Nice Karaoke

Nice Karaoke Караоке снукер билльярд дартс

-Амьдралын саадыг давах гэж эр хүн та хүчтэй төрдөгАмраг жаахан ханиа жаргаах гэж ухаантай төрдөгАлаг бяцхан үрдээ ааваа...
18/03/2019

-Амьдралын саадыг давах гэж эр хүн та хүчтэй төрдөг
Амраг жаахан ханиа жаргаах гэж ухаантай төрдөг
Алаг бяцхан үрдээ ааваа гэж дуудуулахаар эр хүн болж төрдөг
Эр хүн танд Амар амгалан амьдралыг бүтээх
Эрдэнийн алтан түлхүүр зөвхөн таны гарт гэдгийг ямагт санагтун.
бүх Төв сайхан нутгийн эрчүүддээ баярын мэнд хүргэе.

04/03/2019

Олон хүн уншаасай... 🙏

ДАЛАЙ ЛАМ : ЯМАР НЭГЭН ЧУХАЛ ХЭРЭГЦЭЭ ГАРАХААР НЬ ХЭРЭГЛЭНЭ ГЭЖ БИТГИЙ ХАДГАЛААРАЙ.

Өнөө цагт бид улам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай, олон эрдмийн зэрэг цолтой боловч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч бага бодолтой, олон экспертүүдтэй боловч олон асуудлуудтай, илүү анагаах ухаанжиж байгаа боловч илүү их өвчин зовлонтой болжээ.
Бид аливаад хөнгөн хуумгай хандаж, бага инээж, хурдтай давхиж, түргэн уурлаж, оройтож унтаж, өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэж, бурханд цөөн залбирах юм.
Өөрийгөө хүрээлэх эд хогшлоо нэмэгдүүлэх хэрнээ үнэт зүйлсээ бууруулж, их ярьж, бага хайрлаж, худал хэлэх нь олширчээ. Яаж амьдрахыг судалдаг хэрнээ амьдралыг судалдаггүй, он жилүүдээ амьдралд зориулах хэрнээ амьдралаа он жилүүдэд зориулдаггүй, их үрж, бага бүтээж; худалдан авах зүйлс олширсон ч, түүнээсээ авах ханамж багасчээ.
Саран дээр хүртэл очиж чадаж байгаа хэрнээ эсрэг гудамжиндаа байх хөршийнхөөрөө очиж чаддаггүй, гадаад ертөнцийг эзэмшиж чадсан хэрнээ дотоод ертөнцөө эзэмдэж чаддаггүй, атомыг задалж чадсан хэрнээ, мухар заншлаа задалж чадаагүй л байна. Их бичдэг хэрнээ бага судалдаг, их төлөвлөх хэрнээ түүнийгээ биелүүлдэггүй, яарч адгаж чаддаг хэрнээ хүлээж чаддаггүй, орлого нэмэгдэхийн хэрээр ёс суртахууны дутагдалд орж, мэдээллийг хадгалах, олон хувь тараах гэж өчнөөн компьютер үйлдвэрлэх тусам хүн хоорондын харилцаа багасаж, чанарт биш тоо хэмжээнд анхаарах нь ихэсчээ.
Түргэн хоол нэмэгдсэн ч шингэлт нь удааширч, бие өсөх болсон ч ухаан богиносч, ашиг орлого зузаарсан ч харилцаа гүехэн болж, олон нэр төрлийн хоолтой ч тэжээл болох нь бага, гоёмсог байшинд амьдардаг ч гэр бүлийн амьдрал муудаж хэврэгших болжээ.
Чухам ийм учраас, өнөөдөр, би танд “Ямар нэгэн чухал хэрэгцээ гарахаар нь хэрэглэнэ гэж битгий хадгалаарай” гэж хэлэхийг зорьсон юм. Учир нь таны амьдралын өдөр бүхэн чинь чухал юм шүү.
Мэдлэгийг эрж хай, их унш, өөрийнхөө өөдөөс харж суугаад хэрэгцээндээ санаа зовдог байдлаасаа сал. Гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт байх цагийг өөрөөсөө бүү харамла. Дуртай хоолоо ид, очихыг хүсдэг газраа оч.
Амьдрал гэдэг бол аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос амьд явах гэсэн тэмцэл биш юм.
Болор хундагаа хагалчих вий гэж эмээлгүй хэрэглэ.
Үнэтэй үнэртэй усаа дуусчих вий гэж айлгүй цац.
Хэрэглэмээр санагдсан үедээ хүссэн зүйлээ хэрэглэж бай.
Үгсийн сангаасаа “Аль нэг өдөр”, “Заримдаа” гэсэн үгсийг хасаж хаяцгаая.

Найз нөхөд, гэр бүлийнхэндээ хичнээн хайртайгаа илэрхийлцгээе. Амьдралд инээд хөөр, баяр баясгалан нэмдэг зүйлсээ хойшлуулахаа больцгооё. Өдөр бүр, цаг бүр, мөч бүр чухал. Магадгүй өнөөдөр таны сүүлчийн өдөр байхыг хэн ч мэдэхгүй.

Монголын мянга, мянган хөгжлийн бэрхлээлтэй хүүхдүүд тэдний эцэг, эх, ар гэр бүлийнхний өмнөөс УИХ-ын гишүүн, Ардчилсан ...
24/01/2019

Монголын мянга, мянган хөгжлийн бэрхлээлтэй хүүхдүүд тэдний эцэг, эх, ар гэр бүлийнхний өмнөөс УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ танд БАЯРЛАЛАА гэж хэлье 👍👍👍

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫН ТӨВийг байгуулах С.Эрдэнэ таны санаачлан, зүтгэсэн энэ ажилд засаг төр, нийслэл байж болох бүхий л аргаараа тээг, саад тавьсан ч тэрээр 2019.01.16-ний энэ өдөр уг төвийн нээлтийг хийж чадлаа. БАХАРХАЖ БАЙНА ❗️❗️❗️

Эдгээр хүүхдүүдийг гэсэн таны ҮНЭН СЭТГЭЛ, ТУУШТАЙ ЗҮТГЭЛ, НӨР ИХ ХӨДӨЛМӨР, ГАЙХАЛТАЙ ТЭВЧЭЭРийн тань ачаар Монголын төр мартсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цогцолбор сургалтын төвтэй боллоо. Танд дахин БАЯРЛАЛАА 🙏🙏🙏

Сайн үйлс дэлгэрэх болтугай 🙂🙂🙂

Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэжӨдөр бүр хүний сайнтай учирчЗүрх сэтгэлд чинь баяр гийж байгЗолгож ирж буй 2019 он тандЭ...
31/12/2018

Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж
Өдөр бүр хүний сайнтай учирч
Зүрх сэтгэлд чинь баяр гийж байг
Золгож ирж буй 2019 он танд
Эрүүл энхийн жаргал
Инээн баясах учрал
Сэхээрч ойлгох ухаарал бүхнийг авчрах болтугай .

Address

Dzuunmod

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Nice Karaoke posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share