Sighs deeply

Directions

Sighs deeply Уран зохиол

01/10/2026

Аравдугаар сар миний хамгийн дургүй сар.
Яагаад би түүнд дургүй гээч?
Аравдугаар сард хамгийн олон навч,
Аравдугаар сард хамгийн олон шувуу,
Аравдугаар сард хамгийн олон морь,
Магадгүй хамгийн олон хүн үхдэг.
Шувууд эзгүйрэхээр тэнгэр илүү цэлмэг болдог,
Шуналтай янзаар нар өдөр өдрийг хурааж зөөдөг.
Үүлс улам хурдан нүүдэг,
Өдөржин сэмрээд шөнө нь эргэж нийлдэг…
Өглөө босоод харахад
Өчигдөр, уржигдрын давхарлага хураалтан завсраас
Маргааш үзэгддэг…
“Үхэлд хамгаас сайн бэлтгэсэн хүн л
Жинхэнээсээ амьдарч чаддаг” гэж
Аравдугаар сарын л салхи шивнэдэг…
Өө, Бурхан минь, миний дургүй сар
Арван сар биш ээ.

04/09/2026

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХГҮЙ ГЭДГЭЭ МЭДЭГДЭЖ БАЙНА

Би гэдэг хүн хар багаасаа эрдмийн мөр хөөсөн бөгөөд хорин гаранхан настай хонгор зүстэй явахдаа АйВиЛиг-д хуулийн сургууль дүүргэн чадаад, төдөлгүй Америк орны гял цалд нэгэнт сэтгэл цадаад залхсандаа Германд суурьшиж, еврочуудын карераа орвонгоор нь эргүүлдэг соёлыг дагаж хуулиас шал өөр мэргэжлээр сурахаар шийдсэн нь шугам хоолойн инженерийн анги байв даа.

Шугам хоолойг засахад ганц л алтан дүрэм бий бөгөөд тэр нь та шугам хоолойг арван хуруугаараа барьж, арьс юугаараа мэдрэх явдал юм л даа. Ертөнцөд баасны шугам бий, баасны хоолой бий. Баас энд тэндгүй бий. Гэтэл хот бүхэн өнгөндөө иргэд нь ер баадаггүй мэт цэвэрхэн байдаг нь хорвоогийн нэгэн гайхамшиг, манай салбарынхны бахархал юм даа. Ер нь шугам хоолойгоор баас, бохир урсаж явдгийг мэдсэн минь мэргэжилтэйгээ улаан халз тулсан явдал байлаа гэж. Залуу эмч анхны өчтөнөө хараад балмагддаг. Харин бид бол баас хараад балмагддаг билээ. Эзэн нь ч хараагүй баас шүү дээ, бурхан минь!

Дадлагын үеэр баастай хоолойнуудын бөглөөсийг гаргаж хаячхаад цайлж суухдаа философийн ном мөн ч их уншсан даа. Чухамдаа тэр баастай шугам хоолойн дэргэд л миний философич болох хүсэл бадарсан юм даг. Хорвоогийн эсрэг тэсрэг чанар гэж хачин шүү чухам тэр үед л Кантын гурван ботийг уншиж байв шүү дээ. Өдгөө тэр гурван номоо эргүүлж суух нь ээ энд тэнд нь бор толбо байдгийн учрыг би ер мэддэггүй юм. Тэр яах вэ, тийн суухуй тархи толгойд хачин сонин асуулт орж ирдэг байлаа. “Чингис хаан баадаг байсан болов уу?”, “Чингис хаан аугаа эзэнт гүрэн байгуулсан нь арай баадаггүй байсанд орших юм биш биз?”

Хүн сурсан мэдсэнээ л ярьдаг хойно доо, би эх орондоо ирээд мөнөөх сэдвүүдээрээ лекц уншдаг боллоо. Хууль хийгээд баас, Чингис хаан баадаг байсан уу? “Чингис хааны баасыг архелогчид илрүүлсэн гэдэг нь үнэн үү? “Чингис хааны байлдан дагуулал хийгээд баасны хурд” гэх мэт сэдвээр маргаж мэтгэхийг яана. Тэдгээрээс хүмүүст хамгийн их хүрсэн нь “Чингис хаан үнэхээр баадаг байсан юм байна” нэрт 2 цаг 30 минутын лекц юм.

