Үнэгхэн

Үнэгхэн Шүлэгээр үг амилахуй🔥❤️

21/03/2026

Celebrating my 9th year on Facebook. Thank you for your continuing support. I could never have made it without you. 🙏🤗🎉

Тийм их хайрын гэрэл гялбаа оч  бүхнийг Харж чадалгүй сохорсон харалган чмдӨчүүхэн төдий очыг өгчихөөд Өөрт чинь мэдрүүл...
06/01/2026

Тийм их хайрын гэрэл гялбаа оч бүхнийг

Харж чадалгүй сохорсон харалган чмд

Өчүүхэн төдий очыг өгчихөөд

Өөрт чинь мэдрүүлчихээд

Өөрөөсөө ч харамлам сайхныг үзүүрээс нь атгуулчихаад

Хүсэж тэмүүл тэгээд шуна

Дараа нь хүчтэйгээр мэдэр гэж

Дааж чадах тавиланд чинь чамайг даатган өглөө

Хайрлаад бгаа нэгнийг харж чадахгүй сохорсон бол

Хайрыг хүссэн гуйлгачин бай

Үзэсгэлэнт сүйхэндээ шаналсан гүнж бай
Write: El

Бүгдээрээ Амар мэнд үү ?Фэйж хуудсанд нийтлүүлэх шүлэгээ чатаар илгээж болно шүү🤯🤩❤️Хайраар ивээгдсэн хором бүртээХагцал...
06/01/2026

Бүгдээрээ Амар мэнд үү ?
Фэйж хуудсанд нийтлүүлэх шүлэгээ чатаар илгээж болно шүү🤯🤩
❤️Хайраар ивээгдсэн хором бүртээ

Хагцалыг мартан жаргалдаа ташуурна

Харанхуй нөмөрсөн шөнө ирхэд

Хаачихаа мэдэхгүй уйлан сандчина

Салаа замын урд тээнгэлзэн зогсохдоо

Санаандаа зөв гэж ургуулсан замруугаа алхан орно

Зөв бурууг урьдчилаж тааж мэдэхгүй сэтгэлдээ

Зөв байгаасай гэж шивнэн шивнэн урагшилна

Заавартайгаа ирдэг амьдрал гэж байхгүйг ухаарна

Замаа шулуун байлгах гэж хэрэндээ л сандчина

Заяа төөрөгтэйгөө холбож нэг үзнэ

Засаж чадвал гэж ерөөж нэг хүснэ

Алдаад үзсэн гэж ам бардамнаж болдоггүйг ухаглана

Итгэл гэдэг үгийг ихээ таньчихсан гэж андуурсанаа харна

Миний мэдэрдэг амгаланд зочилж чадах нэгнийг

Мөнх бус амьдралаас олж чадах эсэхдээ эргэлзэнэ

Хайртай гэдэг үг хэлж болдогийг ухаарна

Харамлах сэтгэлийг хайр гэж андуурч болдогдийг үзнэ

Өөрийн бүтээсэн бүхэнтэй байхын жаргал

Өрөөлийн бүхэнд умбан ганцаардахын зовлон

Атгандаа авсан бүхнээ зөв гэж ам гарч болохгүй

Атга чинь дүүрэх бас тийм амархан бишийг ухаарна

Сонголт гэдэг чухалыг сонссон туулсан ч барьцгүйг мэднэ

Санаа сэтгэлээ дүүргэдэг нь хүний хөдөлмөр гэдгийг мэдрэнэ
Write: El

🤯Бид нь энэ амьдралд ирээд л бусадтай хамтран амьдарсаар л бдаг ч нэг л мэдхэд бусадын амьдралаар амьдарсаар ирсэнээ анз...
03/12/2025

