Dundgobi Scout association

Dundgobi Scout association Be prepared

01/09/2026

📖ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ📖

⚜Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, сурагч, оюутан залуус, скаутууд аа!

Та бүхэндээ 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Хичээлийн шинэ жил бол эрдэм мэдлэгт тэмүүлэх шинэ хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллээ тодорхойлон, шинэ алхмаа эхлүүлдэг сайхан цаг билээ.

Эрдэм мэдлэгийн замд хөтлөн чиглүүлж, хүүхэд бүрийн авьяас чадвар, хүсэл мөрөөдлийг дэмжин хөгжүүлж байдаг эрхэм багш нартаа талархал илэрхийлье.

Мөн хүүхэд, залуусынхаа ирээдүй, хөгжил төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, Скаутын хөдөлгөөнийг дэмжин, бидэнтэй үргэлж хамтран ажилладаг нийт эцэг эхчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 💞

23/08/2026
04/08/2026

😍Ровер, Бүлгийн удирдагч багш, насанд хүрэгч нарын анхааралд.

⚜Олон жилийн дараа та бүхний хүсэн хүлээсэн 2 модон тэмдэгтийн "Wood Badge" сургалт 8 дугаар сарын 12-16 хооронд болохоор төлөвлөгдөж байна.

⚜Скаутын дотоод болон гадны арга хэмжээний үеэр хүзүүндээ хоёр жижигхэн модон тэмдэгт зүүсэн удирдагчтай тааралдвал нэг зүйлийг шууд ойлгож болно.
Тэр бол өөрийгөө баталсан "Мэргэжлийн Скаутмастер".

⚜Энэ бол энгийн нэг гоёл биш. Медаль эсвэл албан тушаалын цол ч биш.
Хоёр модон тэмдэгтийн цаана 100 гаруй жилийн уламжлал, мянга мянган удирдагчийн хичээл зүтгэл, насан туршийн нөхөрлөл оршдог.

⚜1919 онд Gilwell Park-д эхэлсэн Wood Badge нь өнөөдөр дэлхийн скаутын насанд хүрэгчдийн хамгийн нэр хүндтэй тэмдэгтийн нэг юм. Сургалтаа амжилттай дүүргэснээр 2 Wood Badge, Gilwell scarf, Turk's Head Woggle зүүх эрхтэй болж, дэлхийн сая сая скаутуудын дунд хүндэтгэлтэйгээр хүлээн зөвшөөрөгддөг.

⚜2 модон тэмдэгтийн сургалт нь өөрийгөө сорьж, бусдыгаа манлайлж, скаутын үзэл санаа, мөн чанарыг амьдралдаа хэрэгжүүлэх урт хугацааны аялал билээ.

📍Та хэрвээ оролцоно гэж бодож байвал доорх линкрүү орж бүртгэлээ баталгаажуулна уу.

📍Оролцогчын тоо хязгаартай тул та яараарай. Оролцогчын тоо бүрдвэл бүртгэл хаагдахыг анхаарна уу!

https://forms.gle/QNq2ssE7H2z62kkW7

⚜ "Once a Wood Badger, Always a Wood Badger."

25/07/2026

🎉 D-DAY — Олон Улсын III Жембори өнөөдөр эхэллээ!

📅 2026 оны 7-р сарын 26-наас 8-р сарын 1
📍 Хэнтий аймаг

Нөхөрлөл, адал явдал, шинэ туршлага, мартагдашгүй дурсамжаар дүүрэн өдрүүд ийнхүү эхэлж байна. 🏕️🌍

Оролцогчдодоо амжилт хүсье! Жембори дээр уулзацгаая! ⚜️

18/07/2026

⚜Олон Улсын III Жемборийн төлбөрт багтах зүйлс, хувийн болон салаан бэлтгэх зүйлсийн жагсаалт.

⚜650,000₮-ийн бүртгэлийн төлбөрт дараах зүйлс багтаж байна.

