Mj's restaurant and lounge

Mj's restaurant and lounge 97694043008

Iim huurhun beleg tsoon toogoor belen bna 🥰🥰🥰Mun zahialga awch bna shuuu😘😘😘
01/03/2024

Iim huurhun beleg tsoon toogoor belen bna 🥰🥰🥰
Mun zahialga awch bna shuuu😘😘😘

22/02/2024
13/02/2024

Их хатуу жил юм байна шүү Хилэнт эх хэмээх Луу жилийн зурхай:
Цээрлэж явах зүйлс:
-Цонхоор дээж өргөхийг цээрлэх
-Улаан гэрлээр зам гарах цээрлэх
-Ганц бие удаан явуул үхнэ
-Гарцгүй газраар зам гарвал үхнэ
-Лифт дуудахдаа 2 кнопоо 2ууланг нь дархыг цээрлэх
-Лифтнээс хүн буух гэж байхад өөдөөс чихэж орж ирэх тэвчих
-Ногоон гэрэл асангуут хойноос сигнал дарвал үхнэ
-Гудамжинд хог хаявал үхнэ ээ
-АТМ дээр үйлчлүүлж байхад хойноос харахыг цээрлэх
-Очер дараалал дайрвал үхнэ ээ
-Таксины мөнгө илүү хэлж авбал үхнэ ээ
-Удаан агаар салхинд гарахгүй байвал агаарын дутагдалд орж үхнэ
-Ер нь л ОРК зан гаргавал үхнэ гэжийшүү 😂😂😅

05/02/2024

Орж гарахад хориод байвал худалч болно🤔.
Онцын зүйлгүй үглээд байвал ууртай болно😡
Огт өөрийг тоохгүй байвал гомдомхой болно😞.
Хүсээгүй зүйлд нь хүчилж битгий байгаарай зөрүүд болно🤬
Хүн болгонд битгий загнуулж байгаарай зориггүй болно.😳
Сонгосон сонголтод нь бүү нөлөө үзүүлээрэй няцамхай болно.😣
Босоо гүйж явахад бүү ундалж хоолло, яаруу болно. 🥵
Унтаж амарч байхад бүү огцом сэрээ аймхай болно. 🙄
Өндөр чанга дуутай битгий харьцаж бай зандруу болно😲
Улай цээр үзүүлж байвал балмад болно.😕
Ууж идэхэд нь цагдаад байвал өлөн болно гэж буурлууд ярьдагсан.🧐

03/02/2024

Р.Чойном :
Гэрээслэл😶
Үнэн шүү, битгий гайхаарай,
Үхэл гуай ирж, нэгэн цагт
Үүд тогшино. Тэгэхэд би
Үлдэх хүмүүст ингэж гэрээсэлнэ.😐
Өндөр жааны эрэмбэ хойно
Өөрийн минь хойноос бүү уйлаарай
Биеийг минь авсанд тааруулалгүй
Биед минь авсыг тааруулаарай.
Суусан бол суусан чигтээ,
Суниасан бол суниасан чигтээ
Үүрд би оршихыг хүснэ ээ
Үүнд минь, нөхөр Авс захирагдвал зохино.
Хөгжим жагсаал хэрэггүй!
Хөлтэй цуглаан ч хэрэггүй!
Хөдөөний ард намайг
Хөдөөний зангаар л хөдөөлүүлээрэй!

Хойлогийн найр гэж архи дарс
Хоосон гашуудлаар юу хийнэ!!
Хоорондоо агсарцгаавал, яс булаалдсан
Хотны нохдоос юуны өөр!!
Харин, хөдөө булшин дээр минь
Харахад сүр бараа багатай
Эмтэлж засаагүй чулуу босгож
Элгэн талд нь ингэж бичээрэй.
"Дуусан амьдарч чадаагүй
Дуучин Чойном энд нойрслоо.
Төдөөс төдөн он. Цэг"
Төлөвхөн, даруухан байг.
Унаган биед минь, Бурхан багш
Уянгат дуучны хоолой хайрлаагүй
Учир иймээс, амьддаан би
Улсын өмнө дуулж яваагүй.
Тэгэвч би сэтгэлээрээ

Энэ зууныхаа дуучин явлаа.
Тив бүхэнд Поль Робсонтой
Эсвэл Робертинотой цуг дуулж явлаа.



Багад, нутгийн ах нарыг минь авч одсон

Балагт дайныг бүү гараасай гэж

Эгнэгт би хүсэж явсан хүн!

Энэ л хүслийг минь Поль Робсон дуулсан юм.