🤯Бид нь энэ амьдралд ирээд л бусадтай хамтран амьдарсаар л бдаг ч нэг л мэдхэд бусадын амьдралаар амьдарсаар ирсэнээ анзаарахгүй явсаар насыг бардаг бололтой
Яагаад зүгээр л өөрийгөө болон бусдыг зовоолгүй амьдарч болдоггүйг ухах гэж хичээнэ
Гинжилсэн их үйлийн үрийн холбоосон дунд
Эрчилсэн их зангилаа бүхэнд хүлэгдэж
Сүнсэн биений гэгээрэл ухааралыг танилгүй
Сүүдэртээ дарагдан явдаг нь харамсал гэмээр
Сүүн сэтгэл гэж байдаггүй
Сүлэлдэх бараанаа ялдаг л хүн гэж бдаг гэмээр
Ухаарал уужрал ухамсар гэгээрэл бүхэн
Урд зурайхад нүд нээгддэг гэмээр
Хашиграна орилоно хараана үзэн ядна
Хачирхалтай нь тэр нь өөрийг нь л зовоож бгаа хэрэг
Харамлана гомдоно уурлана бухимдана
Хаа хүрэх цэг нь тодорхой л бдаг гэмээр
Write: E.L

Хав хар үүл толгой дээгүүр бүрхээд удна Харсан бүхэндээ бухимдаж сэтгэл тавгүйтэнэЦагаан гэгээлэг цайвар бүхнийг анзаара...
25/11/2025

Хав хар үүл толгой дээгүүр бүрхээд удна
Харсан бүхэндээ бухимдаж сэтгэл тавгүйтэнэ
Цагаан гэгээлэг цайвар бүхнийг анзааралгүй
Цаараглаж бухимдаж үгсээ харлуулана
Бороо хүчтэй шаагиж бусдад бурууг өгч
Бодолтойгоо тэмцэж тайван тайван гэж шивнэнэ
Зүрхээ чангалж сэтгэлээ барьж нулимсаа цийлэгнүүлж
Зүгээ хайж гарц хайж гэгээг хайна
Унтаад л баймаар мэдрэмж ядарсан бие
Уураг тархи цуцах шиг галзуурах шиг
Юу ч хийхгүй байх нь жаргал мэт
Юуг ч хийхгүйгээр цагаа барна тэрэндээ улам бухимдана
Гэнэт нэг шөнө унтаад сэрнэ
Гэгээрэл дэргэд ирчихсэн аятай л нүд цэлмэнэ
Чадна хийнэ бүтээнэ гэсэн бодлууд
Час хийж сэтгэлд зурайж баясал төрнө
Write: E.L

Мансуурал шиг мананд уусан төөрөх шиг Халуу дүүгүүлж дотор шатаачихаад Хайхрамжгүйгээр услаад унтраачихдаг Чи яг мөс шиг...
25/11/2025

Мансуурал шиг мананд уусан төөрөх шиг
Халуу дүүгүүлж дотор шатаачихаад
Хайхрамжгүйгээр услаад унтраачихдаг
Чи яг мөс шиг хүйтнээр хайран сэрүүцүүлж
Чи яг гал шиг халуунаар төөнөн бадарч
Амь амьсгал эд эс бүхнээрээ уусган шингээж тачаадуулж
Аниргүй чимээгүй хоосон руу эргүүлээд түлхчихдэг
Би чамаас дэндүү олон өнгийн гялбааг харж
Би чамаас тас хар харанхуйн өнгийг үзэж
Чи тэнгэрээс газрын гүнрүү намайг түлхэнэ
Чи зүрхнээс тархинд хүртэл өөрийгөө уусган шингээнэ
Чамгүйгээр амьсгалж чадахгүй болтолоо дүүрсэн өдрүүд
Чиний хажууд чамайг ширтэж зүрхээ усалсан гаригууд
Ширтээд л ширтээд л ярианд чинь шимтээд л
Шунан дурлана шатна халууцана чамайг хүснэ
Гэхдээ чи дэргэд үгүй…..
Write: E.L

Шувууд минь жиргээч шуранхайлан нисээдБодол минь хөврөөч булингараа үргээгээд Үнэг минь зөвлөөч үнэнг нууж зальдаад Үүл ...
25/11/2025

Шувууд минь жиргээч шуранхайлан нисээд
Бодол минь хөврөөч булингараа үргээгээд
Үнэг минь зөвлөөч үнэнг нууж зальдаад
Үүл минь бүрхээч цас болон хаялаад
Угаасан сэтгэлдээ төвөгийг оруулахгүй баясаад
Урсгал усыг сөрж хүчлэн сэлээд
Уулсын хяргуй усны тунгалаг модны үнэрт
Уг гарвалаа сэргээж тодлон нэг мандаач
Учирахад дэндүү хол санагдах БууЭрЭлүүд минь
Угтаж аваад чихэнд шивнэж замыг чиглүүлээч
Харанхуй руу алхах бүртээ гэрлийг улам нэмэе
Хаачихаа мэдэхгүй сандчих бүртээ Өвгүдээ дуудан хайлая
Хүлээлгэсэн хором бүрээрээ хүслийн тань очыг гялалзуулж
Хүрэх газраа хүрч очих газраа тодлоё
Боломжыг хайрыг гэрлийг түгээн нэг гэрэлтүүлээч Өвгүд минь
Болохгүй гэдэг саадыг үнэн замаас нь арилгаж өгөөч
Write: E.L

