Kompan Mongolia

Kompan Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Kompan Mongolia, Playground, Tsagdaa academy 48/3, Ulaanbaatar.

Дэлхийд тэргүүлэгч хүүхдийн тоглоом болон гадна бялдаржуулах талбайн үйлдвэрлэгч - KOMPAN 🇩🇰

Дани улсаас гаралтай, 55 жилийн туршлагатай, судалгаанд суурилсан дизайн, аюулгүй байдал, чанараараа 100+ улсад итгэл хүлээсэн брэнд. Дани улсын алдарт KOMPAN үйлдвэр нь хагас зууны туршид хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан, идэвхитэй хөдөлгөөнийг дэмжсэн, суралцах, хөгжих, нийгэмших боломжуудыг нээс

эн шинэлэг тоглоомууд болон хүүхдийн гадна тоглоомын талбайн шийдлүүдийг олон улсын зах зээлд тасралтгүй нэвтрүүлсээр ирсэн. Бүтээгдэхүүнүүдийнхээ загварыг өөрийн судалгаа шинжилгээний хүрээлэн болох KOMPAN Play Institute болон KOMPAN Fitness Institute-д боловсруулж, өөрсдийн 4 улсад байрлах үйлдвэртээ чанарын өндөр түвшинд үйлдвэрлэдэг. Сард дунджаар 1000 гаруй хүүхдийн тоглоомын талбайн тоглоом, гадна талбайн бялдаржуулах тоног төхөөрөмжийг үйлдвэрлэн 90 гаруй улсад өөрийн 30 охин компани болон 60 гаруй албан ёсны түншүүдээр дамжуулан нийлүүлж, суурьлуулж байна.

13/03/2026
Jindřicha Matiegka бага сургуулийн хашааны шинэчлэл нь мартагдсан орон зайг хэрхэн хүүхдүүдийн тоглож, хөдөлж, уулзах ам...
13/03/2026

Jindřicha Matiegka бага сургуулийн хашааны шинэчлэл нь мартагдсан орон зайг хэрхэн хүүхдүүдийн тоглож, хөдөлж, уулзах амьд орчин болгон өөрчилж болдгийн тод жишээ юм.

Сайн бодож төлөвлөсөн дизайн, тоглоом болон спортын элементүүдийг ухаалгаар хослуулснаар атриум нь одоо завсарлага болон хичээлийн үеэр хүүхдүүд идэвхтэй ашигладаг, хөдөлгөөнтэй орчин болжээ.

Энэхүү төслийг KOMPAN-ийн тоглоомын төхөөрөмжүүдийг ашиглан бүрэн загварчилж, хэрэгжүүлсэн манай түнш Gartensta+-ийн гайхалтай ажлыг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Сургуулийн орчныг илүү эрч хүчтэй, утга учиртай болгоход чиглэсэн ийм хамтын ажиллагааг бид өндөр үнэлдэг.

👉 Та сургуулийн тоглоомын талбайг
хүүхдүүдийг хөдөлгөөнд уриалж, суралцахыг дэмждэг орон зай болгон өөрчлөхийг хүсэж байна уу?

Хамтдаа бүтээцгээе.

10/03/2026

🎲 Таны хүүхэд хангалттай тоглож байна уу? Та “тоглох” гэдэг үнэхээр юу болохыг мэдэх үү?

Тоглоом гэдэг нь зүгээр нэг зугаа, хөгжил биш.
Тоглох үед хүүхдийн өөртөө итгэх итгэл нэмэгдэж, найз нөхдийн харилцаа бий болж, биеийн эрүүл мэнд нь сайжирдаг.

Гэвч өнөөдөр дэлхий даяар олон сая хүүхэд тоглох боломжоо алдаж байна.
Хэт их хуваарьтай өдөр тутмын амьдрал, аюулгүй тоглох орчны хомсдол, дэлгэцийн хэрэглээ нэмэгдсэнээс болж чөлөөтэй, өөрийнхөөрөө тоглох боломж улам багассаар байна.

🌍 Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (WHO) 5–18 насны хүүхэд бүрийн хувьд тоглох, хөдөлгөөнтэй байх нь зайлшгүй хэрэгтэй гэж онцолдог. Гэвч бодит байдал дээр хүүхдүүдийн биеийн идэвхтэй хөдөлгөөн санаа зовоох хэмжээнд буурч байна.

Тоглох нь хүүхдийн өсөлт хөгжилд зайлшгүй хэрэгтэй зүйл. Тэгвэл бид хүүхдүүдэд тоглох эрх чөлөөг нь хэрхэн буцааж өгөх вэ?

🎥 KOMPAN Play Institute-ийн Jeanette Fich Jespersen тоглох яагаад маш чухал болох, мөн бид хүүхдүүдэд илүү их тоглох боломжийг хэрхэн бүрдүүлж болох талаар хуваалцаж байна.

