27/09/2022
🇲🇳 Соёлын биет бус өв болох Шаргын уртын дууг өвлөн уламжилсан 87 настай Батнасангийн Дашзэвэг нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Шаргын Маанийн өвөр гэх газарт 1935 онд мэндэлсэн. Шарга нутгийн онцлогтой уртын дууг 1955 оноос аав Батнасангаасаа сурч, 67 жил өвлөн уламжилж байна. Шаргын уртын дуу болох 20 орчим дууг дуулж хойч үедээ өвлүүлэн үр хүүхдүүддээ зааж сургасаар байна.
Соёлын яам | Соёл Урлагийн Газар / Culture and Arts Authority | Чинбатын НОМИН