😘Хааяа бодсон мэдэрсэн бүхнээ үг холбож үзэг нийлүүлж бичих гоё тиймүү🥰Энэ фэйжид маань хэн нэгэнд зориулсан өөртөө зори...
25/11/2025

😘Хааяа бодсон мэдэрсэн бүхнээ үг холбож үзэг нийлүүлж бичих гоё тиймүү🥰
Энэ фэйжид маань хэн нэгэнд зориулсан өөртөө зориулсан амьдралыг танисан ухаарал өгөх шүлгүүдээ чатаар явуулаад постлуулж болно шүү🔥❤️

Хайраар ивээгдсэн хором бүртээХагцалыг мартан жаргалдаа ташуурнаХаранхуй нөмөрсөн шөнө ирхэд Хаачихаа мэдэхгүй уйлан сан...
25/11/2025

Хайраар ивээгдсэн хором бүртээ

Хагцалыг мартан жаргалдаа ташуурна

Харанхуй нөмөрсөн шөнө ирхэд

Хаачихаа мэдэхгүй уйлан сандчина

Салаа замын урд тээнгэлзэн зогсохдоо

Санаандаа зөв гэж ургуулсан замруугаа алхан орно

Зөв бурууг урьдчилаж тааж мэдэхгүй сэтгэлдээ

Зөв байгаасай гэж шивнэн шивнэн урагшилна

Заавартайгаа ирдэг амьдрал гэж байхгүйг ухаарна

Замаа шулуун байлгах гэж хэрэндээ л сандчина

Заяа төөрөгтэйгөө холбож нэг үзнэ

Засаж чадвал гэж ерөөж нэг хүснэ

Алдаад үзсэн гэж ам бардамнаж болдоггүйг ухаглана

Итгэл гэдэг үгийг ихээ танчихсан гэж андуурсанаа харна

Миний мэдэрдэг амгаланд зочилж чадах нэгнийг

Мөнх бус амьдралаас олж чадах эсэхдээ эргэлзэнэ

Хайртай гэдэг үг хэлж болдогийг ухаарна

Харамлах сэтгэлийг хайр гэж андуурч болдогдийг үзнэ

Өөрийн бүтээсэн бүхэнтэй байхын жаргал

Өрөөлийн бүхэнд умбан ганцаардахын зовлон

Атгандаа авсан бүхнээ зөв гэж ам гарч болохгүй

Атга чинь дүүрэх бас тийм амархан бишийг ухаарна

Сонголт гэдэг чухалыг сонссон туулсан ч барьцгүйг мэднэ

Санаа сэтгэлээ дүүргэдэг нь хүний хөдөлмөр гэдгийг мэдрэнэ
Write: E.L

🔥🔥Айдас гэж юу вэ 🔥🔥 Таних гэж хичээвАмирлангуй дотор минь харанхуйлах тэр мэдрэмж үүАаш нь олдохгүй савлах сэтгэл минь ...
18/11/2025

