09/12/2019
Tegmeersendee ail ert l tailchkuu shazaagaad bdag shuu
БАЯРТАЙ ДОМОГ МИНЬ! 😞😞😞
Counter Strike 1.6-аас эхлэн мэргэжлийн түвшинд цаашлаад дэлхийн зэрэглэлд тэмцэлдэж эхэлсэн Na'Vi багийн ахлагч Zeus зодгоо тайлна гэдгээ зарлалаа. Сүүлийн үед муу буудалтаасаа болж шүүмжлэлийн байж болж байсан тэрбээр ийнхүү Blast Moscow-ийн дараагаар спортоо орхихоор болсон байна.
Тэрбээр Na'Vi багийн хамтаар олон том тэмцээнд түрүүлсэний хамгийн том нь 2018 онд ESL One Cologne-д түрүүлсэн явдал байсан юм. Мөн хэсэг хугацаанд Gambit багт хүчин зүтгэхдээ дэлхий нийтийн таамгийг эвдэж тус багийг ахлан major аварга цолыг хүртэж байсан түүхтэй.
Түүнийг та хэчнээн үгүйсгэвч тэр бол цахим спортын амьд домгуудын нэг мөнөөсөөн мөн билээ. Магадгүй бүх цаг үеийн хамгийн шилдэг IGL-үүдийн нэгт тооцогдох юм.
Na'vi баг түүний оронд хэнийг авах бол?