gig gag

gig gag Work smart not hard

14/12/2025
🤩Таний мэдрэлийн систем хэт ачаалалтай ажиллаж байгааг илтгэх 10 далд шинж тэмдэг:1. Байнгийн шүдээ зуух:Taны булчингууд...
13/12/2025

🤩Таний мэдрэлийн систем хэт ачаалалтай ажиллаж байгааг илтгэх 10 далд шинж тэмдэг:
1. Байнгийн шүдээ зуух:
Taны булчингууд чангарсан хэвээрээ гацчихсан тул 4-6 амьсгалын дасгал ба бүлээн жин эрүүнийхээ булчин дээр тавьж суллаарай.

2. Гэнэт хааяа зүрх савлах
Хэт стресстэх үед Адреналин гэнэт ихээр ялгардаг тул байгальд(өвс, чулуу, элс..) хөл нүцгэн алхаж, хүйтэн усаар шавшиж, амьгаагаа удаанаар гадагшлуулж хэвийн хэмжээнд нь аваачаарай.

3. Стресстэхээр гэдэс хямрах
Стресстэх үед ходоод гэдэсний цусан хангамж мууддаг тул хоолны өмнө хамраараа зөөлхөн удаанаар амьсгалж парасимпатик мэдрэлийн үйл ажиллагааг дэмжээрэй.

4. Дуу чимээнд хэт мэдрэг болох
Таний мэдрэлийн систем хэт мэдрэгшиж амархан хямарч байгаа тул бүдэгхэн гэрэлд чимээгүй 10минут сууж гүнзгий амьсгалж ачааллыг багасгаарай.

5. Унтсан ч амрахгүй байх
Стресс цусыг гэдэснээс татдаг (бие жинхэнэ амралтад орж чаддаггүй) учир дэлгэцнүүдээ унтраагаад, сунгалтын дасгал хийх, магни уух, унтахын өмнө тайвширдаг зуршилтай болоорой.

6. Тасралтгүй толгойд юм бодогдох
Стрессийн үед илэрдэг тэмцэх эсвэл зугтах биеийн хариу үйлдлийн мөчлөг тархийг байнга ажиллуулж аюул хайлгадаг. Унтахын өмнө эсвэл стрессэний дараа 2 минут “бодлоо асгах” (толгойдоо бодогдож байгаа бүхнээ бичих) тэмдэглэл бичих.

7. . Үдээс хойш огцом ядарч сульдах
Стрессийн даавар өглөөгүүр огцом өсөөд, дараа нь хурдан буудаг тул цусан дахь сахарыг тогтвортой байлгах (уурагтай зууш + өглөөний нарны гэрэл) хэрэгтэй.

8. Уур уцаартай, амархан цухалдах
Хэт их ачаалал сэтгэл хөдлөлийн тэсвэрийг бууруулдаг. Box breathing (амьсгалаа 4 тоолж удаанаар аваад 4н тоонд бариад, амьсгалаа удаанаар 4н тоонд гаргаад ахиад 4н тоонд амьгалаа түгжинэ) эсвэл 5 минут алхаж сэтгэл хөдлөлийг “reset” хийх

9. Гар, хөл байнга хүйтэн байх
Стрессийн үед бие махбодь амин чухал эрхтнүүд рүү цусан хангамжийг татдаг тул захийн цусан хангамж буурдаг. Бүлээн ургамлын цай (цагаан гаа, cinnamon) ууж уужуу удаанаар амьсгалж цусны эргэлтийг сэргээх хэрэгтэй.

10. “Сэргэлэн мэт боловч маш ядарсан” мэдрэмж
Адреналин ихээр ялгарсан ч эрч хүч бага — энэ нь мэдрэлийн тогтолцооны тэнцвэр алдагдсаны сонгодог шинж юм. Мэдрэлийн системийг тайвшруулахын тулд амьсгалаа аваад гаргахдаа маш удаанаар гаргах ба биеэ зөөлөн сэгсрээрэй (shake your body gently).

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when gig gag posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category