07/05/2026
"Эрдэнэсийн Хүрээ" ТББ нь Хархорин сумын 4-р цэцэрлэгийн багш, ажилчдад зориулсан монгол уран бичгийн цуврал сургалтаа эхлүүллээ. 🇲🇳 🖌
Эхний хичээлээр бийрээр бичих үндсэн арга барил, хэрэглээний талаар зааж, багш Цэвээндулам болон Тамир нар мэргэжлийн зааварчилгаа өгч ажиллав.
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн тус цэцэрлэгийн эрхлэгч П. Осорхүү, арга зүйч Д. Мөнхзул болон бусад хүмүүст талархал илэрхийлье. Тэдний манлайлал нь үндэсний бичиг соёлыг орон нутгийн мэргэжлийн боловсролын чухал хэсэг болгон үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Бид үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой ашгийн бус байгууллага бөгөөд сургууль, цэцэрлэг болон бусад байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй. Сургалтыг манай төв дээр эсвэл тухайн байгууллагын байранд очиж зохион байгуулах боломжтой.
Хамтран ажиллах хүсэлтэй байгууллагууд бидэнтэй холбогдоорой.
🇬🇧Erdenesiin Khuree NGO has successfully launched a calligraphy training series for the staff of the 4th Public Kindergarten in Kharkhorin. This first session established a technical foundation in the vertical script, facilitated by the expertise of teachers Tseveendulam and Tamir.
We extend our gratitude to Director P. Osorkhuu, Teacher D. Munkhzul and others for organizing this initiative. Their leadership ensures that traditional Mongolian script remains a vital part of local professional development.
As a non-profit dedicated to cultural preservation, Erdenesiin Khuree invites schools and organizations to collaborate on future workshops. Our programs are available to be hosted at our traditional ger center or on-site at your facility.
Contact us to discuss partnership opportunities.