04/05/2019
German Embassy in Mongolia
#45x45: Отгонбаяр Эршүү, Европ дахь Монголын урлагийн элч🇲🇳🇩🇪
Эршүүгийн Отгонбаяр буюу зураач Отгоо нь Улаанбаатар хотод Монголын уламжлалт уран зураг мэргэжлээр төгссөн. Тэрээр уламжлалт бичил зургийн арга барилыг гарамгай эзэмшсэн гоц авьяастан юм: Өөрийн эх орон, Монгол нутгаар олон жил аялан, бие даан судалгаа хийсний үр дүнд 600 орчим буддын шашны бурхдыг гайхалтай нарийн зургийн техник, арга барилаар бүтээсэн түүний судалгааны бүтээлүүд бий болсон байдаг.
Берлин хотын Урлагийн Их сургуульд урлаг судлал, урлагийн менежмент чиглэлээр “Master of Arts“ зэрэг хамгаалах сургалтыг зорьсноор Отгоо анх Герман улсад ирсэн байна. Түүнээс хойш тэрээр Германд зураачаар ажиллаж, энэ хугацаанд дэлхийн олон улсад үзэсгэлэн гарган, уран бүтээлээ амжилттай туурвиж байна. Тэрээр 2015 онд Молдав улсын Чисинау хот дахь Орчин үеийн уран зургийн олон улсын биенналийн тэргүүн шагнал, „Grand Prix" шагналыг авсан. Берлин хотод нээсэн түүний “Зураг” галерей нь монгол хүн гадаад улсад нээсэн анхны галерей болсон байдаг бөгөөд энэхүү галерейгаар дамжуулан Отгоо өөрийн эх орон, Европ хоорондын соёлын солилцоонд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Монголын Уран зургийн галерейн эрхлэгчийн үүргийг гүйцэтгэн, тус галерейн гадаад харилцааг хариуцан ажиллаж буй тэрээр соёл хоорондын солилцоонд чин сэтгэлээсээ хүчин зүтгэсээр байна.
Зураач Отгоогийн уран бүтээл, түүний уран бүтээлийн урлагийн хөгжил дах ач холбогдол нь Герман улс болон Европ дахь мэргэжлийн хүрээнд хэдийнээ хүлээн зөвшөөрөгдөн, гайхшруулсаар байна: „Энэхүү монгол уран бүтээлчийн ажлууд нь дэлхийн олон төрлийн соёлыг хамааруулан өөртөө шингээж чадсанаараа дэлхийн урлагт тооцогдоно. Тэрбээр зөвхөн түүний төрсөн нутаг монголын урлагийг өнөө цаг руу тууштай хөтлөөд зогсоогүй, даяарчлалын шинэ үед өөрийн ард түмнийхээ соёлын элч болон, нутгийн уламжлалаа гээлгүйгээр олон улсын хэмжээнд сэтгэсэн байна. Нарийн мэдрэмжээр өрнө, дорнын урлагийн уламжлал дундаас бүтсэн түүний уран бүтээл даяарчлалын өнөө үед хүрэлцэн иржээ.“ хэмээн Маннхайм хотын Урлагийн зөвлөлийн тэргүүн, Др. Мартин Штатер зураач Отгоогийн Петер Циммерманн галерейд гаргасан бие даасан үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцолсон байдаг.
#45x45: Otgonbayar Ershuu, Botschafter der mongolischen Kunst in Europa 🇲🇳🇩🇪
Otgonbayar Ershuu, bekannt unter dem Künstlernamen Otgo, studierte traditionelle mongolische Malerei in Ulaanbaatar. Er ist ein Ausnahmetalent, der traditionelle Miniaturmalerei virtuos beherrscht: Als Ergebnis seiner jahrelangen Forschungsreisen durch das Land sind rund sechshundert „Forschungsbilder“ entstanden, Bilder von buddhistischen Gottheiten, dessen präzise Technik herausragend ist.
Ein Masterstudium im Fach „Kunst im Kontext“ an der Universität der Künste in Berlin führte Otgo nach Deutschland. Seitdem arbeitet er in Deutschland als Maler, dessen Werke vielerorts ausgestellt werden und der unter u.a. im Jahr 2015 mit dem „Grand Prix" of The International Biennale of Painting in Chisinau, Moldawien ausgezeichnet wurde. Die von ihm eröffnete Galerie „Zurag“ in Berlin war die erste Galerie eines Mongolen im Ausland und steht für sein Engagement für den künstlerischen Austausch zwischen seiner Heimat und Europa. Dieses Engagement setzt er auch im Amt des Chef-Kurators und Beauftragten für internationale Zusammenarbeit bei der Nationalen Kunstgalerie der Mongolei fort.
Otgo's Werke und die Bedeutung seiner künstlerischen Tätigkeit in Deutschland und Europa finden große Anerkennung unter den Fachleuten: „Die Arbeiten dieses mongolischen Künstlers dürfen mit Fug und Recht zu einer Weltkunst gezählt werden, die alle Kulturen umfasst. Er hat nicht nur die Kunst seiner mongolischen Heimat konsequent in die Jetztzeit geführt und ist in der Welt ein kultureller Botschafter seines Volkes, er steht auch für eine junge, globale Generation, die regionale Traditionen achtet und gleichzeitig international agiert. In einer sorgsamen und sehr gelungenen Art und Weise blendet er westliche und östliche künstlerische Traditionen ineinander und schafft so eine Kunst, die in der Globalisierung angekommen ist.“ so Dr. Martin Stather, Leiter des Mannheimer Kunstvereins bei der Eröffnung der Ausstellung von Otgo in der Galerie Peter Zimmermann in Mannheim.