Уулзсан улсын тэн хагас нь нааштай хандах бол, үлдсэн хагас нь тэр дороо миний дайсан болдог сон. Тэгээд хийсэн бүтээсэндээ овоо зориг орж ерөнхийлөгчийн сонгуульд ч нэр дэвшээд авъя гэж бодлоо. Эргэн тойрныхон маань уухайн тас зөвшөөрч байх юм. Гэхдээ ойрноос тэр бодлоо толгойноосоо авч хаяхаар шийдлээ л дээ. Би ер нь улс үндэсний бахархал, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон эзэн Чингис хааныхаа баасны тухай ярьдаг хэн ч билээ дээ! Чингис хаан маань баадаггүй байсан ч юм бил үү? Баадаггүй байсандаа ч тэр аугаа гүрнийг байгуулсан байж таарна.

Тэгэхээр товчхондоо би ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэж байна.

04/09/2026

Залуус дүү нартаа хүргэх үг юм даа нтр

...Тухайн үед миний гар бичмэлийн очсон газар хожим миний очиж үзсэн газраас хавьгүй олон.Манайх хашаанд амьдардаг байв....
02/09/2026

...Тухайн үед миний гар бичмэлийн очсон газар хожим миний очиж үзсэн газраас хавьгүй олон.

Манайх хашаанд амьдардаг байв. Шууданч дугуйтай давхиж ирээд буцаагдсан зохиолыг минь хашаа давуулаад шидчихнэ. Пидхийн унах чимээнээр нь за бас буцаагдаад ирж гэж мэддэг сэн. Сүүлдээ аав хүртэл мэддэг болчихсон. Заримдаа нисэлттэй яг л цасан ширхэг шиг хөвөлзсөөр орж ирвэл аав маань энэ удаа найдвар байна гэдэг байж билээ...

ҮЙ ХУА "ТУУРВИХ ХИЧЭЭЛ"
Орчуулсан: Мө.Батбаяр

31/08/2026

Оддын дундаас ижлээ хайсан
Онгон залуу хүсэлдээ хайртай
Хосгүй бүхнийг тэвэрч угтах
Хойч үеийн итгэлд хайртай...

Бадрууган "Дэлхий ээж" дууны үг.

Тиймдээ амьдралын хатуу хөтүүд эр зоригоо, эд баялагт итгэл найдвараа үрчхээгүй онгон залуу явна. Юу эсийг бүтээх, юу эсийг туулах сунайсан урт зам зурайж байна.

27/08/2026

Нарс найгаад л
Навчис хийсээд л
Уулын оройд будан суугаад л
Шувуу буцаад л
Хяруу унаад л
Өвсөн толгойд цан буугаа л
Тал шарлаад л
Мал холхиод л
Сэтгэл гэнэт догдлоод л
Салхи сэвээд л
Өрх дэвээд л
Өлөн шороо тэнгэрт босоод л
Айлууд нүүгээд л
Амрагууд холдоод л
Аяа хөөрхий нүүдэлчний намар аа гэж.

Б.Явуухулан

31/07/2026

Бие минь эгээ л
Хий үзэгдэл шиг сүүмгэр...
Бороо үргэлжилсээр л.

ШИКИ МАСАОКА

15/07/2026

Ямар их цаг хугацааг баярлаж талархалгүй өнгөрөөгөө вэ?

"УЛАМ ДӨЖРӨМ, ТЭГЭЭД НАМ ГҮМ"
Тө.Бямбасүрэн

15/06/2026

"Parasite" кино, "Нугасны ан" жүжиг, "Зуун жилийн ганцаардал" зохиол дээр гардаг шиг бороо оржиндаа хэмээн шалба норсон сэтгэлээ аргадажихуй🥹

Арван тавны сар нь агаар тэнгэртээ дэнлүүАрван долоо хоногтой Нью Чаптер нь аав ээждээ дэнлүү гэж дуулах уу, яах уу?
14/06/2026

Арван тавны сар нь агаар тэнгэртээ дэнлүү
Арван долоо хоногтой Нью Чаптер нь аав ээждээ дэнлүү гэж дуулах уу, яах уу?

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Sighs deeply posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category