаан Гэр арт галерей”, Монголын Урчуудын Эвлэлийн Арт галерей, Монголын Уран Зургийн Галерей болон “Хөх Нар” арт галерейд бие даасан үзэсгэлэн гаргаж байжээ. Түүний бүтээлүүд Монголын Уран Зургийн галерейн сан хөмрөг, Хаан банкны цуглуулга, Сингапурын Урлагийн музей (SAM), Японы Фүкүока Урлагийн музей зэрэг нэр хүндтэй цуглуулгад багтдаг.

🇲🇳 Уран бүтээлч Ганболдын ГЭРЭЛХҮҮ Ганболдын Гэрэлхүү нь уран бүтээлчийн замналаа эхэлсэн цагаас хойш том хэмжээтэй бүтэ...
01/12/2025

🇲🇳 Уран бүтээлч Ганболдын ГЭРЭЛХҮҮ

Ганболдын Гэрэлхүү нь уран бүтээлчийн замналаа эхэлсэн цагаас хойш том хэмжээтэй бүтээлүүд олныг бүтээж, түүгээрээ хүн төрөлхтний сэтгэлийн гүн дэх нарийн хөдөлгөөнийг илэрхийлэхэд анхаарч ирсэн. Түүний тод өнгийн хослол болон драматик дүрүүд нь амьд ертөнцийг төлөөлдөг ч Монголын археологийн олдвор, 1990-2000 оны видео тоглоом, анимэ, манганы нөлөөг хослуулсан өвөрмөц хосломол дүр төрхтэй.

Гэрэлхүүгийн том хэмжээний зургууд нь сэтгэлийн зөрчил, төсөөлшгүй үйл явдлуудаар дамжуулан бүтээлчийн дотоод ертөнцийг илэрхийлж байдаг. “Цаг хугацаа өөрчлөгдөж, үхэл бид бүгдэд ирдэг” хэмээн бүтээлч өөрийн бүтээлүүдээрээ хэлж буй мэт. Хүчирхийлэл ба түүний үр дагавар мөнхийн. Гэрэлхүү бүтээлүүдээрээ аажим мөртөө хүчтэйгээр бидний нийгэм, орчин тойрон дахь эмзэг, тэнцвэргүй амьдралын тухай ойлголтыг түгээж байдаг. Өдөр тутмын амьдрал дахь технологийн нөлөө, уламжлалт соёлын алдагдал, нийгмийн эргэлзээ, хотын амьдралын дарамт, гадуурхал зэрэг сэдвүүдийг Гэрэлхүү зоригтойгоор хөнддөг. Тэрээр өнгөний баялаг хослолуудаараа үйл явдлыг гүнзгийрүүлж, тухайн цаг үе, орон зайн талаар ойлгуулдаг.

Түүний уран бүтээлд нийгэм, хүрээлэн буй орчин, түүх, амьд болон амьгүй оршихуй зэрэг ойлголтууд тусгагдаж, заримдаа өнгөрсөн, одоо, ирээдүй, бодит ба уран зөгнөл хоёрын хооронд ямар ч хил хязгаар байхгүй мэт өгүүлнэ. Түүний бүтээлийн хавтгай дээрх бүх зүйл хоорондоо холбогдож, нэгэн цогц ертөнцийг бүтээдэг. Бүхэл бүтэн систем бүхий тэр ертөнцөд өмнөх хийгээд энэ үеийн зэвсэг, хуяг дуулга, баг, морьд хийгээд үлгэр домгийн хий бодгалиуд улам бүр утга нэмнэ.

Тэрээр голчлон акрилик болон бэхэн будгаар зотон дээр ажилладаг ч мөн бүтээлээ даавуу, цаас, төмөр зэрэг өөр төрлийн материал дээр чөлөөтэй буулгадаг. Хутга, сэлэм, буу зэрэг зэвсгүүд нь түүний уран бүтээлд чухал байр суурь эзэлдэг бөгөөд тухайн бүтээлийн агуулгаас шалтгаалан олон талт утга агуулдаг. Түүний бүтээлүүд Австралийн QAGOMA, Фүкүока Азийн Урлагийн Триенналь, Улаанбаатарын Олон Улсын Медиа Арт Фестиваль зэрэг олон улсын үзэсгэлэнгүүдэд оролцож, Герман, Бельги, Хятад, Хонконг, Япон, Солонгос, АНУ, Австрали, Болгар зэрэг улсуудад дэлгэгдэж байжээ.

🇲🇳 Уран бүтээлч Ёндонжамцийн ТӨГӨЛДӨРТэрээр 2023 оны Тайландын Чианг Рай Биенналь, 2020 оны 13 дахь Гванжу Биенналь, 202...
26/11/2025

🇲🇳 Уран бүтээлч Ёндонжамцийн ТӨГӨЛДӨР

Тэрээр 2023 оны Тайландын Чианг Рай Биенналь, 2020 оны 13 дахь Гванжу Биенналь, 2021 оны Тайпейн Азийн Урлагийн Биеннальд оролцсон. Түүний бүтээлүүд Америкийн Уитни Урлагийн Музейн цуглуулгад (2015), Францис Ж. Гринбергерийн цуглуулгад (2010) багтдаг.