Зүдэг амьдралд үсэн бууралтавч

Зүрх сэтгэл минь балчирхан хэвээр

Эрх чөлөөгөөр дуурсаж явлаа

Энэ л өнгөөр минь Робертино дуулсан юм.



Мах цусанд минь хувьсгалын

Марш ритм шуугиж явсан юм.

"Магнаг үсэгтэй туг" болгон

Манай партизан цэрэг дуулсан юм.



Идэр насны минь гуниг

Ихэнх амьдралд минь цуг явлаа.

Ичинхорлоо гуай, “Гоолингоо" гэж

Ийм л гунигийг дуулсан юм.



Ухаан бодол минь, хүсэл минь

Уурга шиг шулуун, тал шиг уужим байлаа.

Уртын дуугаар Норовбанзад

Уянгалуулж үүнийг минь дуулсан юм.



Найраг шулэг минь, цагтаа

Наран саран хэлбэлзтэл жороолж байлаа.

Нарт хорвоод, миний шүлгийг

Нансалмаа, морь болгож дуулсан юм.



Өнөөдрийнхөө амьдралын аар саархныг

Өөрөө би, өөртөө дуулсан

Амрагийн болоод хувийн шогоо

Архины ширээнд согтуу дуулсан.



Дуу, надгуйгээр төрсөн гэвч

Дуугүйгээр би төрөхгүй байлаа

"Дуучин Чойном энд нойрслоо" гэж

Дурсаж яваг, миний ард түмэн!



Намтар

Алд биений минь намтар гэвэл

Амьдралын хатуу бүхэнтэй

Аймшиггүй тулалдаж ирсэн

Ард Чойномын түүх юм.



Энэ биений минь намтар гэвэл

Эртдэж төрүүлсэн хорвоотой

Эрэгчин эмэгчнээ үзэлцсэн

Ринчиний Чойномын түүх юм.



Хонгор багын диваажинд

Хотлын хүүхэд шиг байснаа

Хорвоогийн "үнэн" хэмээх

Хориотой модны жимсийг



Арванхан хэдтэйгээ тасалж

Амт, үнэрийг нь таньснаас

Амьдралын баруун ёроол уруу

Адам болж хөөгдсөн түүх.



Гарын бэлгүй тэнэж,

Гашуун үнэнээр хооллож

Өнтэй жилийн чоно шиг

Өлсөж өссөний минь түүх.



Монгол шүлгийн атарт

Модон анжис шиг үзгээр

Мохошгүй шан татаж

Морь мал шиг зүтгэж



Сургууль үзээгүй биеийнхээ

Жаргал үзээгүй хөлсийг

Нарнаар, сарнаар асгаруулж

Найрагч болсны минь түүх!



Хорвоогийн цуут мэргэдийн

Үхэж явсан замаар

Хорьдугаар зуунд би

Үрэгдсэн ч яахав, гэхдээ



Шүлэг мэддэггүйчүүлийн ширээг

Шүдээ элэгдтэл мэрж

Нойтон хүйтэн шорон уруу

Нохой шиг хөөгдсөн түүх!



Тэгэвч, сэтгэлээр унаагүй

Тэмцэж явсны минь түүх!

Яруу шүлгийнхээ мөрүүдээр

Ялж явсны минь түүх!



Утас шиг энэхэн биендээ

Уул шиг зовлон чирэвч

Харцын хүүхдийн гэрт

Хаан шиг жаргаж явлаа.

* * * *

Хаад ноёдоос ч илүү баян төрсөн байтлаа

Хамаг насаараа би гуйлгачин явлаа.

Хар толгой дотроо эрдэнийн сан агуулаастай

Хатаж цангаж, өлсөж нүцгэрч явлаа.



Алдарт дуртай хүмүүс

ийм эрдэнийн санг мөрөөсөж

Алт мөнгөө үүрсээр бас гуйлга гуйж явна.

Харин би, гагцхүү талхны төлөө

Хар багаас буурал болтлоо тэнэв.



Үнэт эрдэнэс болсон

яруу найргийн шүлгүүдээ би

Үмх талхнаас хэзээ ч солихгүйн учир

Авьяасгүй төрсөн тэр чинээлэг хүмүүс

Алтан валютаа тэврэн гуйлгачин хэвээр үхнэ,

Харин би үхэхгүй, зуун зууны нүүр үзэж

Халуун залуусын зүрхэнд

Монгол шүлгээр мөнхөжнө.

Address

Ulaanbaatar
97699683880

Telephone

94043008

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mj's restaurant and lounge posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share