- Жемборийн Эмблем
- Жемборийн Бүч
- Жемборийн Футболк
- Оролцогчийн мандат
- Цүнх
- Хоол, хүнс
- Хоол хийх гал тогооны хэрэгсэл
- Даатгал
- Хөтөлбөр, үйл ажиллагааны зардал

🎒 Хувийн бэлтгэх зүйлс
- Аяны хөнжил (унтлагын уут)
- Дулаан хүрэм
- Уул, усны гутал (1 хос)
- Хөнгөн гутал (1–2 хос)
- Нарны малгай
- Хөнгөн хувцас
- Оймс (7–8 хос)
- Дулаан хувцас
- Усны сав
- Эмчийн заавраар хэрэглэдэг эм
- Гар чийдэн
- Ариун цэврийн хэрэгсэл

⛺ Салаан бэлтгэх зүйлс
- 2–3 хүний багтаамжтай майхан (3–4 ширхэг)
- Майхан бүрд тохирсон чийгний дэвсгэр
- Зөөврийн хийн плитка

Бусад хэрэгсэл /заавал биш/
- Анхны тусламжийн цүнх
- Эвхдэг сандал
- Кемпийн дэнлүү
- Олон үйлдэлт хутга
- Олс

⏳ Жембори эхлэхэд цөөхөн хоног үлдлээ!

📌Оролцогчид та бүхэн хувийн болон салааны бэлтгэлээ бүрэн хангаж, шаардлагатай зүйлсээ урьдчилан бэлтгээрэй.

📌Ерөнхий мэдээллийг доорх линкээр орж авна уу.

https://www.facebook.com/share/p/17xWjHys9h/

🙆Баярлалаа.

01/07/2026
24/06/2026

Дундговь аймагт хүүхэд, залуус өмнө нь сургуулийн спорт заал ашиглахын тулд 40-50 мянган төгрөг төлдөг байсан бол энэ зунаас эхлэн сургуулиудын спорт заал үнэ төлбөргүй нээлттэй боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдүүдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учралын "Чөлөөлье" санаачилгын хүрээнд орон даяар хэрэгжүүлж байгаа Хүүхдийн төлөө “За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөн үргэлжилж байна. Энэ хүрээнд Дундговь аймагт сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан сургуулийн спорт заалнуудыг нээлттэй үлдээж, цагийн хуваарийн дагуу насны ангиллаар биеийн тамирын багшийн хяналтанд хүүхдүүдийг спортоор хичээллүүлж байна. Аймгийн засаг даргын зүгээс зааланд хэрэгцээ шаардлагатай зүйлс болоод гар бөмбөг,сагсан бөмбөгөөр хангаад байна

19/06/2026

[English below]
🌿 Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) бэлтгэл ажлын хүрээнд Говийн бүсийн зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулагдана.
Монгол Улс Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан орон нутгийн иргэд, малчид, залуучууд, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийн санал, санаачилга, сайн туршлагыг сонсож, үндэсний түвшинд хэлэлцүүлэх зорилгоор Бүсчилсэн зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулж байна.
📍 Дундговь аймаг
📅 2026.06.22
🕘 09:00–13:00
📍 Өмнөговь аймаг
📅 2026.06.23
🕘 09:00–13:00
📍 Дорноговь аймаг
📅 2026.06.25
🕘 09:00–13:00
📍 Говьсүмбэр аймаг
📅 2026.06.26
🕘 09:00–13:00
⚠️ Уулзалтын оролцогчдын тоо хязгаартай бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг тухайн аймгийн Засаг даргын Тамгын газраас авна уу.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ


──────────────────
🌿 As part of the preparations for the 17th session of the Conference of the Parties to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD COP17), a series of Regional Consultation Meetings will be held across Mongolia’s Gobi Region.
In preparation for hosting COP17, Mongolia is organizing regional consultations to engage local communities, herders, youth, government institutions, civil society organizations, and private sector representatives. These consultations aim to gather local perspectives, identify good practices and innovative solutions, and ensure that regional priorities and voices are reflected in national discussions and preparations for COP17.
📍 Dundgovi Province
📅 22 June 2026
🕘 09:00–13:00
📍 Umnugovi Province
📅 23 June 2026
🕘 09:00–13:00
📍 Dornogovi Province
📅 25 June 2026
🕘 09:00–13:00
📍 Govisumber Province
📅 26 June 2026
🕘 09:00–13:00
⚠️ Participation is limited. For further information, please contact the Governor’s Office of the respective province.

RESTORING LAND
RESTORING HOPE

Address

Mandalgovi

Telephone

99597575

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dundgobi Scout association posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Dundgobi Scout association:

Shortcuts

Share