Тэрээр бие даасан үзэсгэлэнгүүдээ Монгол Улсын Үндэсний Уран Зургийн Галерейд (2023), Индианаполис дахь Berkshire, Reese & Paul Галерейд (2021), Лондонгын Arts Catalyst (2018), Нью-Йорк дахь Richard Taittinger Галерей (2017), Америкийн Байгалийн Түүхийн Музейн үзэсгэлэнд (2015) зохион байгуулсан.
Мөн хамтарсан үзэсгэлэнгүүдэд Нью-Иоркийн Drawing Center (2016, 2017), Sculpture Center, LIC (2016), Хонконгийн Para-Site (2017), Дюссельдорфын Kunsthalle (2024), Сингапурын Урлагийн Музей (2024) зэрэг дэлхийн нэр хүнд бүхий урлагийн орон зайд шалгаран оролцож байсан.

Тэрээр Sharpe-Walentas Studio хөтөлбөрт (Dumbo, 2016-17), Residency Unlimited (Бруклин, 2012, 2016), Италийн Умбриа дахь Civitella Ranieri (2015), Нью-Йоркийн LES Studio хөтөлбөрт (2015), Johnson, VT дахь VSC (2015), Сингапурын Tropical Lab (2014), Бельгийн Ghent дахь Art Omi (2010) зэрэг резиденц, сургалт, уран бүтээлийн хөтөлбөрүүдэд оролцсон.

Төгөлдөр нь 1997 онд Улаанбаатар дахь Монголын Урлаг Соёлын Их Сургуульд Монгол уламжлалт зураг (Танка) мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд 2004 онд Герман улсын Берлин хотын Урлагийн Их Сургууль (UdK)-д Дүрслэх Урлагийн бакалаврын зэрэг авсан. Мөн 2014 онд Колумбийн Их Сургуульд Дүрслэх урлагийн магистр (MFA) зэрэг хамгаалсан байна.

🇲🇳 Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны баталсан “Венецийн 61 дэх удаагийн дүрслэх урлагийн биеннальд оролцох ...
20/11/2025

🇲🇳 Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны баталсан “Венецийн 61 дэх удаагийн дүрслэх урлагийн биеннальд оролцох куратор, уран бүтээлчдийг сонгон шалгаруулах удирдамж”-ийн дагуу сонгон шалгаруулалтыг олон нийтэд 2025 оны 10 сарын 22-ний өдөр нээлттэй зарласан билээ.

"Хөх нар Монголын орчин үеийн урлагийн төв", "Монголын Биенналийн Сан" хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлчид болон кураторууд, мөн продакшн, менежмент, судлаач залуусын багийг бүрдүүлэн 2025 оны 8 сард нээлттэй санал болгосон бөгөөд ӨНӨӨДӨР буюу 2025 оны 11 сарын 20-ний өдөр тус албан ёсны нээлттэй сонгон шалгаруулалтад өөрсдийн дэвшүүлж байгаа үзэсгэлэнгийн төслийн саналаа (concept note) ийн хүргүүлжээ.

Тус өргөтгөсөн төслийн багийн хувьд жил гарангын өмнөөс бэлтгэл ажлыг хангасан гэдгээрээ онцлог аж.
Нийт баг хамт олонд сонгон шалгаруулалтанд нь амжилт хүсье!

📨 Монгол Улсаас “Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биенналь”-д оролцох куратор, уран бүтээлчдийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа 2 үе шаттай явагдах ба анх удаагаа нээлттэй сонгон шалгаруулж байгаа юм.

Нээлттэй зарлалын удирдамжийн холбоос:
https://mocsty.gov.mn/news/1022zar

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

САНАЛ БОЛГОЖ БУЙ БАГ ХАМТ ОЛОН🔴 2026 оны Венецийн дүрслэх урлагийн биеннальд (La Biennale di Venezia) Монгол Улсын үндэс...
01/11/2025

САНАЛ БОЛГОЖ БУЙ БАГ ХАМТ ОЛОН

🔴 2026 оны Венецийн дүрслэх урлагийн биеннальд (La Biennale di Venezia) Монгол Улсын үндэсний павилионд "Хөх Нар" Монголын орчин үеийн урлагийн төв болон "Монголын Биенналийн Сан"-ийн хамтарсан төслийн нэгжийн зүгээс нэг баг болгон, нэр дэвшүүлэн "санал болгож" буй уран бүтээлчдийн болон кураторын багийг танилцуулж байна.

Ерөнхий куратор:
Цүлтэмийн Уранчимэг

Ко-куратор
Томас Эллер

Уран бүтээлчид:
Даваагийн Дорждэрэм
Ганболдын Гэрэлхүү
Болдын Номин
Ёндонжамцын Төгөлдөр

Сонгон шалгаруулалтыг анх удаа Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам нээлттэй зарласан бөгөөд 2 үе шаттайгаар шалгаруулах юм.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ARTM Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category