Do Art Studio

アクセス 事業に問い合わせる

Do Art Studio Discover the Beauty of Mongolian Art

Do Art Gallery&Studio is a private art gallery showcasing the talent of Mongolian artists.

Immerse yourself in a world of creativity with our diverse collection, featuring realist, abstract, and contemporary art.

24/09/2026
12/09/2026

🇲🇳🎨 “МОНГОЛ” | БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН

Төрийн шагналт зураач Ц.Цэгмэдийн “Монгол” бие даасан үзэсгэлэн Khan Gallery-д дэлгэгдэж байна.

Монголын ахуй, байгаль, уламжлал, бэлгэдлийг уран бүтээлээр мэдрээрэй. ✨

📅 09.11–09.30
📍 Khan Gallery

🇬🇧 “MONGOLIA” | SOLO EXHIBITION

Works by State Prize-winning artist Tsegmed Tserennadmid, exploring Mongolia’s heritage, nature and symbolism.

📅 September 11–30
📍 Khan Gallery



🍀

12/09/2026
12/09/2026
09/09/2026
08/09/2026

НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА.

Япон улсын Мино хотод 2027 оны 10-р сарын 8-аас 11-р сарын 7-ны өдрийн хооронд зохион байгуулагдах “Олон улсын 14 дэх удаагийн керамикийн үзэсгэлэн”-д оролцох нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сэдэв: “Potential of Ceramics” (Керамикийн хязгааргүй боломж)
Энэхүү сэдэв нь керамикийн талаарх уламжлалт ойлголт, хэвшмэл хүрээнээс давж, шинэ санаа, уран сэтгэмж, бүтээлч эрэл хайгуулыг илэрхийлсэн бүтээлүүдийг урьж байна. Керамик материалын технологийн боломжуудыг шинээр нээж, түүний хэлбэр, материал, илэрхийллийн цар хүрээг өргөжүүлсэн бүтээлүүдийг онцлон авч үзнэ.

Оролцох төрөл
1. Керамик урлагийн төрөл: Керамик материалыг ашиглан бүтээлч санаа, шинэлэг арга техникээр туурвисан бүтээл.
2. Керамик дизайны төрөл: Практик хэрэглээ, зориулалт бүхий бүтээгдэхүүн.
• Үйлдвэрлэлийн чиглэл
• Урлангийн чиглэл

Оролцох бүтээлд тавигдах шаардлага
1. Үндсэн материал нь керамик байх бөгөөд оролцогч өөрөө бүтээсэн бүтээл байна.
2. Бүтээл нь 2024 оны 2-р сарын 1-нээс хойш бүтээгдсэн байх ёстой. (Өмнөх уралдааны бүтээл хүлээн авах хугацаа дууссанаас хойш бүтээсэн бүтээл байна)
3. Өөр бусад нээлттэй уралдаанд шалгарч, сонгогдож байгаагүй байх.
4. Дараах хэмжээг баримтална:
• Эзлэх талбай: 4 м²-аас ихгүй
• Өндөр: 4 м-ээс ихгүй
• Жин: 100 кг-аас ихгүй

Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа:
2027 оны 1-р сарын 29

“Саказаки Шигэо” керамикийн шагнал
Хамрагдах хүрээ: 40 болон түүнээс доош настай хувь уран бүтээлч оролцогчид.
Мөнгөн шагнал: 500,000 иен (ангилал бүрээс нэг бүтээл) нийт 2 уран бүтээлчид энэхүү шагналыг олгоно.

Өргөдлийн маягт: https://www.icfmino.com/iccm (Өргөдлийн маягт зөвхөн цахим хэлбэрээр байна)
Холбоо барих мэдээлэл:
Executive Committee Office, International Ceramics Festival Mino, Japan
Хаяг: Ceramics Park MINO 4-2-5 Higashi-machi, Tajimi City, Gifu 507-0801 Japan
E-Mail: [email protected]

住所

Chuo-ku, Tokyo

ウェブサイト

アラート

Do Art Studioが新しいニュースやキャンペーンを投稿したら、いち早くメールでお知らせします。メールアドレスが他の目的に使われることはなく、いつでも配信を停止できます。

事業に問い合わせる

Do Art Studioにメッセージを送信:

ショートカット

共有する

カテゴリー