🔥🔥Айдас гэж юу вэ 🔥🔥 Таних гэж хичээв
Амирлангуй дотор минь харанхуйлах тэр мэдрэмж үү
Ааш нь олдохгүй савлах сэтгэл минь үү
Бусдаас муухай муу юм шиг мэдрэмж
Бусдын дэргэд чи муухай миа гэж бодуулдаг бодол
Ямар байхыг хүссэндээ байгаа байдалдаа дургүйлэхэн вэ гэж байнга бодно
Миний айдас юу билээ
Бусдын өмнө буруутан болох
Бусдын харсан өнцөг шиг байхгүйг хичээх
Хийгээгүй байтлаа хийчихсэн юм шиг ярьдаг худал
Хэнээс ч дутахгүй юмсан гэсэн хийрхэл
Хэт их төсөөлөл
Хэрэггүй олон ирээдүйн санаа зовнилууд
Хийрхэж бусдад цэцэрхчихээд
Хийгээгүй үйлдэлээсээ ичдэг буруутан
Зүгээр л зүрхээ чөлөөлөөд үүлэн дээгүүр хөвөөд
Өнөөдрийн байгаа би дорой би хийгээгүй би
Энэ би л шүү дээ гээд хүлээн зөвшөөрөөд
Эмхэлж цэгцлээд эхнээс нь хийгээд үзвэл яадаг юм бэ.
Бусдын өмнө бүтэн байх гэсэн худлаас
Буруугүй юм шиг гэгээнтэн байх гэсэн хүслээс
Булингар огт тусаж болохгүй мэт амьдралаасаа
Буцаж эргээд үнэнтэй нүүр тулвал яадаг юм бэ
Өөртөө таалагдаагүй сэтгэлээрээ өр зүрхээ зүсээд л
Өөрөө л бусдын өмнө гэгээхэн байх гэж хичээгээд л
Энэ чи мөн юм уу
Эргүүлж тойруулан өөрөөсөө 1000 асуугаад яахын бэ
Энд суугаад нэг л үйлдэл хийгээчдээ
Эндээс би чөлөөлөгдөх зугтаах ёстой
Энэ бишээ энэ мэдрэмж энэ харанхуйн мэдрэмж шүү
Чамайг гэрлийг чинь дардаг харанхуй шүү
Сорио даваануудаа давсаар л өнөөдөр ганцхан зүйл дээр гацна
Энэ нь бусдын өмнөх чи
Бусдаас хамааралтай чи
Бусдаас айдаг чи
Бусдаас зугтаадаг чи
Бусдаас тусламж хүсдэг чи
Гэтэл чиний дотор бүхэл бүтэн хорвоо ертөнц хүч чадал гэрэл гэгээ гарч ирэхээ хүлээгээд л буцланхан байна даа
Бусад гэдэг булингартай бодолоо авч хаяарай
Write: E.L

Чимээгүй далдад нуугдсан өөрийгөөзасчихлаа гэж итгэсэн итгэлийнхээ цасан дундаас жихүүдэс дүүрэнээр эргүүлэн татаж гарга...
18/11/2025

Чимээгүй далдад нуугдсан өөрийгөө
засчихлаа гэж итгэсэн итгэлийнхээ цасан дундаас жихүүдэс дүүрэнээр эргүүлэн татаж гаргаж ирэв
Чихэнд сонсогдол өөрийгөө хохирогч мэтээр төсөөлөхөд
Нүдэнд үзэгдэх үнэн төрх минь уйлан надруу ширтэх шиг
Азыг шүүрчихээд алгандаа багтааж чаддаггүй
Арчаагүй дорой гэж итгүүлж өсгөсөн итгэлийнх минь л байв
Заяа тавилан зам мөр тэгш байвч
Залхмаар нь чи авч болохгүй гэсэн хар бодолд буцаад нүдээ таглуулж үнэнгээс зутгааж айдаст өрөвдөлтэй төрхлүүгээ буцаад орчихдогоо тодоос тод анзаарав
Алган дээр бгаа бүхнээ алгаа эргүүлэн харж уйлав
Болоогүй үнэнг бодит болгож төсөөлж нэг уйлав
Ямар их өвдөлт вэ гэхдээ таатай ч юм шиг хохирогч төрх
Яагаад энэ чиний тавилан биш гэж мэдэвч тэнд тухтай ч бх шиг
Ирсэн жаргалаа зовлон ч болгож хувиргах хүч бөгөөд ухаан нь өөрт бгааг анзаарав
Тэгээд талархав
Тиймээ би ингэж л амьдарч ирсэн намайг хохироосонд найр тавчихаад өвдөж суухдаа жаргах шиг
Надаас нүүр буруулсан бүхнээс шаналчихаад тэндээ тайвшрах шиг
Энэ бүгд буруу замаа чиний буруу суулгасан далд ухамсар гэж
Элээх орчлонг туулан баясаж явахдаа буцаж унана дахин нэг анзаарав
Ямар их аз вэ ахиж ингэж л болохгүй гэх ухаарал
Ямар их сургалт вэ????
Write E.L

Address

Erdenet

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Үнэгхэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share