Барилгын салбар дахь эмэгтэйчүүдийн долоо хоног нь тоглоом болон фитнесийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө өдө...
06/03/2026

Барилгын салбар дахь эмэгтэйчүүдийн долоо хоног нь тоглоом болон фитнесийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө өдөр бүр хичээн ажилладаг манай эмэгтэй хамт олныг онцлон тэмдэглэх боломжийг олгодог. Тэд төслүүдийг дэмжиж, удирдан, хэрэгжүүлснээр ирээдүйн үеийн мэргэжилтнүүдэд илүү тэгш боломж бүхий салбарыг бий болгоход хувь нэмрээ оруулж байна.

🤝 Аз жаргалтай, эрүүл хамт олныг хамтдаа бүтээж байна.

Энэ жилийн Women in Construction Week нь “Level Up. Build Strong.” уриан дор тэмдэглэгдэж байна. Энэ нь барилгын салбарт эмэгтэйчүүдийн авчирдаг өсөлт, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадвар болон салбарын ирээдүйг бүтээхэд гүйцэтгэж буй чухал үүргийг сануулж байна.

𝗪𝗼𝗺𝗲𝗻 𝗶𝗻 𝗖𝗼𝗻𝘀𝘁𝗿𝘂𝗰𝘁𝗶𝗼𝗻 𝗪𝗲𝗲𝗸 helps shine a spotlight on all our inspiring female team that work hard every day to support, manage and complete the best play and fitness projects in the construction industry, shifting the balance for the next generation of talent.

Creating happy and healthier communities together 🤝

𝙏𝙝𝙞𝙨 𝙮𝙚𝙖𝙧, 𝙒𝙤𝙢𝙚𝙣 𝙞𝙣 𝘾𝙤𝙣𝙨𝙩𝙧𝙪𝙘𝙩𝙞𝙤𝙣 𝙒𝙚𝙚𝙠 𝙘𝙚𝙡𝙚𝙗𝙧𝙖𝙩𝙚𝙨 𝙪𝙣𝙙𝙚𝙧 𝙩𝙝𝙚 𝙥𝙤𝙬𝙚𝙧𝙛𝙪𝙡 𝙩𝙝𝙚𝙢𝙚 “𝙇𝙚𝙫𝙚𝙡 𝙐𝙥. 𝘽𝙪𝙞𝙡𝙙 𝙎𝙩𝙧𝙤𝙣𝙜.” 𝘼 𝙧𝙚𝙢𝙞𝙣𝙙𝙚𝙧 𝙤𝙛 𝙩𝙝𝙚 𝙜𝙧𝙤𝙬𝙩𝙝, 𝙧𝙚𝙨𝙞𝙡𝙞𝙚𝙣𝙘𝙚, 𝙖𝙣𝙙 𝙚𝙭𝙘𝙚𝙡𝙡𝙚𝙣𝙘𝙚 𝙬𝙤𝙢𝙚𝙣 𝙗𝙧𝙞𝙣𝙜 𝙩𝙤 𝙩𝙝𝙚 𝙘𝙤𝙣𝙨𝙩𝙧𝙪𝙘𝙩𝙞𝙤𝙣 𝙞𝙣𝙙𝙪𝙨𝙩𝙧𝙮 𝙚𝙫𝙚𝙧𝙮 𝙙𝙖𝙮, 𝙖𝙣𝙙 𝙩𝙝𝙚 𝙫𝙞𝙩𝙖𝙡 𝙧𝙤𝙡𝙚 𝙩𝙝𝙚𝙮 𝙥𝙡𝙖𝙮 𝙞𝙣 𝙨𝙝𝙖𝙥𝙞𝙣𝙜 𝙞𝙩𝙨 𝙛𝙪𝙩𝙪𝙧𝙚.

04/03/2026

KOMPAN Multisport нь хөлбөмбөг, сагсан бөмбөг, хоккей, волейбол, теннис, бадминтон, гандбол зэрэг түгээмэл спортуудад зориулсан олон зориулалтын спортын талбайн шийдэл юм.

Эдгээр нь бүгд багийн спорт тул хүмүүсийг хамтдаа хөдөлж, харилцаж, нийгмийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй.

🌳 Олон нийтийн парк
🏙 Хотхоны нийтийн талбай
🏫 Сургууль
🏟 Спортын клуб

— хаана байрлуулсан ч хүмүүсийг хамтдаа идэвхтэй хөдөлгөөнд уриалж, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих орчин болж чадна.

Таны төсөлд тохирох хамгийн зөв шийдлийг сонгоход бид танд тусалъя. ☎️ 85047565, 90117090

АНУ-ын Техас мужийн Вако хотод Bledsoe–Miller STEAM Center хэмээх шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математи...
26/02/2026

АНУ-ын Техас мужийн Вако хотод Bledsoe–Miller STEAM Center хэмээх шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математикийн чиглэлээр суралцах боломжтой инновацийн төв саяхан нээлтээ хийлээ. Энэхүү төв нь Вакогийн хоёр эрхэм хүний нэрээр нэрлэгдсэн бөгөөд тэдний өв нь зориг, эрсдэл үүрэхийн үнэ цэнийг илэрхийлдэг.

Дорис “Дори” Миллер нь Перл Харборын баатар бөгөөд эгзэгтэй мөчид асар их эр зориг гаргасныхаа төлөө Navy Cross одонгоор шагнагдсан. Түүний түүх бол түүхэн хүнд үед зориг гаргах нь ямар үнэ цэнтэйг харуулдаг.

Жулс Бледсоу нь 1920-иод оны олон улсад нэрд гарсан баритон дуучин бөгөөд Show Boat мюзиклийн “Ol’ Man River” дуугаараа алдартай. Тэрээр өнгөт арьст уран бүтээлчдэд дэлхийн томоохон тайзнуудад гарах шинэ боломжийг нээж өгсөн юм.

Өнөөдөр Bledsoe–Miller STEAM Center-т хүүхэд, залуус ирээдүйн амжилтад хүргэх мэдлэг, ур чадварыг эзэмшиж байна.

Гадна талбайд байрлах тоглоомын бүс нь энэхүү өвийг илэрхийлэх загвар, шийдлүүдээр бүрдсэн. Авирах байгууламжууд, хад асга хэлбэрт элементүүд, GIANT XL Play Tower, АНУ-д анх удаа суурилуулсан OrbitPlay интерактив тоглоомын бүтэц зэрэг нь гэр бүлүүдийг цуглуулж, хамтдаа тоглон, өсөж хөгжих халуун дулаан орон зайг бүрдүүлжээ.

26/02/2026
25/02/2026

Та хүүхэд байхдаа хэр их эрх чөлөөтэй байсан бэ?

Өнөөдөр хүүхдүүд ихэнхдээ байнгын хараа хяналт, хамгаалалттай орчинд өсөж байна. Судалгаагаар энэ өөрчлөлтийн нөлөө маш гүнзгий байх ба бие даасан байдал улам багасч байгаа нь харагдаж байна.

🎥 Энэхүү видеонд Крис МакДоналд болон Free-Range Kids хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Ленор Скенази нар:

👉 бие даасан байдал яагаад чухал вэ
👉 хэт их хараа хяналт хүүхдийн хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ
👉 хүүхдүүдэд хэрэгтэй эрх чөлөөг хэрхэн олгох вэ

гэсэн сэдвүүдийг хөндөн ярилцана.

Учир нь эрсдэл, итгэлцэл, тоглоом нь өөртөө итгэлтэй, тэсвэртэй насанд хүрэгчдийг төлөвшүүлэх үндэс юм.

17/02/2026

Happy Lunar New Year from the KOMPAN Asia Team!

We extend our warmest wishes for joy, good health, and lasting prosperity. May the year ahead inspire new achievements, meaningful progress, and continued opportunities for play and fitness for children and communities🐎

17/02/2026
🔥Угтан ирж буй Гал Морин жилдээ,Хүүхэд бүрийн инээд баясгалан, эрүүл мэнд, хөгжил дэвшилээр дүүрэн байх болтугай!🐎 Сар ш...
17/02/2026

🔥Угтан ирж буй Гал Морин жилдээ,
Хүүхэд бүрийн инээд баясгалан, эрүүл мэнд, хөгжил дэвшилээр дүүрэн байх болтугай!
🐎 Сар шинэдээ сайхан шинэлээрэй!🌕

KOMPAN 🇩🇰 - Creating happier and healthier communities

13/02/2026

Дани улсын Sct. Albani School сургуульд тоглоомын талбайг жилийн турш ашигладаг — цаг агаарын тогтворгүй үед ч гэсэн.

Иймээс сургууль нь улирлаас үл хамааран хүүхдүүдийг гадаа гарч, хөдөлж, тоглоход тохиромжтой бат бөх, өндөр чанартай тоног төхөөрөмж шаардлагатай байв.

Сургууль 220 сурагч, 50 сургуулийн өмнөх насны хүүхэдтэй тул хоёр өөр насны бүлэгт тохирсон шийдэл хэрэгтэй болсон.
Тиймээс тоглоомын талбайг:

🌱 сургуулийн өмнөх насныханд зориулсан бүс
🎯 сургуулийн насныханд зориулсан бүс

гэж тусад нь төлөвлөж, хүүхдүүдийн хэрэгцээ, чадвар, тоглох хэв маягт нийцсэн бүтээгдэхүүнүүдээр тохижуулсан.

KOMPAN 🇩🇰 - Creating happier and healthier communities

Address

Tsagdaa Academy 48/3
Ulaanbaatar
13301

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97690117090

Alerts

Be the first to know and let us send you an email when Kompan Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Kompan Mongolia:

Share

Category